in

Энэ цаг үед борлуулалтаараа дэлхийг тэргүүлж буй шилдэг 10 цахилгаан мотоцикль

Цахилгаанаар ажилладаг мотоциклууд нь байгальд ээлтэй төдийгүй тэдний зарим нь үнэхээр гайхалтай үзүүлэлттэй байдаг. Бид бүгд л Ferrari, LaFerrari гэх мэт алдартай машинуудыг мэддэг. Тэднээс  хоцрохгүйн тулд зарим мотоцикль үйлдвэрлэгчид  хоёр дугуйтай цахилгаан  мотоциклуудыг үйлдвэрлэж эхлээд байгаа ба тэдний зарим нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн байна.

Мотоцикл сонирхогчиддоо танилцуулах хэд хэдэн гайхалтай бүтээлүүдүүдийг дэлгэж байна.

Mission One

Hi-Tech компаны Mission Motors дэлхийн шилдэг цахилгаан мотоциклуудыг үйлдвэрлэдэг гэдгийг бид мэднэ. Mission One бол тэдний бидэнд санал болгож буй загваруудын нэг бөгөөд TED 2009 конференц дээр анх танилцуулсан. Швейцар дизайнарын ур ухаанаар бүтсэн энэхүү мотоцикль нь цагт 150 милл хүртэл хурдлах чадвартай бөгөөд дэлхийн хамгийн хурдан цахилгаан мотоцикль болоод байгаа юм.

 

Johammer J1

Энэхүү супер хүлэг нь 200 километр зам туулах хүчин чадалтай ба энэ үзүүлэлтээрээ рекорд тогтоосон. Австрийн иргэн Johammer-н бүтээл ба 25.000 еврогийн үнэтэй. 12.7 Киловатт баттерейтай ба энэ нь 11 киловатт ард талын дугуйн мотортой холбогдсон. Энэхүү гайхалтай нэгдлийн дүнд уг мотоцикль цагт 74 милл хүртэл хурдлах боломжтой болсон. Мотоциклийн жин 178 кг, хянах самбарын дэлгэц нь ард талын тольтой холбогдсон байна.

 

Zec 00 Цахилгаан мотоцикль

Энэхүү мотоцикль нь японы дизайнер Kota Nezu Znug-н бүтээл. Анх 2012 онд Токиогийн автомашины үзэсгэлэн дээр танилцуулсан. Та мотоциклоо  6 цаг орчим цэнэглэнээд  55-85 милл давхих боломжтой. Уг мотоциклийг бүтээгчид нь илүү бага хэмжээтэй бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

 

Tron Light Cycle

Дисней кино компаны бүтээл “Tron”  нэртэй киног үзсэн хүн бүрт энэхүү хүлэг танил санагдах нь дамжиггүй. Технологийн ололт амжилтын ачаар та бид одоо үүнийг хэрэглэх боломж тохиож байна. Тавдугаар сарын хоёронд Sotheby энэхүү мотоциклийг үнэ хаялцуулан худалдаалах нь.   25.000- 40.000 долларын хооронд худалдаална гэсэг таамаг үйлдвэрлэгчдэд байгаа. Үзүүлэлтийн тухайд 96 вольтын шууд хөдөлгүүртэй мотортой, литиниум баттерейтай гэнэ.

 

Voxan Wattman

Wattman нь Францын Voxan компаны бүтээл бөгөөд тэд үүнийгээ хамгийн хүчирхэг мотоцикль хэмээн зарлаад байгаа юм.  Энэ нь тийм ч ор үндэсгүй зүйл биш юм. Учир нь энэхүү супер хүлэг нь 200 морьны  хүчтэй  ба хамгийн ихдээ цагт 106 милл  хүртэл хурдлах боломжтой юм байна.

 

Saietta R

Agility Global компаны бүтээл ба загварыг нь Лондонгийн дугуйны загвараас санаа авч бүтээжээ. Дахин давтагдахгүй өвөрмөц загвартай ба мотоциклийн давуу талуудыг улам боловсронгуй болгож шатахуун зарцуулдаг байсныг цахилгаан эрчим хүч болгон өөрчилж чадсан гайхалтай бүтээл юм. Тогонд залгадаг цахилгаан мотоцикль бөгөөд хорт хий ялгаруулдаггүй их хотын дэгжин хүлэг юм.

 

Lito Sora

Канадын цахилгаан мотоцикль үйлдвэрлэгч Lito Green Motion компани Sora нэртэй супер хүлгээ 2011 онд анх танилцуулсан. 12киловатт литиниум  полимер баттерейтай,  300kм хүртэл зайнд цэнэгээ барих чадвартай.  Бүрэн цэнэглэхэд 8 цаг л  хангалттай бөгөөд богино хугацаанд цэнэглэх бол 90 мин цэнэглэнэ. Дизайны хувьд  их боловсронгуй болсон , 200км цаг хүртэл хурдлах чадвартай, 44.000 долларын үнэтэй.

 

Gogoro Ухаалаг скүүтэр

Gogoro нь Тайваны компани. Тус компаниас гаргасан өндөр хүчин чадал бүхий  Ухаалаг скүүтэр нь Панасоник литиум ион 18650 баттерейтай.  Энэхүү бүтээгдэхүүн нь цахилгаан мотоциклийн төрөлд багтаж байгаа. Температур, унах үеийн байдал, энергийн зарцуулалт зэргийг хянасан 30 гаруй мэдрэгчтэй. Та мэдээллийг утсан дээрээ хүлээж авах боломжтой бөгөөд  60 милл цаг хүртэл хурдлах боломжтой.

 

Project LiveWire

Harley Davidson өөрийн бүтээл болох Project Live Wire-аа 2014 оны 6 сард олон нийтэд танилцуулсан. Энэ нь компаны үйлдвэрлэж буй хамгийн анхны цахилгаан зарцуулалттай мотоцикль. Уламжлалт хэв маягийг орчин үеийн технологитой хослуулсанаараа онцлог. 3 шатлалт хувьсах цахилгаан индукцэн мотороор ажилладаг бөгөөд  74 морьний хүчин чадалтай. 4 секундэд 0-60 милл цаг хурдлах боломжтой, хурдны дээд хэмжээ нь 92 милл цаг. Нэмж сонирхуулахад мотоциклийн урд талын гэрэл нь LED юм байна.

 

Orphiro

Энэхүү хүлэг нь таван ширхэг литиниум ион баттерейтай. Цэнэгээ 60 милл хүртэлх газар барих боломжтой. 72 вольтын цахилгаан мотортой, 75 милл цаг хүртэл хурдалдаг. Alexander Steegh болон түүний багийнхны бүтээл бөгөөд  гангаар хийсэн хянах самбар нь хурд хүчийг илтгэдэг. Дугуйнуудад сараалжин хаалтыг хийж өгснөөр сонгодог загвартай харагдуулж байна.

Эдгээр гайхалтай цахилгаан хүлгүүд нь орчин үеийн автомашины инженэрчлэлийн ололт амжилт мөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *