in ,

ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Юу вэЮу вэ ХахаХаха

Гайморит буюу хамрын дайвар хөндийн үрэвслийг гэрийн нөхцөлд эмчлэх үр дүнтэй арга

Синуситууд гэдэг нь хамрын дайвар хөндийн үрэвслийн шинжтэй бүлэг өвчний нэр юм. Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь дотроо хэд хэдэн янз байдаг.

Үүнд:

  • Гайморит: Дээд эрүүний хөндийн (гайморын) салст бүрхүүлийн үрэвсэл
  • Фронтит: Духны хөндийн үрэвсэл
  • Этмоидит: Торлог ясны хөндийн үрэвсэл
  • Сфеноидит: Нум хэлбэрийн хөндийн үрэвсэл багтана.

Синусит үрэвслийн үед илрэх шинж тэмдэг:

  • Найтаалгах
  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Нүүр хавагнах
  • Шүд өвдөх
  • Амтлах, үнэрлэх мэдрэмж буурах
  • Хамрын хажуугаар өвдөх
  • Өтгөн хатах

Энэхүү үрэвслийн ихэнх тохиолдол нь мөөгөнцрөөс үүдэлтэй байдаг. 1999 онд нэгэн судалгаагаар мөөгөнцрийн халдвар тээсэн нийт хүмүүсийн 96 хувь нь синусит үрэвслээр өвчилсөн байсныг тогтоосон юм.

Хэрхэн синуситыг эмчлэх вэ?

Даралт, иллэг хийх: Нүүр нь бүхэлдээ цэгээс бүрддэг. Та зөв цэгийг тохирох хугацаанд дарж чадвал ямар төрлийн өвчнөөс салж чадах юм. Синусит өвчний үед хөмсөгнийхөө голд дунд хуруугаараа дарж, 10 секунд байлгах хэрэгтэй.

Уух зүйл бэлтгэх:

Орц:

  • Алимны цуу – 1/4 аяга
  • Ус – 1/2 аяга
  • Зөгийн бал – 1 халбага
  • Нимбэгний шүүс – 2 халбага
  • Нунтаг улаан перец –  тал амны халбага

Бэлтгэх арга:

  1. Усаа буцалгана.
  2. Буцалсан усан дээрээ алимны цуугаа хийж хутгаарай.
  3. Зөгийн бал болон нунтаг улаан чинжүүгээ нэмнэ.
  4. Сайтар хутгасны дараа эцэст нь нимбэгний шүүсээ хийгээд дуусна.
  5. Бэлтгэсэн ундаагаа өдөрт удаа ууна.

Энэ аргыг хэрэглээд хамар, нүүрний өвдөлтөөс ангижраарай. Мөн энэ нь синусын халдвараас үүдэлтэй толгой өвдөлтийг ч давхар намдаана. Гэрийн нөхцөлд синуситыг эмчлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *