in

Эцэг эхчүүдэд хэрэгтэй зөвлөгөө: Та дараах 3 аргын тусламжтай нялх хүүхдийг хэдхэн минутын дотор бөх гэгч нь унтуулах боломжтой

Нялх хүүхдийг унтуулах амаргүй. Аав ээж нар маань гараа чилтэл хүүхдээ бүүвэйлж, арай хийж оронд нь хэвтүүлэх төдийд сэрчихдэг. Ахиад эхнээс нь бүүвэйн дуугаа аялж, зөөлөн алхаж унтуулах хэрэгтэй болдог шүү дээ. Тэгвэл өнөөдөр аав ээж нартаа зориулж, нялх хүүхдийг хялбархан унтуулах 3 аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Хүүхдийн анхаарлыг нэг зүйлд төвлөрүүл

Хүүхдүүд их сониуч учраас эргэн тойрноо ажиглаж, нүд нь тогтохгүй хаа сайгүй гүйнэ. Харин та хүүхдийнхээ анхаарлыг нэг зүйлд төвлөрүүлж, гөлрүүлж чадвал эхний шатаа амжилттай давлаа гэсэн үг. Хүүхэд тухайн зүйлээс харцаа салгахгүй ажигласаар, сүүлдээ нүд нь анилдаж, тайван унтана.

Нүүрэн дээгүүр нь гараа гүйлгэж тайвшруул

Хүүхэд тань унтах дөхөөд ирсэн бол, нүүрэн дээгүүр нь гараа нааш цааш хөдөлгө. Мэдээж гараа аваачаад нүүрэнд нь наачихаж болохгүй. Нүүрнээс нь бага зэргийн зайд гараа байрлуулаад, ийм тийш зөөлөн хөдөлгөж тайвшруулна. Үүнийг харсаар хүүхэд нэг мэдэхэд унтчихна.

Зөөлөн хөдөлгө

Хүүхэд унтуулах шилдэг арга бол мэдээж зөөлөн хөдөлгөх. Зөөлөн хөдөлгөөнд хүүхэд эрхгүй унтаж, гүн нойронд автах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *