in ,

Үсний шампуньдаа энэ 2 орцыг нэмж хийгээд үсээ угаагаарай. Үсийг хурдан хугацаанд ургуулж, үс уналтыг бүрэн зогсооно!

Үс тань хуурайшаад, хугарч унаад, ургалт нь удаашраад ямар нэгэн буруу зүйл явагдаад байна уу? Тийм бол үсэндээ анхаарал хандуулах цаг болжээ. Харин чухам хэрхэн яаж гэдгийг өнөөдөр та бүхэндээ тайлбарлаж өгье.

Үсийг бат бөх, эрүүл болгохын тулд амин дэмээр тэтгэх шаардлагатай. Тэгвэл тэдгээр амин дэмийг юунаас яаж авч болох вэ гэх асуудал урган гарна. Азаар үүнийг шийдэх хялбар арга бий. Та дор дурдах зүйлсийг хольж бэлтгээд шампунь дээрээ нэмж хутган, үсээ угаахад хангалттай юм. Үүний тусламжтайгаар та үснийхээ ургалтыг дэмжиж, уналтыг зогсоож чадна.

Энгийн нэг шампунийг ид шидтэй болгоход 3 энгийн орц хэрэг болно. Эхнийх нь мэдээж үсний шампунь. Хоёр дахь нь рөүзмаринтай эфирийн тос бол, гурав дахь Е витамин юм.

Эфирийн тос нь үсний булцууг бэхжүүлж, үсийг унахаас сэргийлнэ. Мөн үс бууралтахыг удаашруулна. Е витамины тухайд антиоксидант бодисоор баялаг бөгөөд үсийг хэт ягаан туяаны хортой нөлөөнөөс хамгаалдаг.

10 дусал рөүзмариныг үсний шампунь дээрээ нэмж хийнэ. 2 капсул витаминыг задалж нэмээрэй. Ингээд үсээ чийглэсний дараа шампуниа түрхэж, 10 минут орчим хуйхандаа иллэг хийнэ. Дараа нь шампуньтай хольсон нэгдлүүд үс хуйханд шингэх боломжийг олгож, 10 минут тайван суу. Дараа нь бүлээн усаар үсээ зайлна. Ингээд хэдхэн удаагийн угаалтын дараа та үс тань яаж өөрчлөгдөж байгааг анзаарах болно.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0