in ,

Зуун наст байхад арьс болон үс хуурайшихаас санаа зовох хэрэггүй боллоо!

Хаврын улиралд арьс болон үс хуурайшиж, хамгийн их гэмтдэг. Хэрэв та анхаарал хандуулж, халамжлахгүй бол үс тань унаж салаалж, арьс тань хуурайшиж, үрчлээс тогтоно. Мэдээж хэн ийм зүйл хүсэх билээ. Иймд та бүхэндээ ганцхан зуун настын тусламжтайгаар хэрхэн арьс болон үсээ арчлах тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгээд байна.

Арьсыг чийгшүүлнэ

Хуурай арьснаас залхаж байна уу? Зуун наст ашиглаж, та арьсаа чийглэг, гэрэлтсэн болгож чадна. Алое вера нь гайхалтай чийгшүүлэгч, эдгээх шинж чанартай бөгөөд арьсны олон асуудлыг шийдвэрлэхэд тусална. Зуун настыг уртааш нь зүсч, доторх гелийг нь гаргаарай. Үүнийгээ угааж цэвэрлэсэн арьсандаа шууд түрхэж, массажлана. Ингээд л болоо. Үнэхээр хялбархан биш гэж үү? Алое вера нь гүн чийгшлийг өгдөг бөгөөд хэт их тослог үүсгэхгүй учир айх аюулгүй юм.

Хөмсгийг гялалзсан болгож, ургуулна

Хөмсөг бол нүүрний зүрх хэмээгддэг. Тиймээс хөмсгөө арчилж байх нь хамгийн чухал. Та зуун настын гелийг гаргаж аван, үүнийгээ хөмсөгний сойзонд түрхээрэй. Үүгээрээ хөмсгөө самнаж байхад л хангалттай юм. Орой бүр унтахын өмнө энэ аргыг хэрэглэж, хөмсгөө ургуулаад зогсохгүй жигд үзэмжтэй харагдуулах боломжтой.

Үсийг эрүүл, намирсан болгоно

Хуйхаа чийгшүүлж, хугарч, гэмтсэн үсээ арчлаарай. Ингэхийн тулд мэдээж танд зуун наст тус болох юм. Та зуун настыг гелийг авч, үсэндээ түрхэж, иллэг хийгээд 20-25 минут байлгаарай. Дараа нь усаар зайлж арилгана. Энэ аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд л таны үс мэдэгдэхүйц ургаж, намирсан зөөлөн болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *