in

Гонгор бурхныг гэртээ залж, сүсэглэн шүтээрэй. Ядуу хоосныг, зовлон бэрхшээлийг арилгаж танайд аз жаргалыг авчирна

Гонгор бурхан нь ядуу хоосны зовлон бүгдийг арилгаж есөн хүслийн горьдлогыг хур мэт хангаж өршөөхийн тулдоршдог Гонгор бурхан нь шашныг хамгаалагч арван хангал бурхадын нэг бөгөөд Махагал бурхадын төрөлд багтдаг. Саад тотгорыг арилган, эд хөрөнгийг арвижуулагч бурхан юм. Цагаан өнгөөр дүрслэгдсэн догшин ширүүн дүртэй боловч үл мэдэг инээвхийлэн мишээсэн, тэргүүн дээрээ бурхан залсан, эрдэнийн хонхоор биеэ чимсэн, их галан дунд бадамлянхуа цэцгэн сэнтий дээр залран зогссон, авралын зургаан мутартай бурхан билээ. Баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дүүрэн гавал, дунд хоёр мутартаа ядуу хоосныгарилгагч очир дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, доод талын хоёр мутартаа дагинасыг дуудах хонх, гохдэгээг тус тус барьсан байна. Хоёр өлмий тус бүрээр Ганэшя хэмээх заан бурханг гишгэсэн байдаг ба энэ нь Ганэшя бурханыг ч бодсоныхоо дагуу дийлэх хүч чадалтай гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Монголчуудын дунд “Баян Гонгор” хэмээн нэрлэгддэг.

Гонгорын бумба Гонгор сахиусыг урин залж хүндэтгэл үзүүлэхдээ түүний нөхөр, найз бурхадад адилхан өргөл хүндэтгэл үзүүлэх учиртай. Гонгорын бумба тахих зан үйлийг Сэлэнгэ аймагт байх Амарбаясгалант хийд, Дундговь аймагт байх Дэлгэрийн Чойрын хийд хэмээх хоёр газар үйлддэг. 1994 онд Амарбаясгалант хийдэд Төвдийн их лхаарамба Гүридава Ренбүчэ Гонгор бурханы бумбыг монголын ард түмний төлөө аравнайлсан байна. Гонгорын бумбын хурлыг жилд нэг удаа хийж тахидаг бөгөөд нарийн дэг жаягаар бүтээдэг. Үүнд: Есөнэрдэнэ, ховор эмийн ургамал, арц, хүж, цай гэх мэт нандин зүйлүүдийг аравнайлан хийх бөгөөд бүтээлгэсэн эзэн нь бумбандаахир буртаг оруулалгүй авдар юмуу хайрцганд хийж тавьдаг . Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас бумбыг цалин цагаан мөнгөөр бүтээх нь элбэг. Тахихдаа доторхи идээ будаа болон бусад зүйлсээ шинээр сольж хийн аравнайлуулдаг ёстой ажээ. Хэдийгээр “баяжихын бумба” хэмээн шүтдэг ч зөвхөн ганц амин хувиараа баяжих тухай бодож тахивал буруу болдог байна. Нутаг орон, хүн ардбүгдийнх нь буян хишиг арвижиж, эд хөрөнгө элбэг дэлбэг болохыг ерөөн хүсвэл зохино.

Гонгор бурханы бумбыг тахиулаад ашиг,орлого олвоос хурал ном хуруулах, сүм хийдэд өргөл барьц өргөх, суварга бүтээх зэрэг үйлнээ сэтгэл харамгүй зориулах ёстой. Идээ будаа бүхий хайрцган дотор бумбыг хөдөлгөөнгүй байрлуулаад, хүндэтгэлтэй газар залахдаа үүд рүү харуулан голлуулжтавьдаггүй ажээ. Гонгор бурханы зүрхэн тарни нь “Ум гүрү маха гала ахри ниса сэди за” бөгөөд амирлуулан номхотгож, эдбаялгийг эрхэн дор хурааж, буян заяаг дэлгэрүүлнэ. Гонгор-Ичинноров нь эрдэнийн дээд эзэд минь Норовыг зүрхэндээ барьж, эрдэнийн эрдэнээр дүүрэн гавалт бумбыг зүүн,сүвээндээ тулж бартсан ба ядуурлын хорыг таслах дэвгүг хутга, гурван оронг сүргээр дарах сэрээт түгдэн, дагинасыг дуудажэрхэндээ хураах дамарыг чанга цохино. Ариг гамгүй, бүрэлгэн сүйтгэж эвдэх, ялангуяа эд агуулдаг сав, цоож, түлхүүр, эдэрдэнийн зүйлийг хаяж шидэх, алхаж гишгэх, урж, тасдаж, хагалж, хэмхэлж үрэгдүүлдэг зэрэгт эздийн эзэд нь гомдож, үл баясгахыг цээрлэдэг юм. Муу заяаны орноос татах гох дэгээ тэргүүнтнийг тус тус барьж, үгээгүй ядуугийн зовлонг санасан төдийд таслаж, эрдэнэ мэттуслагч дэд торгон цээживч ба хормогч элбэгийг соёрхож, их эрдэнийн гэрэл бадарсны дунд элдэв цэцэг сар, нарны мандалдхоёр өлмийдөө цагаан зүүний нүүрт эздийг дарж хяналтанд барьсан сэлбийн-цал зандан модны их цэцэрлэг болон Гонгор-Ичинноров дагинасын чуулга бүгд иш есөн хүслийг өршөөхийн тулд соёрх, дээд бурхан махгал багштай адил таны лагшин зарлиг, сэтгэлд харшилсан муу үйлс бүгд арилах болтугай. Түүхээс Төвдийн анагаахуйн ухааны их багш “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг туурвигч Ютог Ёндангомбо Энэтхэгээс төвдөд залрах замд есөн дээрэмчин лугаа учрав.

Гэтэл гэнэт зургаан гартай цагаан хүн гарч ирээддээрэмчин бүгдийг гэтэлгэн хүсэл бүгдийг биелүүлсэн нь их Ютогийн таалалд ихэд нийцсэн ба тэрээр Гонгор-идшинноров гэгч байжээ. Түүнийг таалан болгоохдоо “Миний залгамж шавь нар сэлтийн сахиусмөн тул хожмын шавь нар үүнд тахил, балин өргөж үйлсээзахируулагтун” хэмээн айлдсан юм. Гонгорын хөтөл Халхын их хүрээнээс зайдуухан бөглүү нэгэн газарт IV Богд Жавзандамба Лувсантүвдэнванчиг \1775-1813 он\ хийд байгуулах газаршинжлэхээр бараа бологчдын хамт Богд Цэнгэлтэй уулын зүүн хойно Улаан бумбатад иржээ. Тэр газар нь арц сургар анхилсан, алаг цэцгэн хучлагатай аяс зохистой газар байж. Тийн байтал цагаан торгон дээлтэйөндөр хүн дайралдаад нэгэн зуун лангийн ембүү, нэг Гонгор бурханы хэвөгөөд гэнэт алга болжээ. Тэр хүнийг хайж сурагласанд Дашчойхорхийдийн зүүн хөтлөөр гялалзсан цагаан торгон дээлтэй хүн даваад явсансураг гарчээ. Богд Жавзандамба: “Билиг ихэд зохив. Бид хийдээ эндцүглэе” гээд шав тэмдэг тавьж, тэр хөтөл дээр чулуугаар Гонгор бурханбүтээж тавьжээ. Уг хөтөл Гонгорын хөтөл нэрээр алдаршсан ажээ. Богдын тийн заларч явсан үе нь арван дөрөвдүгээр жарны улаагчин туулай жилийн \1807\ зуны эхэн сарын улаан тэргэл өдөр байсан юм гэнэ билээ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-1 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0