in

Миний амьдралдаа идэж үзсэн хамгийн гоё амттай пирошки. Тахианы махтай пирошкиг энэ жороор хийж идэж үзээрэй

Амралтын өдрүүдээр хайртай дотны хүмүүстэй зориулж илчлэг багатай, амттай тахианы махан пирошкиг хийж өгөөрэй. Орц найрлагын хувьд ч хийхэд маш хялбар тул та яагаад туршаад үзэж болохгүй гэж?

Орц шанзанд:

  • Шанзанд – Тахианы цээж мах 3 хэсэг
  • Хүнсний хивэг
  • Сонгоно 2 ширхэг
  • Бяслаг
  • Перц, давс
  • Өндөг 4 ширхэг
  • Мөөг- 250 гр

Гурил:

  • Өндөг 4 ширхэг
  • Исгэгч 1 цайны халбага
  • Хүнсний сода 1 цайны халбаганы тал
  • Давс 1 чимх
  • Гурил 500 гр
  • Ус 200 гр

Хийх арга:

Урьдаас чанаж болгосон тахианы махаа ширхэгийн дагуу нарийхан, жижигхэн жигд хэрчинэ. Харин дараа нь сонгиноо татна. Сонгино мах хоёроо саванд хийж, дээр давс, перц, нунтаг бяслагаа хийж базна. Махаа бага зэрэг амрааж байх зуур, мөөгөө чанана. Чанасан мөөгөө жижиглэн хэрчээд, махан шанзандаа хийж холино.

Гурилаа саванд хийж, халуун бүлээн усанд сода, исгэгч, давс зэргээ хийж сайтар уусгана. Гурилан дээрээ өндгөө хагалан хийж, дээр нь усаа хийгээд зуурна. Зуурсан гурилаа 20-30 минут амрааж хөөлгөх хэрэгтэй.

Ингээд гурилаа жижиг жижиг хэсэг болгон хувааж, илдээд, шанзаа хийж чимхэнэ. Хайруулын тавагны тал хүртэл тосоо хийж халаагаад, галаа бууруулж пирошкины шанз болтол хайрна. Ингээд бэлэн боллоо.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0