in ,

Тархины судас нарийсах аюулт өвчнөөс олон хүн энэ аргыг ашиглаж өөрийгөө хамгаалдаг. Та ч бас үүнийг мэдээд авахад илүүдэхгүй шүү!

Бид энэ нийтлэлээрээ толгой тархины асуудалтай хүмүүст хэрэгтэй ардын эмчилгээг санал болгож байна. Тархины судас нарийсах нь тоохгүй өнгөрч болохгүй асуудлын нэг. Энэ нь цус харвах, хараа муудах зэрэг олон авчний шалтгаан болно. Та өөртөө санаа тавихыг хүсвэл доорх аргуудыг ашиглаарай.

Нарсны шилмүүс

Хаврын төгсгөл эсвэл зуны эхэн үеийн нарсны залуу шилмүүс ардын эмчилгээний хамгийн сайн аргуудад ашиглагддаг. Нэг литр усанд нарсны залуу мөчир хийж зөөлөн гал дээр 1 цаг буцалгана. Усыг шүүж аваад, хэмжээ нь багассан бол нэг литр болтол халуун ус нэмнэ. Ингээд нэг литр халуун уусмал дээр 1кг элсэн чихэр, холигчоор буталсан нимбэг нэмнэ (хальстай хамт). Бэлтгэсэн найрлагыг дахин 5 минутын турш зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь зөгийн бал нэмнэ. Үүнийг өдөрт нэг удаа, нэг халбагаас хэтрэхгүй хэрэглэнэ.

Долоогоно

Толгойн судасны нарийсах анхны шинж тэмдэг илэрхэд долоогоно жимсээр үр дүнтэй эмчилдэг. Энэхүү ургамал нь манай орны хэмжээнд өргөн тархсан байдаг. Хатаасан цэцэг, жимсийг хамтад нь эсвэл тус тусд нь ч исгэж хэрэглэж болно. Долоогоно нь судсыг маш сайн бэхжүүлдэг. Үүнтэй ижил зорилгоор та эмийн санд зарагддаг долоогоны ханд ашиглаж болно, эсвэл архинд шинэхэн түүсэн цэцэг, жимсийг исгэх замаар гэртээ бэлтгэж болно. Цай эсвэл нэг аяга усанд 10 дуслыг нэмж хэрэглэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *