in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв

Энэ тарнийг өдөр бүр нэг удаа унших юм бол танай гэрийн гай барцад ор мөргүй арилна

Ум аа хум Ум сайн амгалан болтугай тарнийг: Нэг удаа уншвал тэр гэрийн барцад ор мөргүй арилна. Хоёр удаа уншваас гадаадын гай барцад нь магад арилна. Гурав дахин сонсвоос гурван муу заяанд үл унах хийгээд 33 төрөлдөө надтай хамт учирч төрнө шүү. Сурваадайн орноос бууж ирсэн баруун газрын Далай ламаас зарлигтай Банчин богдоос сунтагтай далан таван Махгалын дүртэй мянган мэлмийтэй түмэн сонортой Хомас бодис Очир дарь ламын гэгээн гэж Ар халх дөрвөн аймаг шавь долоон хошуу өвөр 49-д залагдаж ирээд Богд хаанаас зарлигтай халхын ширээнд суусан билээ.

Шашныг дэлгэрүүлж амьтныг жаргуулж шажны алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд амирлангуй дүртэй суудаг бөлгөө. Халхын дөрвөн аймагт удаан суухгүй урмын төдийд очъё гэж нэг айлдав. Бараан цагаан тамхины утаа бараан манан татна. Бараан хараалын нүгэл ихэдсэний тул манан татна. Бараан архины үнэр ханхлаад сууж болохгүй гэж нэг айлдав.  Би гурван ертөнцийг өдөр шөнийн 6 цаг хамт товчилж 6 эргэдэг билээ. Та нарын минь гэрийн дотор хэрүүл тэмцэл хэл ам галын үнс үүдний хог шороонд чинь халж орж болохгүй байна. Ар халхын та нар тинь ээ!

Би 16 дугаар оны өвлийн сүүл сарын 29-ний өдөр Очир дарь эх хийд Лабрин орон балгасыг орхиж та нарын алтан сайхан амь биеийг чинь халж буцаасан билээ. Та нарын минь татсан тамхины чинь утаа огторгуйн нар сарыг үүл мэт бүрхэж байна. Уусан архи чинь мөрөн далай болж гаталж гарч болохгүй байна. Цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт мөнгөө өгч татна. Түүний сүүлд арван цагаан буянаа өгч татна. Түүний сүүлд үр хүүхдээ өгч татна. Түүний сүүлд хоёр нүднийхээ усыг өгч татна. Тэгээд хойч төрөлдөө гурван мянган галав нөгчтөл очир тамын зовлонг үзнэ шүү. Та нарын минь хийсэн хилэнц үйлдэл нүгэл чинь миний зүүн баруун гарын алган дээр эрлэг номун хааны толь мэт ил тод харагдах юм. Барс, туулай жилийг үзвэл жаран жилийн жаргал ирнэ.

Гэвч та нарын үйлдсэн арван хар нүгэл хар улаан хараал чинь ханиад томуу мэдэх мэдэхгүй өвчин болж ирнэ. Тэр чинь их хор болох тул аливаа муу юмыг амирлуулж байхын тулд өрх дараалан Жадамба, Сундуй, Лхүмбэнгарав, Тарвачимбо, Доржжодов, бага сага айл бол Жадамба, Дашзэвгэ, Нанжид, Доржжодов, лам хуварга айл бол гурван гүрэм, Тэбжидсэржим, Жамбалсанжид, харь олон даяар маань мэгзэм жанлавцогзолыг түм бум унших хэрэгтэй. Ар халхын та нар минь ээ! Гурван настай хүүхдээс дээш хүмүүс ертөнцийн ажил төрөл арилжаа наймаа даалуу хөзөр зэргийн арван хар нүгэлт явдлыг сайн мэддэг атлаа эрдмийг юунд эс сурна вэ? Маань мэгзэмийг юунд эс уншина вэ? Тэгээд хойд төрөлдөө яаж бурханы оронд очих юм бэ? Ар халхын та нар минь ээ!

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0