in ,

Үүнийг уншсаныхаа дараа та дандаа газар унтдаг болно. Газар унтсанаар дараах эерэг нөлөөг та өөрийн биеэр мэдрэнэ

Барууны улсуудад сайхан унтаж, амарна гэдэг зөөлөн матрастай, тухлаг ортой холбоотой гэж ойлгодог бол Япончуудын хувьд газар унтахыг илүүд үздэг учраас унтлагын өрөөнд нь ихэнхдээ ор байдаггүй. Үүгээрээ тэд зай хэмнэхээс гадна эрүүл мэндээ ч хамгаалж чаддаг байна. Энэ үүднээс та бүхэнд газар унтах нь ямар ашиг тустай талаарх мэдээ хүргэе.

Нурууны өвчин намдаана

Хатуу, хавтгай гадаргуу дээр унтах нь нуруунд сайнаар нөлөөлдөг бөгөөд нурууны өвдөлтийг ч намдаах боломжтой юм. Зөөлөн орон дээр унтах нь тухтай байх нь дамжиггүй. Гэхдээ таны гудас цаг өнгөрөх тусам доошилж эхэлснээр таны нуруу мурийж, нурууны өвчин үүсгэж болзошгүй. Үнэндээ эмч нар ч хэтэрхий зөөлөн гудас дээр унтахгүй байхыг өвчтөнүүддээ зөвлөдөг. Мөн шалан дээр унтах нь нурууг мурийхаас сэргийлнэ.

Нуруу цэх болгоно

Хэрэв та зөв байрлалд унтаж сурвал цэх нуруутай болно. Шалан дээр унтаж байгаа хүн элдэв гаж байрлалд ордоггүй учраас нуруу тань цэх болоход тусална.

Цусны эргэлт сайжруулна

Шалан дээр унтах үед таны биеийн жингээс ирэх даралт жигд тархдаг учраас хүний цусны эргэлт сайжирдаг. Хэвийн байрлалд унтах нь цусны эргэлт муу байгаагаас болж мэдээ алдах, бие цочролд орохоос сэргийлнэ. Жишээлбэл, хэрэв та аль нэг тийш мурийж унтаж байвал цусны эргэлт удааширч, цусны бүлэгнэл, судасны бөглөрөл гэх мэт өвчлөл үүсгэдэг.

Цагтаа сэрж сурна

Зөөлөн газар унтаж сурсан хүн орноосоо босоход хүндрэлтэй байдаг. Харин хатуу газар унтдаг хүн зөөлөн матрас дээр унтдаг хүмүүсээс чанартай нойр авдаг тул шууд босож чаддаг байна.

Хямд

Газар унтдаг хүн багагүй мөнгө хэмнэдэг. Хүн дунджаар 1000 ам.доллар матрасанд зарцуулдаг гэнэ. Мөн өөрт таарахгүй матрасс авсан бол санхүүгийн алдагдал нэмж үүсэж, эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлэх болно. Газар унтдаг хүн матрас бүү хэл, ор авах ч шаардлагагүй.

Хэн газар унтаж болохгүй вэ?

Газар бол хүний унтаж болох хамгийн хатуу гадаргуу бөгөөд гудасгүй унтах нь олон давуу талтай боловч зарим төрлийн хүмүүст ингэх нь огтоос зохихгүй. Тэдгээр нь:

  • Харшилтай хүмүүс – Шал нь шороо, тоос цуглуулдаг тул харшилтай хүмүүст зохихгүй.
  • Үе мөчний өвчтэй хүмүүс – Хэрэв та үе мөчний өвчтэй бол шалан дээр унтсанаар өвчнөө улам хүндрүүлнэ.
  • Настай хүмүүс – Нас ахих тусам хөдөлгөөн буурдаг тул ахимаг насны хүмүүс шалан дээр амарч чаддаггүй.
  • Хүйтэнд унтаж чаддаггүй хүмүүс – Хэрэв та сэрүүн нөхцөлд унтаж чаддаггүй бол газар унтахаас зайлсхийгээрэй.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0