Энэ бол залуу сайхан харагдахыг хүсч буй хэн бүхэнд хамгийн их үр дүнтэй гайхалтай хялбар хийгддэг маскнуудын томоохон төлөөлөл билээ.
Үүнийг бэлтгэж ашиглахад маш хялбар бөгөөд богино хугацаанд өндөр үр дүнтэй байдаг. Тиймээс би энэ удаад ээжийнхээ залуу сайхан харагддаг нууц жорыг та бүхэнд зааж өгье.
Танд дараах орцууд хэрэг болно:
- 3 хуваасны 1 гадил жимс (болц сайтай хальсандаа толбогүй байх хэрэгтэй)
- 1 цайны халбага нунтаг цагаан гаа
- 2 цайны халбага оливийн тос
- 1 ширхэг өндөгний цагаан
Хэрхэн бэлтгэх вэ?
- Гадил жимсээ сайтар нухаад дээрээс нь цагаа гаа болон оливийн тос нэмнэ.
- Өндөгний цагаанаа дээрээс нь шингэн цөцгий мэт болгож хутгана.
Хэрхэн хэрэглэх вэ?
- Нүүрэндээ нимгэн түрхээд бага зэрэг хатаагаад дахин 2-3 давхар түрхэнэ. Сүүлийн давхаргыг 10-15 минут арьсан дээрээ байлгана.
- Маскаа хүйтэн бүлээн усанд дэвтээж, бараг л хүйтэн усаар зөөлөн цэвэрлэж арилгана.
- Үүний дараа нүүрэндээ сэрүүн чанартай зөөлөн тослоггүй тос сонгож нимгэн түрхэж өгөөрэй.
- Дээрх аргыг курс байдлаар ашиглах бол та 5-6 хоногт 1 удаагаар 10-аас дээш удаагийн давталттай хэрэглээрэй.