in

ХөөрхөнХөөрхөн ГоёГоё Юу вэЮу вэ ХахаХаха

Нийслэл салатаас хэд дахин илүү гоё амттай салат хийх жорыг хүргэж байна. Манайх энэ салатыг одоо байнга хийж иддэг болсон

Салат гэхээр л хүмүүсийн толгойд нийслэл салат буюу төмсний салат буудаг шүү дээ. Тэгвэл арай салат хийж сурвал ямар вэ? Дандаа нэг төрлийн салатаа хийж идээд байх бага зэрэг уйтгартай биш гэж үү? Иймд өнөөдөр та бүхэндээ айл бүрийн хөргөгчинд байдаг ойр зуурын зүйлсээр амттай салат бэлтгэх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Орц:

  • Хиам – 200 гр
  • Өндөг – 3 ширхэг
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Лаазалсан эрдэнэшиш – 200 гр
  • Ногоон сонгино, яншуй
  • Майонез – 2 халбага
  • Гич – 1 амны халбага
  • Хар перец

Хийх арга:

Өргөст хэмх болон хиамаа урт нарийн хэлбэртэй хэрчинэ.

Өргөст хэмх болон хиамаа хамт саванд хийж тавьна.

Жижиглэн хэрчсэн ногоон сонгино, яншуй зэргээ хиам болон өргөст хэмхэн дээрээ нэмж хийнэ.

Одоо чанаж бэлтгэсэн өндгөө урт нарийн хэлбэртэй хэрчиж, салатны бэлдэц дээрээ хийгээрэй.

Лаазалсан эрдэнэшишээ шүүж аваад, мөн бэлдэц дээрээ нэмснээр, салатны орцууд бүрдэж байгаа юм.

Майонез дээрээ гич болон хар перецээ нэмж хутгана. Мэдээж үүгээрээ салатаа амталж базах юм. Ингээд л таны амттайхан салат богино хугацаанд бэлэн болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *