in

ГоёГоё

Чанасан махны хамгийн амттай хачир болох төмсийг амталж чанах арга: Ингэж амталсан төмс ч, ээ дээ мөн янзын амттай шүү!

Хоол хийхэд заавал мах хэрэгтэй гэж үү? Ганц төмсөөр ч амттай хоол хийж болно гэдгийг батлахаар төмсийг хэрхэн амталж чанаж болох талаар сонирхолтой зөвлөгөө жорыг хүргэж байна.

Та өөрийн идэх хэмжээгээр чанах төмсөө авна. Чанах төмснүүдээ сайтар угаана. Хальсыг нь арилгахгүй бөгөөд угааж цэвэрлэсний дараа хутгаар төмснийхөө голоор маш хөнгөн зүсээрэй.

Төмсөө усандаа хийж чанах бөгөөд усан дотроо 4 зүйл нэмж хийнэ. Давс, лаврын навч, гоньд, сармис зэргийг төмс чанаж буй усандаа хийж, төмсөө амталж чанах юм.

Төмсөө болсны дараа уснаасаа гаргаж аваад хальслана. Өмнө зүссэн хэсгийн хальс төмснөөс салсан байх тул хальслахад хялбар байх төдийгүй амт нь төмсөнд сайтар шингэж өгөх юм.

Одоо соус бэлтгэнэ. Танд сармис, давс, ургамлын тос хэрэг болно. Сармисаа сармис нухагчаар нухаж бэлтгээд дээр нь давс болон ургамлын тосыг тааруулж хийж амтлаарай.

Чанасан төмсөө хэрчиж, тус бүр дээр нь бэлтгэсэн соусаа тавьж таваглана. Ингээд төмсөө аваад идэхэд таны төсөөлөлд буугаагүй тэр амт мэдрэгдэх болно. Дараагийн удаа та туршиж үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *