Энэхүү маск нь үхэжсэн арьсыг гуужуулж, нүхжилтийг арилгах болно.
Орц:
- Аспирин – 3 ширхэг
- Нимбэгний шүүс – 3 халбага
Аспиринаа нухаж, нимбэгний шүүсээр зуурна. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 10 минутын дараа угаагаарай.
Мөн та дараах маскуудыг хэрэглэсэн ч болно.
Тараг, зөгийн бал, аспиринтай маск
Кальци, фосфор, уураг, амин дэмээр баялаг энэхүү маск нь арьсыг нөхөн төлжүүлж, сэргээх үйлчилгээ үзүүлнэ
Орц:
- Аспирин – 5 ширхэг
- Тараг – 1 халбага
- Зөгийн бал – тал халбага
Аспиринаа нухаж, үлдсэн орцнуудаа хольж хутгана. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 30 минутын дара угаагаарай.
Аспирины зуурмаг
Орц:
- Аспирин – 3 ширхэг
- Ус – 3 халбага
Аспиринаа нухаж, усаар зуурч бэлтгэнэ. Үүнийгээ мөн л цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 10 минутын дараа угаана.