in

ГоёГоё Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Дараах 4 жүжигчнээс өөрт таалагдсанаа сонгоорой: хариулт нь таныг ямар хүн болохыг хэлж өгнө

Олон эмэгтэйчүүд тодорхой нэг төрлийн залууд дуртай байдаг нь нууц биш. Дээрх зураг дээр байгаа залуучуудын хувьд, кино урлаг болон телевизийн шоуны алдартай эрхмүүд юм. Бид танд эдгээр залуучуудаас өөртөө хамгийн их таалагддаг нэг залууг сонгох боломжийг олгож байна.

Хоёрыг биш, зөвхөн нэгийг л сонгох хэрэгтэй шүү. Сонгосон залуу чинь таныг ямар хүн болохыг толинд харсан мэт хэлж өгнө.

1. Ричард Гир

Мэдээж, та оюуны маш өндөр чадамжтай бас эр хүний тэнгэртэй гэж хэлэхэд буруудахгүй. Танд гэж хэлэхэд, та эрэгтэй хүний гоо сайхныг хамгийн түрүүнд хардаг. Харилцааны хувьд, итгэлцэл юу юунаас илүү чухал гэж боддог. Та бол нэг хайрласан хүнээ насан туршдаа хайрладаг төрлийн хүн юм. Тань шиг итгэл үнэмшилтэй эмэгтэй энэ хорвоо дээр маш цөөхөн.

Хэдий тийм боловч, та хүн болгонд амархан итгэж болохгүй, зөвхөн таны итгэлийг даах хүнд л итгэх хэрэгтэй. Мөн, таныг сонгосон ямар ч эр хүн ирээдүйд асар их баяжих болно.

2. Павел Прилучни

Та хажуу дахь хүнээ бүхий л зүрх сэтгэлээрээ хайрладаг, маш сайн гэрийн эзэгтэй боловч, хүүхдэд тийм ч таатай ханддаггүй. Учир нь, тантай учирсан эрчүүд таны өөрийнх нь төлөө хийж буй зүйлд талархлаа илэрхийлэхгүй байх талтай байдаг. Иймд, хоёр дахь жүжигчнийг сонгосон эмэгтэйчүүд уул шиг түшигтэй, баярлаж, талархснаа хэлж чаддаг залууг хайрлахыг илүүд үздэг. Энэ төрлийн эмэгтэй хүн ямар ч залууг гаднаа сэтгэл татам харагдах ч, дотроо тийм биш гэдгийг шууд л мэднэ.

Таны сэтгэлийн хариуд баярлаж, талархснаа илэрхийлдэг залуутай учирсан цагт таны хайр сэтгэлийн харилцаа романтик өнгөрч, аз жаргалтай байх болно.

3. Бурак Озчивит

Та бол бурхнаас заяасан онцгой авьяастай эмэгтэй. Гэхдээ хайр сэтгэлийн хувьд, тийм биш гэж хэлж болно. Та үргэлж өөрөөсөө илүү хүчирхэг залуутай учрахыг хүсдэг. Хүсэл тэмүүлэлтэй, олон зангүй, шийдэмгий харцтай – та ийм л залууг эрж хайдаг. Харилцааны хувьд, эр хүнийг бүх үүрэг хариуцлагыг үүрэх ёстой гэж үздэг.

Залуу насандаа энэ төрлийн эмэгтэй сул дорой эрд дурлаж, хайр дурлалын харилцаатай байх үедээ маш их зовж, шаналж байсан нь үзэл бодлыг нь өөрчлөхөд хүргэсэн.

4. Вячеслав Тихонов

Таны эр нөхөр болох хүний хувьд, яг чулуун хана шиг байх ёстой гэж та үздэг. Ихэнх нөхцөлд та бусдыг уучлахыг эрхэмлэдэг боловч, үнэхээр уучилж болохооргүй ямар нэгэн зүйл болоход та хайртай байсан ч гэсэн, хажуу дахь хүнээ хэзээ ч өршөөхгүй.

“Толгой хагаравч малгайн дотроо байх ёстой” хэмээх үгийг энэ төрлийн эмэгтэйчүүд хэрэглэх дуртай. Тэд өөртөө хэт итгэлтэй, бардам байдаг учир гэр бүлийн асуудлаа бусдад мэдэгдүүлэхийн хүсдэггүй.

Хэрэв та эдгээр залуучуудын хэнийг нь ч сонгоогүй бол…

Та харилцаанд шударга загнахыг хичээдэг, заримдаа бага зэрэг ширүүн байхыг ч үгүйсгэхгүй. Та хэн нэгнээр хайрлуулж, халамжлуулахгүйгээр олон жил байж чадахгүй. Өөрийгөө болон хажуу дахь хүнээ давхар хөгжүүлэхийг юу юунаас илүү эрхэмлэдэг. Загварлаг, эмэгтэй хүнд тохируулж хувцаслах дуртай залуу таны харцыг булаана.

Заримдаа та хэтэрхий яарч, түргэдсэн үйлдэл гаргах нь бий, гэхдээ төгсгөлд нь бүх асуудлыг өөрийнхөө талд шийдвэрлэх чадвартай. Ерөнхийдөө та бол ухаалаг шулам л гэсэн үг.

Хэрэв танд дээрх мэдээ таалагдсан бол, найзуудаараа энэхүү сонжоог хийлгүүлээрэй. Ердөө хэдхэн минутыг зарцуулаад үр дүнд нь тэд өөрсдийнхөө талаар мэдэж авах болно. Хариуд нь найзууд чинь танд талархана. Та өөрийнхөө үр дүнтэй санал нийлж байгаа эсэхээ сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *