in

ГоёГоё ХахаХаха Яг зөвЯг зөв

Эрх мэдэлтэй, хүчтэйгээс гадна тун зальжин зурхайн 4 орд: тэд бол төрөлхийн дарга болох хувьтай төрсөн хүмүүс!

Бүх л хүмүүс өөрт ноогдсон ажил хөдөлмөр эрхэлдэг. Зарим нэг нь амжилтын оргилд гарч байхад, зарим нэг нь хөлсний ажилтан хэвээрээ үлдэнэ. Энэ бүгдийг оддын байрлал шийддэг гэж зурхайчид үзэж байна. Өөрийн зорилго, зан чанараараа дарга болох хувьтай 4 ордуудыг тэд нэрлэжээ.

Чухам ямар орд эрх мэдэлтэй, хүчтэй байхыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Чухам тэд л удирдах албан тушаал хашиж, нэр алдар зүүж байна.

Хонь

Тэд маш зөрүүд бөгөөд өөрсдийн гэсэн үзэл бодолтой. Эрч хүч, амьдралын хүч нь дотроосоо ундарч байдаг учраас эрсдэл хүлээх дуртай. Тэд төрөлхийн юунаас ч айдаггүй зан чанартай учраас удирдах чадвартай байх ажээ.

Тэд төрөлхийн лидерүүд, араасаа олон түмнийг дагуулж тэдний өмнөөс шийдвэр гаргах чадалтай. Өөртөө итгэлтэй байдал нь бусдын атаа хорслыг их төрүүлдэг учраас багагүй дайсантай.

Алдартай хүмүүсээс дурдвал: Леонардо да Винчи, Адольф Гитлер, Квентин Тарантино, Алла Пугачева, Чарльз Чаплин.

Хилэнц

Энэ ордныхон маш аюултай, их зантай, шаардлага өндөртэй. Тэд тоглоомд дуртай: тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүхий л арга залийг хэрэглэнэ. Маш зальтай, ухаантай, аливаад сэтгэл хөдлөл багатай ханддаг.

Энэ бол удирдагчид агуулагдах зан чанарын цогц шинж. Ийм зан чанартайгаас гадна маш хөдөлмөрч, хэрэгтэй хүмүүстэй харилцаагаа бүрэн дэмждэг. Шийдэмгий болон зорилгодоо үнэнч байдал – Хилэнцийхний хамгийн хүчтэй шинж мөн.

Алдартай хүмүүсээс дурдвал: Роман Абрамович, Леонардо Ди Каприо, Билл Гейтс, Жулия Робертс, Майя Плисецкая, Пабло Пикассо

Мэлхий

Эмзэг, сайхан сэтгэлтэй хүмүүс гэж үздэг. Үнэн хэрэгтээ маш хүчтэй, амбиц бүхий хүмүүс байна. Өөрийгөө бүхий л талаар хөгжүүлэх эрмэлзэлтэй. Хүний сэтгэл санааг сайн ойлгох тэр чадвар нь зөв, ашигтай хүнтэй найзлахад нь тусална.

Тэднийг чадварлаг дарангуйлагч гэж үздэг байна. Хүчтэй тал – өөртөө итгэлтэй бөгөөд перфекцинизмч хэмээнэ.

Алдартай хүмүүсээс дурдвал: Гай Юлий Цезарь, Жоржио Армани, Жорж Уокер Буш, Анна Ахматова, Майк Тайсон, Диана, Уэлсийн гүнж.

Арслан

Мэдээж араатны хаан арслан байлгүй яах вэ. Энэ хүмүүсийн цусанд эрх мэдэл байдаг, тэд төрөлхийн удирдагчид. Онцгойрох хүсэлтэй, бусдаас илүү байх нь тэдний хувьд амьдралын шаардлага болсон. Тэд бусдыг удирдах л хүсэлтэй, өөр ойлголт угаасаа тэдэнд байхгүй.

Тэд их зантай, өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд толгой дээгүүр гишгэчин гарахад ч бэлэн. Хүчтэй талууд – шийдэмгий, зоригтой.

Алдартай хүмүүсээс дурдвал: Наполеон Бонапарт, Бенито Муссолини, Арнольд Шварценеггер, Барак Обама, Коко Шанель, Уитни Хьюстон.

Зурхайчидтай санал нийлж байгаа эсэхээ сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Сонирхолтой мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаахаа мартаж болохгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *