in ,

Зуун наст ургамлыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох хүмүүсийн төдийлөн мэддэггүй 4 арга

Зуун наст – анагаах чадалтай ургамал. Эрт дээр үеэс хүмүүс анагаах чадлыг нь мэддэг байсан бөгөөд энэхүү нийтлэлээр та бүхэндээ уг ургамлыг ашиглах аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

Зуун настыг эмийн эмчилгээнд ашиглах нь:

Батга арилгах

Зуун наст нь батганы эсрэг үйлчилгээ үзүүлнэ (үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул тосны ялгаруулалтыг багасгана). Арьсанд гүн цэвэрлэгээ хийж арьсны нүхэнд шингэсэн хир, бохирыг арилгана. Нөгөө талаасаа, зуун наст нь коагулянт болон байгалийн гаралтай антибиотик агуулдаг – арьсыг эсийн хэмжээнд нөхөн төлжүүлж батга болон батганы сорвийг арилгана. Үүний үр дүнд арьсны өнгө бүхэлдээ сэргэх ажээ.

Арьс нөхөн төлжүүлэх

Зуун наст хэрэглэснээр коллаген боловсруулдаг фибро хэсгийг сэргээдэг, өөрөөр хэлбэл арьсны хөгшрөх явцыг хянах уургийн ялгаруулалтыг хянана. Үүнээс гадна зуун наст нь бета-каротин, С, Е амин дэмийн өндөр агууламжтай учраас нарны туяаны нөлөөнөөс арьс хөгшрөх явцыг багасгана. Мөн уг ургамал нь полисахарид агуулдаг – үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх ажээ.

Нүдний хаван болон доод зовхи хөхрөхөөс хамгаална

Нэгдүгээрт, доод зовхины хөх толбыг ул мөргүй арилгах боломжгүй. Гэхдээ зуун наст эдгээр таагүй байдлыг багасгахад тусална.

Үс унахаас хамгаална

Зуун наст нь 20 гаруй эрдэс бодис, A, B1, B2, C болон E амин дэм агуулдаг учраас үсний эрүүл мэндийг дэмждэг байна. Үүнээс гадна зуун наст нь хуйханд шим тэжээл өгч цусны эргэлтийг сайжруулж үсний бүтцийг гэмтэхээс хамгаална. Нөгөө талаасаа зуун наст нь хагтай тэмцдэг.

Зуун настыг үс уналтын эсрэг ашиглахдаа өдөр болгон гелиэр иллэг хийх хэрэгтэй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *