in ,

Эдгээр 9 зүйлийг яг одооноос эхлэн хэрэглэхээ болиорой! Яагаад гэвэл таны биед тун муу нөлөөтэй

Бидний амьдралыг хөнгөвчлөхөөр хийгдсэн бүтээгдэхүүнүүүдийг бид худалдан авч ашигласаар байгаа бөгөөд сая сая хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маяг нь учирч болох аюулыг нууж байдгийг төсөөлөхөд бэрх. Гэвч үнэн байдал таныг гайхшруулах болно.

Танд өдөр тутам сайн гэхээсээ илүү муу нөлөөтэй байж болох зүйлсийн жагсаалтыг үзүүлж байна. Хэр олныг нь ашигладгаа харцгаая.

Усны сав болон аяны аяга

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сав суулганууд бараг бүгдээрээ поликарбонат хуванцраар хийгдсэн байдаг бөгөөд тэдгээр нь бисфенол-А (BPA) гэж нэрлэдэг үйлдвэрийн химийн хорт бодис агуулдаг. Энэхүү хүний гараар бүтсэн химийн хорт элемент нь хүний биеийн эсийн нөхөн төлжилт, энергийн түвшин, нөхөн үржихүйд нөлөөлдөг.

BPA-гийн түвшин усны температураас шалтгаалах бөгөөд ус халуун байх тусам таны биед химийн хор их орно.

Зөвлөгөө: Халуун ундааг шил, шавар, шаазан аяганаас ууж байгаарай. Халуун унд хийх тагтай сав хэрэг болвол гангаар хийсэн юмуу полиэтилэн хуванцраар хийсэн сав сонгоорой.

Жимсний шүүс болон хатаасан жимс

Жимсний шүүсэнд сахар агуулагддаг тул эрүүл бус ундаа юм. Мөн хатаасан жимсэнд хадгалах хугацааг уртасгах хүхрийн хүчил агуулсан нөөшлөгч бодис агуулагддаг. Тиймээс астматай болон сульфатанд мэдрэмтгий хүмүүс хэрглэхээс зайлсхийх хэрэгтэй. Эдгээр нь эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж болох ба харшил хөдөлгөснөөс амьсгал бачуурч үхэлд ч хүргэх боломжтой.

Зөвлөгөө: Консервант агуулаагүй байгалийн жимс хэрэглэх, сульфидаас зайлсхийх. Органик байдлаар нь хатаасан жимс удаан хадгалалт даахгүй бөгөөд хөлдөөх нь хугацааг бага зэрэг уртасгана. Та хүхэрт мэдрэмтгий бол эмчийн зөвлөгөө аваарай.

Түргэн хоолны савлагаа

Ихэнхдээ бидний дуртай түргэн хоолнуудыг тос нэвтэрдэггүй химийн элемент агуулсан цаасанд боосон буюу  савласан байдаг. Эдгээр нь өсч буй ураг болон хүүхдэд муу нөлөөтэй флоурин хэмээх химийн элемент агуулсан байдаг. Өвчлөлийг хянах сэргийлэх төвөөс дараах муу үр дагаврууд гарч болохыг анхааруулжээ: Өсөлтөнд өөрчлөлт гарах, зан ааш, сурах болон нөхөн үржихүйн чадвар буурах, гормоны тэнцвэр алдагдах, холестерин ихсэх, хорт хавдар үүсэх зэрэг болно. Флоурины хэмжээ таны биед хэр хэмжээтэй орох нь хүнсний температур, төрөл зүйл, хадгалсан хугацаа зэргээс хамаарна.

Зөвлөгөө: Та түргэн хоолноос татгалзаж чадахгүй бол дураараа л бол. Гэхдээ үргэлж тавганд хийж өгдөг тийм газрыг сонгоорой.

Бичил долгионы зууханд хийдэг эрдэнэшиш

Бичил долгионы зууханд халаадаг попкорны уут нь халалтын улмаас PFOA (perfluorooctanoic) гэдэг хүчил болж хувирдаг химийн элемент агуулдаг. Энэ хүчил нь хорт хавдар үүсгэх боломжтой.

Diacetyl буюу өөр нэг химийн элемент нь цөцгийн тостой попкорноос олдсон бөгөөд хэрэв тогтмол хэрэглэвэл гэдэс дотрын өвчин үүсгэх боломжтой ажээ. “Попкорнтой ажилладаг уушги” нэртэй энэхүү дотрын өвчин нь бичил долгионы зууханд хийдэг попкорны үйлдвэрийн ажилчдын дунд түгээмэл байдаг бөгөөд химийн хортой утаагаар удаан амьсгалснаас болдог байна.

Зөвлөгөө: Хэрэв та попкорнд дуртай бол өөрөө бэлдэж идээрэй. Танд зөвхөн эрдэнэшишийн үр, хайруулын таваг, цахилгаан зуух хэрэгтэй.

Нарны тос

Нарны тос нь физик болон химийн гэсэн хоёр төрөл байдаг. Эхнийх нь үнэхээр нарны туяаг сарниулдаг. Хоёрдахь нь UVA болон UVB туяаны хөнөөлөөс хамгаалах химийн хариу урвал үүсгэдэг. Зарим хорт бодис судлаачид оксибензон нь гормоны тэнцвэрийг алдагдуулж, эсийг гэмтээснээр арьсны хорт хавдар үүсэх шалтгаан болдог гэж үздэг. Зарим нь үүнийг хэрэглэхэд хоргүй гэдэг.

Зөвлөгөө: Энэ сэдэв маргаантай. Хэрэв та арьсандаа химийн хорт элемент хүргэмээргүй байвал физикийн гаралтай нарны тос хэрэглээрэй. Арьсаа жигд хамгаалахын тулд шүршдэг шингэний оронд лосьон хэрэглэж байгаарай.

Ажлын ширээн дээрээ үдийн хоолоо идэх

Та ажлын шиирээгээ цэвэр гэж бодддог байж болох ч энд ариун цэврийн өрөөний суултуураас 400 дахин их нян байдаг гэнэ. Зөвхөн комьютерийн чинь гар дээр суултуурынхаас 70% илүү бактери агуулдаг. Үүнээс гадна ширээнийхээ ард хооллох нь таныг нэг байрандаа удаан байх цагийг нэмэгдүүлдэг бөгөөд удаан цагаар суух нь зүрхний өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Зөвлөгөө: Ширээн дээрээ хоолоо идэхгүй ч байсан байнга цэвэрлэж байгаарай. Хоолоо гал тогоо болон тусгай газар идэж байгаарай. Ширээн дээрээ хооллох бол эхлээд сайтар арчиж цэвэрлэх ба хоол тань ямар нэг гадаргууд хүрэх ёсгүй шүү.

Хөлөө ачиж суух

Энэхүү “хоргүй” байрлалаар суух нь өвдгөнд очих цусны даралтыг нэмэгдүүлдэг. Цусны өндөр даралт нь зүрхний шигдээс юмуу зүрхний хэм алдагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үений холбоосонд мөн даралт учруулснаар венийн судас дарагдан хөлөнд цус маш бага очиж цус нөжрөх үйл явц болдог. Эмч нар 10-15 минутаас илүү хөлөө ачиж суух хэрэггүй гэж зөвлөдөг.

Зөвлөгөө: Нуруунаас тань дэмжиж өгөхөөр сандал ав. Та хөлийнхөө улаар газар тавиад хөлөө 90 градусаас илүү өнцгөөр нугалж болмоор тусгай гишгүүр хэрэглээрэй. Хэрэв та хөлөө ачдаг хэвээр байвал босоод цаг тутамд алхалт хийж бай. Жаахан ч гэсэн тойрч алхах нь өөрчлөлт авчирна.

Нүдний дусаалга

Та гайхах байх, гэхдээ л нүдний дусаалга нь хариу шийтгэл амсуулахыг хүссэн хүмүүстээ зориулсан хорны жагсаалтанд байдаг юм байна. Энэ нь цусны судлыг нарийсгах болон тайвшруулах чадалтай нэгдлийг агуулдаг. Юу гэсэн үг вэ гэвэл нүдний дусаалгыг нүднийхээ цусны судланд шууд хүргэсэн бол хор хөнөөл багатай гэсэн үг.

Хэрэв нүд тань хавдвал эмчид хандаарай. Үүнээс болж гэнэтийн зүрх дэлсэх, дотор муухайрах, чичрэх зэрэг шинж илэрч болно.

Зөвлөгөө: Нүдний дусаалгаа хүүхэд болоод гэрийн тэжээмэл амьтан хүрэх газар бүү тавиарай.

Резинэн шаахай өмсөх

Хөл арчилгааны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол резинэн шаахай өмсөх нь хөлийн өсгийг гэмтээдэг гэнэ. Өсгий байнга тогтворгүй байснаар хуруунуудаа хэт их чангалан тахийлгаж явснаас хумсны асуудлууд, эвэрших, нэг хэсэг газрын арьс хатуурч зузаарах зэрэг асуудал үүснэ. Иймээс нуурын эрэг, цэцэрлэг мэтийн газарт түр зуур өмсөөд тайлж байх нь зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published.