in ,

Би өндөр өсгийт өмсөхөө болихоор шийдсэн. Үүний үр дүнд миний биед ямар өөрчлөлтүүд гарсан гэж санана?

Өндөр өсгийт – өвдгөнд ирэх нэмэлт ачаалал. Хэт өндөр өсгийт өмсөхөд таны хүндийн төв багассан ч гэсэн шөрмөс маш их стресст ордог. Гутлаа тайлсны дараа өвчин намжиж байгааг мэдэрнэ.

Шөрмөс хэт их ачаалал авснаар хөлийн уланд өвчин үүсэх шалтгаан болно. Аз болж таны шөрмөс зохих хэмжээ хүртэл ургах тул өвчин багасч эхэлдэг байна.

Булчингийн ачааллыг бууруулах

Эрүүл ухаанаар бодоход боломжгүй ч гэлээ, үнэхээр бодит баримт юм. Өндөр өсгийтэй гуталнаас татгалзсанаар илүү өндөр болох боломжтой. Мэдээж таны хөл өсөхгүй, гэхдээ намхан эвтэйхэн гутал өмссөнөөр булчин сунаж эхэлдэг ажээ.

Нуруугаа сайжруулах

Өндөр өсгийтэй гутал өмсөхөөр нуруу нь тэгширдэг гэж ойлгож яваа бүсгүйчүүд олон байдаг. Биеийн дээд хэсгийг харахад тийм ойлголт төрүүлж болох юм, гэхдээ биеийн доод хэсгийг харахад тэс өөр дүр зураг харагдана. Өндөр өсгийтэй гутал өмсөхөөр тааз орчмын биеийн байрлалыг өөрчилж тэр хэсгээр өвчин үүсгэдэг. Таагүй нөхцөл байдал үүслээ гэхэд диск мултрах юултай. Хэрвээ таны нуруугаар өвддөг бол намхан ултай гутал өмсөхийг зөвлөж байна.

Тэнцвэрээ барьж чадна

Байнга өндөр өсгийтэй гутал өмсөөд байдаг бол тэнцвэрт байдал муудаж байгааг анзаарна. Энэ нь өндөр өсгийтэй гуталнаас болж булчин, шөрмөсүүд өөр өөрөөр сунаж байгаатай холбоотой.

Та аюулгүй байх болно

Бирмингем дэх Алабамын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад өндөр өсгийтэй гуталнаас үүдэлтэй бэртэл гэмтлийн тохиолдол өссөөр байгаа ажээ. Гоо сайхны төлөө эрүүл мэндээрээ хохирох хэрэг байна уу?

Өндөр өсгийтэй гутал эвгүй гэдгийг бид бүгд мэднэ, гэхдээ хэдэн цагаар бид өмссөөр л байна. Ажлын өдрийн дараа гутлаа тайлж л хөлөө амраах юм. Өөрийгөө ингэж тамлаж байхын оронд хөлөндөө эвтэйхэн гутал өмс, ядаж хэдэн өдөр ч болов өмсөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *