in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ХахаХаха ГунигтайГунигтай ГайхмаарГайхмаар

Элэг хордсон үед хүний биед илрэх 6 шинж тэмдэг. Танд эдгээр зүйлс ажиглагдвал анхааралгүй өнгөрч болохгүй шүү!

Таны элэг бол хамгийн үнэнч бөгөөд шаргуу хөдөлмөрч найз тань билээ. Үүнийг та эмнэлгийн номны жагсаалтанд байх 500 үйл ажиллагаа явуулдаг мастер, хэт-үйлчилгээтэй хорыг зайлуулагч, цогц эрxтэн гээд бод доо? Одоо та элгээ таны төлөө ямар их зүйл хийдгийг мэдсэн тул та түүнд талархдаггүй найз байхыг хүсэхгүй биз тийм үү?

Танд элэг тань хэдийд уйлдаг гэдгийг хэлж өгөхөөр бэлтгэлээ. Эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.

Элэг хавиар өвдөх

Таны хэвлийн дээд хэсгээр үргэлжлэн өвдөх шинж мэдэгдвэл элэг тань асуудалтай болсон байж магадгүй. Ихэвчлэн энэ нь хөнгөн маягийн өвдөлт байдаг. Гэхдээ яваандаа хүчтэй болж ирдэг. Элэг бол хорыг биеэс гадагшлуулах, биед байгаа хоол тэжээлийг шим тэжээлтэй болгон хувиргаж шүүх үүрэгтэйг санаарай. Хэрэв элэг тань өвчилсөн бол зөв ажиллаж чадахгүй бөгөөд хэмжээгээр томорч, бие тань хордсон шинж тэмдгүүд илэрнэ.

Хөл гар хавдах

Хэрэв та асуудлыг тоохгүй яваад байвал хөөрхий элэг тань өөрөө өвчилсөн эдүүдийг нөхөн сэргээхээр хичээдэг. Хэр их эд эс өвчилсөн байна элэгний үйл ажиллагаанд төдий чинээ хүндрэлтэй байх бөгөөд энэ нь эцэстээ элэг рүү очих цусны даралтыг ихсэхэд хүргэдэг. Хоёр дахь нь хөлөнд шингэн аажмаар хуримталж хавдах шалтгаан болдог. Сайн нь гэвэл хавдар нь өвчингүй байдаг. Энэ нь хоёр хөлний эрээн булчин, гуя хүртэл хавдаж болно. Гэсэн хэдий ч хамгийн харагдахуйц хавдар биеийн доод хэсгээр илэрдэг.

Жин нэмэх

Жил ирэх тусам хүмүүс эрүүл зөв хооллож, ажиллаж амьдрах болсон ч биеийн жин тэдний хувьд асуудал хэвээр байсаар байна. Хэрэв та их идсэнээс юмуу гормоны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас болж жин нэмээд байгаа хэрэг биш бол элэгний үйл ажиллагаа буруу явагдаж байгаа эсэх талаар эмчтэй зөвлөх хэрэгтэй.

Юу болдог вэ гэхээр элэг биед орж ирж буй архи согтууруулах ундааны зүйл, амтлагчууд, тослог ихтэй хоол хүнс, тодорхой эм бэлдмэлүүд зэрэгт байх хорт бодисуудыг зохицуулж чадахгүйд хүрдэг. Элэгний ганц чадах зүйл гэвэл өөх тосонд байх шүүгдээгүй хорт бодисыг хуримтлуулж хадгалах явдал юм. Хэрэв та өөрөө ачаалал хэт авсан элгээ цэвэрлэхгүй бол энэхүү үлдэгдэл хор таныг жингээ хасахад саад болох болно.

Харшил

Ихэнхдээ харшил бол хэт ачаалалтай болсон үлбэгэр сул элэгтэй байх шалтгаан болдог. Судсаар маш олон төрлийн бодисууд нэвтрэн орж ирэхэд тархи тэдгээрийг харшил үүсгэгч болохыг таньж өвчин эсэргүүцэгч эсүүд болоод харшлын эсрэг элементүүдийг чөлөөлдөг. Эрүүл элэг өөрийн ээлжийг ирэхэд цусан дахь хорт молекулуудыг цэвэрлэж бие дэх харшил үүсгэгч эсүүдийн нөлөөг бууруулдаг.

Арьс нүд шарлах

Арьс болон нүдний өнгө шарлахыг эрдэмтэд Jaundice гэж нэрлэдэг. Энэ нь тусдаа өвчин биш харин ямар нэг эрxтний үйл ажиллагаа алдагдсаны шинж юм. Ихэнхдээ өвчилсөн элэг их хэмжээний биллирубин хэмээх шар өнгөтэй пигмент ялгаруулдаг бөгөөд тэр нь элгэн дэх үхэжсэн цусны улаан эсүүдийн задралаас бий болдог. Ингэснээр нүд арьс шарладаг байна. Элэг тэдгээр үхсэн улаан эсүүд болон биллирубинээс ангижирч чадахгүй болсон тохиолдолд юу болох вэ? Мэдээж та шарлана.

Байнга ядарч сульдах

Байнга ядарч сульдах нь удаан хугацаагаар үргэлжилсэн ханиадтай төстэй шинж тэмдэгтэй байдаг. Тодруулбал, та энэ өвчнөөр оношлогдохоос дор хаяж 6 сарын өмнөөс шинж тэмдгүүд илэрсэн байдаг. Үүний цаад шалтгаан нь элэг хордсон байдаг. Элэг бол бие махбодид энергийг түгээдэг маш чухал асар их үүрэгтэй эрxтэн билээ. Энэ нь глюкозыг glycogen болгон хувиргаж дараа хэрэглэхээр нөөцөлдөг. Эрүүл элэг глюкозыг хаана энерги тэжээл хэрэгтэй байгаа газар луу хоол хүнсээр дамжуулан цутгадаг. Харин өвчтэй элэг глюкозыг арай ядан үйлдвэрлэх бөгөөд хадгалах зай ч өчүүхэн багатай байдаг байна.

Хэрэв таны элэг муудсан өчүүхэн шинж анзаарагдвал сэтгэлээр бүү унаарай. Элэг өөрийгөө эмчлэх чадалтай. Гагцхүү хор хөнөөлтэй амьдралын хэв маягаасаа татгалзаад үз. Тиймээ, энэ бол маш амархан. Элгээ цэвэрлэх нь эрүүл зуршил юм. Таны элэгний үйл ажиллагааг эрс шинэчлэх маш олон байгалийн бүтээгдэхүүнүүд байдгийг эрдэмтэд хэлж байна. Тиймээс одооноос эхлэн та ногоон цай, нимбэгтэй ус, байгалийн цэвэр жимс, хүнсний ногоотой найзлаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *