Хайрст үлд – энэ бол зүгээр нэг арьсны тууралт биш юм. Хэрвээ та энэ талаар өөрийгөө тайтгаруулах зүйл хайж байгаа бол таны хамгийн түрүүнд мэдэх зүйл чинь чухам энэ байна.
Хайрст үлд гэдэг нь дархлааны системийн өвчин бөгөөд арьсны гадаргуу дээр эд эсүүд хуралдан улайж, маш ихээр загатнуулдаг толбо, тууралт юм.
Энэ өвчнийг зөвхөн арьсны тууралт биш нилээд гүнзгий өвчин гэж хэлж болно.
Хэдийгээр хайрст үлдийн илрэх байдал нь арьсан дээр туурах боловч жинхэнээрээ дархлааны эд эсийн өвчин бөгөөд Т-эсүүд арьсны эрүүл эсийг идэж гэмтээхэд бий болж байгаа шарх билээ. Маш идэвхтэй Т-эс нь дархлааны системийг хямраах ба энэ нь арьсны өсөлтийн эсийг идэвхжүүлж улмаар арьсны гадна туурах байдлаар илэрнэ.
Энэ үед арьсны үхсэн эд эсүүд хурдан алга болохгүйгээс тэрхүү жижиг тууралтанд хуралдаж тууралт томордог. Ийм нөхцөл байдал энэ өвчтэй хүмүүсийн хувьд ихээхэн зовлонтой асуудал болдог билээ.
Мөн арьсны үлд өвчтэй хүмүүс өөр бусад төрлийн өвчинд өртөмтгий шинжтэй болдог ба ялангуяа зүрхний өвчин, нүдний өвчин, сахарын 2-р төрлийн өвчин, хэт өндөр даралт гэх мэт өвчин тусах магадлал өндөр.
Дээрх төрлийн өвчин, тэр тусмаа хайрст үлд өвчинд Д витамин шийдвэрлэх үүрэгтэй билээ.
Хайрст үлд өвчтэй хүмүүс Д витамины шинжилгээ хийлгэж витамины хэмжээг 50-70нг/мл – жилийн турш тогтмол барихыг хичээх хэрэгтэй. Д Витамин нь дархлааг зохицуулагч учир хайрст үлд зэрэг өвчинд хамгийн сайнаар нөлөөлдөгт гайхах хэрэггүй юм.
Зарим судалгаагаар хайрст үлд өвчтэй хүмүүсийн 80% нь өвлийн цагт, 50% нь зуны цагт Д витамины дутагдалд орж байсан байна.
Витамин Д нь хайрст үлд өвчинд хэд хэдэн янзаар нөлөөлдөг ба арьсны өсөлтийн эд эсэнд, Т-лимфоцитийн дархлааны үйл ажиллагаанд нөлөөлөх замаар гэх мэт. Мөн хор бүхий Т-эд эсийн идэвхийг бууруулах замаар арьсны өсөлтийн эд эсийн хэвийн ажиллагааг хангадаг.
Хайрст үлд өвчнийг эмчлэх орчин үеийн арга нь нилээд үнэтэйгээс гадна ихээхэн эрсдэлтэй юм. Хайрст үлдийн эсрэг хэрэглэж байсан Raptiva хэмээх эмийг хэрэглэхээ больж зах зээлээс хураасан ба энэ эм тархины халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байсан байна.
Биед байх ёстой Д Витамины хэмжээг тогтмол хянаж, байх хэмжээнд нь барих хэрэгтэй.
Хайрст үлдийн эсрэг хамгийн сайн эм бол наранд биеэ шарах, Д Витамины хэмжээг нэмэгдүүлэх явдал юм.