in ,

Энэ аргаар гутлаа арчилж байвал таны гутал чанараа алдалгүй олон жилийг давж чадна

Өвлийн гутал томоохон шалгуур давж бидний хөлийг хамгаалдаг: ус, цас, хүйтэн агаар, замын давс… Гадаад өнгө үзэмжийг нь хадгалж үлдэхийн тулд зөв арчлах хэрэгтэй.

Ойрын хэдэн жилдээ өвлийн гутал авахгүй байхын тулд дараах энгийн аргуудыг баримтлаарай. Арчилгааны зөвлөгөөг Oliver Sweeney брэндийн мэргэжилтэн Тим Купер өгч байна.

Гутлаа зөв цэвэрлэе

Арьсан дээрх давсны толбо. Давс арьсыг өнгөгүй болгож гэмтээдэг. Давсны толбыг арилгахын тулд адил хэмжээгээр ус, уксус холиод даавуунд шингээж гутлаа арчина.

Илгэн гутал дээр тогтсон толбо. Илгийг тусгай сойзоор болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Жижиг толбыг хумсны үрүүлээр эсвэл ластикаар цэвэрлэнэ.

Хиймэл арьсыг цэвэрлэх. Савантай бүлээн усаар арчиж цэвэрлэнэ.

Гутлаа хэдий хэр арчилна төдий чинээ удаан өмсөнө. Гутлаа заваанаар нь хатаавал уян хатан чанар, өнгө, хэлбэрээ алдана.

Өөрөөр нь хатаана

Буруу. Халаагчны хажууд гутал хатаах: материал нь маш хурдан хатаж хагарч болзошгүй.

Зөв. Түрийтэй гутал, ботинк хатаахын тулд чийгийг өөртөө шингээх цаасаар дүүргэнэ, гадна талыг нь хуурай болтол нь арчина. Цаасаа хоёр цаг тутамд солино.

Төгс. Мэргэжилтнүүд лактаагүй модон хэв ашиглахыг зөвлөж байна: чийгийг авна, харин гутал өөрийн хэлбэрээ алдахгүй.

Муу цаг агаараас хамгаална

Муу цаг агаараас гутлаа хамгаалахын тулд тос, ангижруулагчаар тогтмол чийгшүүлж байх ёстой, мөн уснаас хамгаалах бодис хэрэглэнэ: воск, шингээгч бодис.

Шингээгч бодис. Мэргэжилтнүүд ус зайлуулах спрей цацахыг зөвлөж байна. Цацлагыг түрхсэний дараа хэдэн цаг хатаах шаардлагатай.

Воск. Тос түрхэхтэй адил. Бага зэргийн тосыг гутландаа түрхээд хатаана, ялангуяа – оёдлын хэсэгт сайн түрхэнэ.

Шинэ гутлыг гутал засварт өгч оёдол дээр нь тусгай бодис түрхүүлж болно: таны хөлийг хуурай байлгахад туслах юм.

Өнгөлнө/тослоно

Арьсан гутлыг өнгөлнө. Арьсан гутлыг чийгшүүлэхдээ өөрийн арьсаа чийгшүүлж байгаа мэт хандах хэрэгтэй гэж үзэж байна.

Арьсан гутлыг хэдий хэр өнгөлж тослоно төдий чинээ хатах нь багасч муудахаас хамгаалагдана. Тос нь арьсыг илүү зөөлөн болгох бол воск нь чийгээс хамгаална.

Жижиг засварууд

Гутлын хагарсан хэсгийг оливийн тосоор мэдэгдэхгүй болгож болно. Хөвөнтэй савханд тосоо шингээгээд гэмтсэн хэсгийг сайтар арчина.

Содтой усаар арчвал бас багасна. Усанд даавуугаа дүрж норгоод сод түрхэнэ. Содоороо гэмтсэн хэсгийг арчина.

Өсгийн хэсэг хагарсан, муудсан бол вазелин түрхэнэ.

Том хэмжээний засварыг мэргэжилтнүүдэд даатгасан нь дээр. Гутлын улыг янзлуулахад гутлын үндсэн үнийн 10%-тай тэнцэхүйц төлбөр төлөх болов уу. Гэхдээ – хэдэн улирал дамжих “нас” нэмж чадна.

Өвлийн улиралд гутлаа арчлах өөрийн “нууц”-тай юу? Сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published.