in ,

Миний хумс байнга шигдэж ургадаг байлаа. Гэхдээ заавал эмнэлэг явж хумсаа авахуулалгүй, гэртээ энэ бүтээгдэхүүнээр эмчилж чадсан!

Хумс шигдэх – хөлийн хумсны үзүүр маханд шигдэж ургахыг хэлнэ. Шигдэж ургасан хумс таагүй мэдрэмж төрүүлж өвтгөнө, тэр хэсгээр хавагнаж улайдаг.

Гэрийн нөхцөлд шигдсэн хумсыг эмчлэх зарим нэг бүтээгдэхүүнийг дор танилцуулав.

Бүлээн ус

Хаван буулгаж өвчин намдаах энгийн арга бол хөлөө савантай бүлээн усанд дүрэх. Усандаа сод эсвэл оливын тос нэмсэн ч болно.

Куркума

Шаргал өнгөтэй энэ ургамал анагаах чадлаараа дэлхийд гайхагдсан. “Куркумин” гэх бодис нь шим тэжээл ихтэй. Тайвшруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн өвчин намдаах чадалтай ажээ.

Алимны уксус

Эрүүл мэндийн асуудлыг шийдэх чадалтай гэж үзнэ. Үүнд шигдэж ургасан хумс ч хамаатай. Тайвшруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, мөн цочирсон арьсыг тайвшруулдаг байна. Байгалийн гаралтай хүчил нь үрэвсэл, өвчин дарах ажээ.

Цайны модны тос

Бас л тайвшруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Шигдэж ургасан хумснаас үүдэлтэй өвчнийг намдаана. Мөн нян үржих боломжийг хааж халдварлах аюулыг багасгана.

Хөвөн

Энгийн бөгөөд үр дүнтэй арга, гэхдээ анх тавихад багагүй өвчин мэдрэх болов уу. Хөвөнгийн тусламжтайгаар шарх эдгэрэх явцыг хурдлуулна, мөн хумсны ургалтыг зөв болгоход нөлөөлнө.

Энэтхэг голт бор

“Ним” гэдэг нэрээрээ ч мөн алдаршсан мод, байгалийн гаралтай тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Үрэвслийн эсрэг, өвчин намдаана. Шигдэж ургасан хумснаас үүдэлтэй хавдрыг багасгана. Нян устгах тул халдвар үүсэхээс хамгаална.

Устөрөгчийн хэт исэл

Ариутгах чанараараа алдартай буюу халдваргүйжүүлэх үйлчилгээтэй. Үрэвслийн эсрэг нөлөө үзүүлэх тул шигдэж ургасан хумсанд өргөн ашигладаг.

Эпсоны давс

Мөн л шигдэж ургасан хумсыг эмчлэхэд өргөн ашигладаг бүтээгдэхүүн. Давс нь хумсны орчмын арьсыг зөөлрүүлж өвчнийг намдаана. Үрэвслийг дарах үйлчилгээтэй.

Хумсаа зөв авах

Энэ бол хумс шигдэж ургахаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Тиймээс хумсаа зөв хэлбэрээр авч байхыг анхаарна уу.

Хөлд таарсан гутал

Хэрвээ таны хумс шигдэх гээд байдаг бол хөлдөө таарсан гутал сонгохыг зөвлөж байна. Байнга гуталтай байх нь хөлийг барьж хумсыг буруу ургахад хүргэдэг. Тиймээс гутлын хувьд ямар ч асуудалгүй байх ёстойг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published.