in ,

Мөгөөрс нимгэрснээс болж үе мөч хоорондоо үрэлцэж, улмаар өвдөлт зовиур үүсгэдэг. Энэ тохиолдолд өвдөлтөөс хэрхэн ангижрах вэ?

Залуу байхад аливаа хөдөлгөөнийг ямар ч төвөггүйгээр хийдэг байж дээ. Сууна, гүйнэ, хаашаа ч юм яарна, үе мөч шархирахад л сэтгэл зовж эхэлнэ… Бие минь муудаж байгаа юм биш биз?

Үе мөчний механизм муудаж байгаа нь маш олон шалтгаантай, жишээ нь: гормоны өөрчлөлт, бэртэл гэмтэл, хөдөлгөөнгүй байдал (ялангуяа хотын оршин суугчид), хэт их хөдөлгөөн, цусны эргэлт доголдох зэрэг.

Мөгөөрс нь бусад эрхтнийг бодвол хурдан сэргэдэг. Өөрөөр хэлбэл хүний амьдралын хэв маягаас шууд шалтгаална. Мэдээж зөвхөн хоолны зөв дэглэм баримтлаад зогсохгүй эрүүлжих бусад арга хэмжээг давхар авснаар эрүүл мөгөөрстэй болно.

Эмийн эмчилгээний хувьд ихэвчлэн хондропротектор бүлгийн эмийг сонгодог: мөгөөрсний үйл ажиллагааг сэргээхийн зэрэгцээ бэхжүүлж өгдөг.

Мөн хоол хүнсээ зөв зохицуулж тодорхой нөхцлийг бий болгож баримтлаж чадсанаар мөгөөрсийг сэргээж чадна. Эдгээр хоол хүнс нь үе мөчөөр өвдөж байгаа хүмүүст нэн тэргүүнд шаардлагатай гэж ойлгоно.

Мөгөөрсний эсийг сэргээх нь…

Коллаген

Энэ уураг нь үе мөчинд өөрийн гэсэн онцгой сүлжээг бий болгож карказ байдлаар үүрэг гүйцэтгэдэг. Коллагенаар баялаг хоол хүнсэнд студень, цэлцэгнүүр (жимсний эсвэл шөлний). Гэхдээ хэмжээг нь хэтрүүлэх хэрэггүй.

Үе мөчөөр өвддөг хүмүүст эмч нар дараах зөвлөгөөг өгч байна: аль болох өөхгүй мах, загасны мах мөн сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэнэ. Ингэснээр бие махбодь өөрөө бие даан коллаген боловсруулах боломжийг олгоно гэжээ.

Хүхэр болон селен

Хүхэр – протеогликаны (мөгөөрсний чийгийг хариуцах молекул) ялгаруулалтад маш чухал үүрэг гүйцэтгэх бодис. Мөгөөрсний асуудал үүсэхэд протеогликаны хэмжээ багасдаг: холбоос эс нь хуурай, хэврэг болдог. Хэрвээ хүний биед хүхэр дутагдвал үе мөч ихээр өвддөг ажээ.

Үе мөчийг зөөллөх, чийглэхийн тулд зөвхөн хүхэр төдийгүй селен ч чухал. Селенгүйгээр хүхэр мөгөөрсний чанартай барилгын материал болж өгч чадахгүй. Тиймээс эмч нар өндөг, үхрийн мах, сүү, тахианы мах, загасны мах, шош, будаа түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.

Омега-3 тосны хүчил

Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна мөгөөрсийг төлжихөд нөлөөлнө. Тосны хүчлийн дутагдлыг хангахын тулд яргай, сардин, скумбри зэрэг загас иднэ. Эдгээр загасны мах нь калори өндөртэй тул жигнэж идвэл илүү тохиромжтой.

Үе мөчинд хэрэгтэй хүнсний талаар таны найз нар мэдэхийг хүсэж байгаа болов уу. Тэдэнтэй уг нийтлэлийг заавал хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *