Тaмхи ямархуу хор нөлөөтэйг хайрцаг дээр нь тодорхой бичсэн байдаг ба тaмхи татдаг олон хүн энэ хорт зуршлаас салах өөр арга зам болох электрон тaмхи, вейп, усан тaмхийг сонгодог билээ. Гэтэл эдгээр тaмхины өөр хэлбэрүүд нь ямар ч аюулгүй гэж үү?
Энэ талаар хийсэн судалгааны үр дүнг сонирхуулъя.
Энгийн тaмхи
Энэхүү үйлдвэрийн ороомог тaмхийг тaмхины аж үйлдвэрлэл болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага СДН буюу “никотин түгээх систем” хэмээн нэрлэдэг. Никотин, угаарын хий, хүнцэл, метан, полоний гээд химийн энэ айхтар хорт бодисууд нь ганцхан ширхэг тaмхинд байдаг хорт бодисууд юм. Судлаачдын тооцоолсноор тaмхины утаа нь химийн 7357 төрлийн нэгдэл ялгаруулдаг байна.
Жишээ нь, тaмхины утаа нь угаарын хийтэй байдаг бөгөөд хүний цуcанд орохоороо гемоглобинтой нягт холбогддог. Үүнээс шалтгаалан тaмхи татдаг хүн хүчилтөрөгчийн дутагдалд орох ба аливаа нэг хүчний ажил хийхэд тaмхичид амархан ядардгийн шалтгаан нь энэ билээ.
Нэг хүнд ноогдох татсан тaмхины дундаж тоо
Мөн санаж явах ёстой хэд хэдэн зүйл бий:
- 2 хайрцаг тaмхи хүн үxүүлэх хэмжээний никотин агуулдаг. Өөрөөр хэлбэл та ийм хэмжээний тaмхи татсан бол түргэн дуудах цаг чинь болжээ гэсэн үг.
- Өдөрт 1 хайрцаг тaмхи татна гэдэг бол жилийн турш 500 удаа рентгенд харуулах хэмжээгээр цацраг идэвхт бодис авч байгаатай адил.
- Тaмхи сорсны дараа никотин 7 секундын дараа тархинд очиж судас нарийсгах учраас тархины эд эс хүчилтөрөгчөөр дутагдаж эхэлдэг байна.
Зөөлөн, нарийхан тaмхи
Эдгээр “нарийн, зөөлөн” тaмхийг хамгийн хор багатай гэдэг боловч бодит байдал дээрээ огт тийм биш юм. Үнэхээр бохь болон никотин нь бага боловч тaмхины хор уршгийг зөвхөн энэ хоёр бодисын хэмжээгээр тодорхойлдоггүй. Уг тaмхины хайрцаг дээр дурдагддаггүй боловч маш хортой нитрозамин хэмээх нэгдэл бохинд биш тaмхинд өөрт нь байдаг.
Орчин цагийн хяналтаар зарим бодисыг хянаж чадаж байгаа ч зарим нэгийг нь хянах аргагүй байдаг нь тaмхи үйлдвэрлэгчдэд ихээхэн тус болж байна.
Мөн тaмхи татдаг хүний бие өөрийн дасал болсон хэмжээний никотиноо нэхэж байдаг ба хэрвээ энэ хэмжээнд хүрэхгүй тaмхи татвал бие организм ханалгүй дахиад татахыг шаардах ба ийм байдлаар та нэг биш бүр хоёр хайрцаг тaмхи ч татаж магадгүй юм.
Навчин тaмхи
Сигарын ашигтай тал нь уг тaмхийг татаж байгаа хүний байр байдлыг буурьтай болгох ба гудамжинд ийм тaмхи татах боломжгүй гэж ярьдаг. Үнэхээр энгийн тaмхи шиг хаа хүссэн газраа энэ тaмхийг татах боломжгүй ч ганцхан энэ сигар дотор бүтэн хайрцаг энгийн тaмхины хортой тэнцэх хэмжээний хор бий.
Өөрөөр хэлбэл та бага хэмжээний хорыг олон дахин хэрэглэхээс, их хэмжээний хорыг цөөхөн удаа хэрэглэхийг илүүд үзэж байгаа гэсэн хэрэг юм.
Олон удаагийн судалгааны явцад сигараас гарч байгаа утаа нь урагт хамгийн ихээр нөлөөлдөг байна. Канадын хор судлаачид сигар тaмхи энэ талаар жирийн тaмхинаас 2,42 дахин их хэмжээний нөлөөтэй гэж тооцоолсон байдаг.
Ороодог тaмхи
Хүн өөрөө ороодог тaмхи нь үйлдвэрийн тaмхинаас бараг ялгаагүй эд билээ. Та өөрөө “хагас бэлэн бүтээгдэхүүн”-ийг цуглуулж, ороолоо гээд уг тaмхины хор багасаж байгаа хэрэг биш юм. Хорт бодисын жагсаалт нь жирийн үйлдвэрийн тaмхинаас юугаараа ч ялгарахгүй.
Тэр ч бүү хэл Шинэ Зеландын Отаго хотын Их Сургуулийн эрдэмтдийн судалгаагаар гараар ороосон тaмхи нь жирийн тaмхинаас ч илүү хортой байж магадгүй гэнэ.
Жирийн тaмхи болон ороосон тaмхийг харьцуулсан судалгаагаар үйлдвэрийн тaмхинд янз бүрийн нэмэлт хорт бодисууд 0,5% байдаг бол ороодог тaмхинд 18% хүртэл байж болох нь.
Гаанс
Гаансан тaмхи татахад тэр болгон “уушиглахгүй” ба утааг амталж байгаад буцааж гаргадаг. Гэвч ингэлээ гээд хорт бодис биед орох нь багасахгүй ба дасал болгодог гол бодис болох никотинд бага хэмжээгээр боловч дасал болно.
Гаансанд жирийн тaмхийг бодвол илүү чанартай тaмхи хэрэглэх ба жирийн тaмхинд байх цаас, цавуу зэрэг шатдаг материал байхгүй учир хордох нь арай бага.
Гэхдээ л хүний биеийг хордуулдаг тaмхины гол хортой бодисууд гаанс татахад яг л жирийн тaмхи татаж байгаатай адил хордуулах ба ямар ч “дүнсэн тaмхины” утаа хортой нэгдэл агуулж байдаг.
Электрон тaмхи
Электрон тaмхины гол зорилго нь тaмхи татдаг хүний биед хорт бодис оруулахгүйгээр тaмхи татсан мэт мэдрэмж төрүүлэх, янз бүрийн амт бүхий усны уур татуулах явдал юм. Архаг тaмхичид никотин агуулсан шингэнээр цэнэглэж энэ тaмхийг татах ба никотины хэмжээг аажмаар багасгадаг.
Ийм тaмхи татдаг хүний цуc болон шээcний шинжилгээ хийж үзэхэд нитрозамин болон хортой полимерууд бас л адилхан хордуулдаг нь тогтоогджээ. Мөн ууранд нь байх никотин нь бас л хордуулж, дасгадаг байна.
Вейп
Вейп бол бусад тaмхинаас хамаагүй бага хордуулдаг нь тодорхой гэж Калифорнийн их сургуулийн шинжлэх ухааны ажилтан Стэнтон Гланц хэлжээ. Түүний хэлснээр: электрон тaмхи нь утаа биш уур ялгаруулдаг учир энэ тaмхи татаж байгаа хүн маань жирийн тaмхи татагчаас хамаагүй бага никотин авах гэнэ.
Гэхдээ та бүр огт никотингүй шингэнийг сонголоо ч гэсэн энэ нь та тaмхины хор хөнөөлөөс саллаа гэсэн үг биш юм.
Аливаа вейпийн шингэний үндсэн түүхий эд нь пропиленгликоль болон глицерин байдаг. Эдгээр бодис нь халах явцад задарч формальдегид болон акролеин зэрэг хорт бодис ялгаруулдаг байна. Формальдегид нь хүний мэдрэлийн системд муугаар нөлөөлөх бол акролеин нь нүд болон амьсгалын замын эрхтнүүдэд муу нөлөөтэй.
Вейп халах үед маш нарийн ширхэгт уур бий болох ба энэ уураар амьсгалах нь амьсгалын замын эрхтнийг түлж болно. Бас хэт халалтаас болж шингэний зарим хэсгүүд уушгинд тогтож үлдэнэ. Дээрх зүйлүүд нь Вейпийн үндсэн хор хөнөөл нь билээ.
Усан тaмхи
Энэ гаансны сурталчилгааг харахад тaмхи татах хамгийн аюулгүй, хоргүй арга нь энэ байна гэж бодогдмоор. Тaмхи татахтай холбоотой үүсдэг бүх л хор, хорын нэгдэл усаар шүүгдэн ямар ч аюулгүй гэж сурталчилдаг боловч энэ гаансыг татахад гарах утаа нь хичнээн усаар шүүгдсэн ч их хэмжээний хор болох хүнд металл, хорт нэгдэл агуулсаар байдаг билээ.
Ази, Африкийн эрдэмтдийн судалснаар тaмхины утаа нь усаар шүүгдлээ ч аюулгүй хэмжээнд хүртэл хөрдөггүй ба тaмхи татах явцад 400 градус хүртэл халсан бодисууд ердөө ч хөрч амждаггүй байна. Ийм халуун утаа татсанаар амьсгалын замын олон микро эд эсийг гэмтээн цаашид гаднаас уушгинд орох бодисыг шүүх шүүлтүүрийг гэмтээж байдаг байна.
Америкийн эрдэмтэд бүр ч гүнзгий судалгаа болох шүлс болон шээcний биохимийн шинжилгээ хийжээ. Судалгаагаар жирийн тaмхи татдаг болон усан тaмхи татдаг хүмүүсийн цуcны найрлага бараг адилхан гарсан гэнэ. Аль аль нь цуcан дахь никотин бүхий нэгдэл болон нүүрстөрөгчийн дан ислийн хэмжээ нь маш их байсан байна. Харин никотингүй тaмхи татдаг хүмүүсийн шинжилгээ ихээхэн өөр гарсан ба байх ёстой хэмжээнд тун ойрхон байсан гэдэг.
Бүх л юм хэмжээ нь таарч байж сайн байдаг гэдгийг энэ судалгаа маань харуулж байгаа бөгөөд анх харахад аюулгүй юм шиг зүйлийг ч хэмжээ хязгаарыг нь тохируулж хэрэглэж байхгүй бол болохгүй. Учир нь хүний хамгийн үнэт зүйл бол эрүүл мэнд билээ.
Та энэ дэлхий дээрх хамгийн их дэлгэрсэн хорт зуршлаас салж болно гэдэгт итгэдэг үү?