Хүн болгон л сайхан арьстай байхыг хүсдэг. Үнэтэй арчилгааны бодис авч хэрэглэх хэдий ч үр дүн хүсэн хүлээсэн хэмжээнд хүрэхгүй.
Тиймээс бид үрчлээ суухад чухам юу нөлөөлж байгааг судалж үзсэн юм. Хэрвээ зарим нэг дадал зуршлаа өөрчилж чадвал арьсныхаа гоо сайхныг удаан хадгалж чадна.
Байнгын цэвэрлэгээ хийх
Арьсны ариун цэвэр сахих – энэ бол хэвийн үзэгдэл. Ялангуяа тослог эсвэл холимог арьстай бол.
Скрабыг долоо хоногт 2-оос илүүгүй удаа хэрэглэхийг гоо сайханчид зөвлөж байна. Бас өдөр болгон нүүрээ лосьон, тоникоор арчаад байх ч хэрэггүй. Эдгээр арчилгаа нь арьсны өөрийн бүтцийг эвдэж дархлааг нь буруулдаг. Мөн хатаах тул үрчлээ суух шалтгааны нэг болно.
Нүүрээрээ дэр дэрлэх
Олон хүн доош харж унтах дуртай. Энэ байрлал нь механикаар арьсыг дарах, цусны эргэлтийг боох, мөн хүчилтөрөгчөөр хангагдах боломжийг багасгадаг.
Эрсдэлийг бууруулахын тулд унтахдаа өөр байрлалаар хэвтэнэ, төгс байрлал – нуруугаараа дээш харан хэвтээд намхан дэр дэрлэнэ. Энэ тохиолдолд арьс зөөлөн, үрчлээгүй, хүзүү ч мөн адил. Хоёр дахь хувилбар – хажуугаараа унтах.
Тамхи татах
Энд элдэв тайлбар хэрэггүй биз. Никотин, шүүлтүүр нь арьсыг хуурайшуулна, тамхи бүхэлдээ залуу насыг авдаг зүйл. Тамхи үйлдвэрлэгчид ч үүнийгээ савлагаан дээрээ хэнд ч ойлгомжтойгоор илэрхийлсэн байгаа.
Илүүдэл нүүрний будаг
Өдрийн турш нүүрэн дээр зузаан будаг байхад арьс амьсгалж чадахгүйд хүрнэ. Гоо сайханчдын зөвлөж байгаагаар, өдрийн будалтыг хөнгөхөн крем, пудр тавиад бусдыг нь орхино гэжээ. Будгаа зөв түрхэх хэрэгтэй, иллэг хийх чиглэлтэй адил.
Унтахаасаа өмнө нүүрээ цэвэрлэх нь маш чухал.
Дэлгэцийн ард суух цаг
Бид нөүтбүүк, ухаалаг гар утасны ширтэн удаан хугацаагаар суудаг. Эдгээр ухаалаг машин нь гоо сайханд сөргөөр нөлөөлнө, юуны түрүүнд – хүзүү: эрүү сууж, үрчлээтнэ.
Нүүрний фитнесээр хичээллэж нүүр, хүзүүндээ иллэг хийгээрэй. Мөн харааны түвшинд дэлгэцийг авчрахаа мартаж болохгүй.
Халаагууртай суух
Халаагуур болон төвийн нэгдсэн халаалт – хүйтний улиралд гоо сайхны дайсан. Арьс, үс хуурайшуулж үрчлээ суулгадаг.
Гарах арга зам – ус их ууж, чийгшүүлэгч тос түрхэнэ.
Өөх тосгүй хоол хүнс
Арьсанд өөх тос хэрэгтэй, хэрвээ дутагдвал хуурайшиж муухай болно.
Загас, самар, оливын тос зэрэг нь тосны хүчил агуулдаг тул арьсны гоо сайханд төдийгүй биеийн эрүүл мэндийг бүхэлд нь дэмждэг. Амин дэм, эрдэс бодисоор баялаг тул арьс хуурайшихаас хамгаална.
Халуун ванн эсвэл шүршүүр
Удаан хугацаагаар халуун ваннд эсвэл шүршүүрт орох – бие сэтгэл тайвшрах сайхан арга. Гэхдээ арьсанд сөрөг нөлөө үзүүлнэ. Халуун ус нь арьсны тослог чанарыг бууруулж үрчлээтэхэд хүргэдэг байна.
Гарах арга зам – бүлээн шүршүүр, ванн буюу 40 хэмээс ихгүй усанд орно. Шүршүүрийг хүйтэн усаар дуусгаж болно – арьсыг бэхжүүлэх үйлчилгээтэй.
Хараа муутай байж харааны шил, линзээс татгалзах
Хараа муутай хүмүүс нүдээ байнга онийлгодог. Энэ нь нүдний эргэн тойрны арьсанд сөргөөр нөлөөлж эрт үрчлээ суухад хүргэнэ.
Тиймээс харааны шил эсвэл линз зүүж байх хэрэгтэй, ялангуяа компьютерийн ард сууж байхдаа.
Батга шахах
Ямар ч арга хэмжээ авах хэрэггүй гэдгийг мэдэж байгаа мөртлөө л дүрмийг зөрчдөг.
Үрэвсэх эрсдэлтэй, мөн батга шахахад арьс ихээр гэмтдэг. Эцэст нь сорвитой л үлдэнэ.
Цагаан хэрэглэлээ бага солих
Дэрний уут хамгийн аюултай байж болно – нян үржинэ, үсний лак шингэнэ. Унтаж байхдаа бохирдсон дэрээ дэрлэхэд арьс ихээр бохирдож эрт үрчлээ суух, үрэвсэх шалтгаан болно.
Тиймээс дэрнийхээ уутыг 2-3 хоногтоо заавал угааж цэвэрлэнэ.
Байнга бохь зажлах
Бохь зажлах зуршил гоо сайханд муугаар нөлөөлнө. Эрүүний байнгын хөдөлгөөн нь ам орчмоор эрт үрчлээ суухад хүргэдэг.
Бохины оронд мөсөн чихэр идээрэй.
SPF хамгаалалттай тосноос татгалзах
Нарны хэт ягаан туяа арьсанд сөргөөр нөлөөлдгийг бид мэднэ. Тиймээс наран шаралга, нартай өдрүүдэд нарнаас хамгаалах тос заавал түрхэнэ. Таны арьс танд талархах болно шүү.
Цонхны цаанаас тусах нарны туяа ч хортой. Тиймээс нартай өдөр жолоо барьж байгаа бол SPF-тэй тосыг нүүр, хүзүү, гарандаа түрхэнэ.
Та гоо сайхны өөр ямар нууц мэдэх вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай