in

Богино хугацаанд нарийхан гоолиг бэлхүүстэй болмоор байна уу? Тэгвэл дараах цогц дасгалуудыг хийгээрэй

Цогц дасгал нь нуруу, гэдэсний босоо болон хөндлөн булчинг ажиллуулахад тусална.

  1. Нуруугаараа дээш харан хэвтээд тохойгоор тулж өвдгөө 90 хэмийн өнцөг гаргана. Хөлөө шулуун болгож өргөөд гараа аажим дээш өргөн шулуун болгоно. Энэ байрлалд хэсэг байгаад эхлэл байрлалдаа шилжинэ. Дасгалыг 20 удаа хийнэ.
  2. Шалан дээр алчуур дэвсээд хана дагуу сууна: өвдөг, нурууг бөгтийлгөнө, гарын алга шалан дээр. Өвдгөө өөртөө татаад хөлөө шулуун болгоно. 3 оролтоор 10 удаа хийнэ.
  3. Хажуугаараа хэвтээд хөлөө шулуун байрлуулна, доороо алчуур дэвсэж болно: зүүн гараараа газар тулна, баруун гар биеийн дагуу байрлалд. Өгзгөө өргөөд биеэ шулуун байлгана, энэ байрлалд 2 секунд бариад эхлэл байрлалдаа шилжинэ. Дасгалыг тал бүрээр 10 удаа хийнэ.
  4. Нуруун доороо алчуур ивж тавиад нуруугаараа хэвтэнэ: хөлөө өвдгөөр нь нугална, гар их биеийн дагуу. Баруун хөлөө зүүн өвдөг дээрээ гаргаж тавина, зүүн хөлийн өсгийг өргөнө. Дараа нь өгзгөө аль болох дээш өргөнө, энэ үеэр хэвлийн булчинд ачаалал ирнэ. Өгзгөө буулгаад дасгалыг хөл тус бүрээр 10 удаа хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published.