in ,

Таны амь насанд аюул учирсан үед тус болох 14 мэдүүштэй арга. Эдгээрийг мэддэг байхад амьд гарах магадлал маш өндөр

Галзуу нохой, хортой могойд хатгуулах эсвэл элсэн цөлд ганцаар төөрөх тийм нөхцөл байдалд орохгүй байгаасай гэж найдаж байна. Хэрвээ ийм нөхцөл байдалтай нүүр тулгарвал зөв арга хэмжээ авах ёстой. Ийм нөхцөлд амьд гарах магадлал 10%-иас ч бага.

Таныг амьдралын онцгой нөхцөл байдалд бэлэн байлгахын тулд бид хэрэг болж мэдэх зарим нэг зөвлөгөөг бэлдлээ.

Задгай далайд байгаа бол

Таныг задгай далайд байна гэж төсөөлье. Одоо тэгээд яах вэ? Аварга том давстай усанд та гурван зүйлийг анхаарах хэрэгтэй: хоол, ус, агаарын хэм.

Далайд хоол бий гэхдээ олж авах хэрэгтэй. 1942 онд нэгэн англи далайчин далайд 133 өдөр байж чадсан, тэрээр дэнлүүний оосроор дэгээ хийж загас барьж идэж байжээ. Хэрвээ хэрэгсэл нь байвал та ч гэсэн дэгээ хийх хэрэгтэй. Хэрвээ гар дор бэлэн материал байхгүй бол хувцасны өөдсөөр ч хийж болно. Усанд дэгээгээ хаяж загас барьдаггүй юм аа гэхэд замаг зэргээр хооллох бүрэн боломжтой.

Цэвэр устай болохын тулд дистиллятор буюу шүүгч хийнэ. Энэ төхөөрөмж нь 2 хэсгээс бүрдэнэ (том болон жижиг) бас полиэтилений өөдөс хэрэгтэй. Том саван дахь ус ууршиж хальсанд хүрч жижиг сав руу орно.

Хүн өлсгөлөнгөөс илүүтэй халуун хэмд цохиулж үхдэг. Нарны туяа нь усанд гялбаж нүдний хараанд муугаар нөлөөлнө. Хувцаснаасаа тасдаж аваад толгой, нүдээ нарнаас хамгаалаарай.

Цөлд төөрсөн бол

Шөнийн цагаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Харанхуй цагаар +50 хэм нь +15 хэм хүртлээ буух магадлалтай. Энэ үеэр шингэний дутагдалд орох эсвэл халуунд цохиулах эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Өдөрт 3 литр ус хэмнэх боломжтой гэж үздэг.

Олон хүмүүс кактус ус агуулдаг гэж үздэг. Үнэн хэрэгтээ кактус дотор хортой шингэн байдаг ажээ. Уг шингэнийг ууснаар хордох аюултай. Цөлд газрын гүнээс ус олж ууж болно.

Хүнд юманд дарагдсан бол

Хүнд юманд дарагдсан (жишээ нь газрын гүнд) бол хамгийн чухал зүйл бол агаар болно. Агаараа зөв ашиглахын тулд тодорхой дүрэм баримтална.

Гүнзгий амьсгал аваад аажим гаргана. Шүдэнз эсвэл асаагуур асаахгүй, яагаад гэвэл хүчилтөрөгч багасна.

Хашхирахгүй. Хашхирснаар хүн улам сандралд орж амьсгал, зүрхний цохилт нь түргэсдэг. Тэгэхээр агаарын дутагдалд орно.

Цамц эсвэл футболкоо тайлаад толгойгоо ороогоорой. Амьсгалж байхад тоос шорооноос хамгаалах болно.

Чоно эсвэл зэрлэг нохойтой учирсан бол

Чонын орон зайд халдсан бол ихэвчлэн дайрдаг. Хэрвээ чоно таныг анзаарсан бол аажим хойш болно, энэ үеэр харааны харилцаагаа салгаж болохгүй.

Нуруугаа харуулж гүйж болохгүй. Ганцаар яваа чоно урагшаа харж байгаа зүйл рүү дайрдаггүй. Зугтааснаар та араасаа хөөгдөх нөхцлийг хангаж өгнө.

Зэрлэг амьтныг үргээхийн тулд дуу чимээ ихээр гарга. Чангаар хашхир, уйл, чангаар ярь. Энэ үеэр араатан зөөлөн хойшилно.

Хэрвээ сүрэг чоно, зэрлэг нохойтой учирсан бол өөрийгөө аль болох хүрээлүүлэхгүй байхыг хичээгээрэй. Модонд нуруугаараа харж зогсоод аль болох дээш авирч гарахыг хичээ.

Нордоггүй чүдэнз бэлдэх

Ямар ч цаг агаартай байсан хамаагүй гал маш чухал. Чүдэнз, асаагуур норох магадлал өндөр, тиймээс урьдчилан ус үл нэвтрэх арга хэмжээ авна. Тунгалаг өнгийн хумсны лакаар чүдэнзээ будаад хатаагаарай.

Хортой могойд хатгуулсан бол

Хортой могойн хатгалт хэрхэн харагдах вэ: хатгангуут маш ихээр өвддөг. Цусны өнгө нь улаан хүрэн эсвэл хөх болно. Дараа нь хавагнаж эхлэхээс гадна дараах шинж тэмдэг илэрнэ: толгой өвдөх, хараа бүрэлзэх, хэл ам түгдчих, дотор муухайрах, халуурах.

Ямар арга хэмжээ авах вэ: хорыг сорохгүй байхыг эмч нар зөвлөж байна, хэрвээ аманд жижиг шарх байгаа бол шууд цусанд халдварлаж болзошгүй. Хэрвээ эмнэлгийн тусламж авах боломжгүй бол, өөр ямар ч арга байхгүй. 1-2 секундын зайтай хорыг сорж авна, сорсон цусыг амнаасаа шууд гаргаж хаяна.

Хатгасан газрыг боолт тавьж боож болохгүй. Хэрвээ хор нэг газраа хуримтлагдсан бол эсийн үхжилд хүргэнэ. Тиймээс цусыг урсгаж гаргах хэрэгтэй – хор цустай хамт гадагшилна.

Галзуурсан амьтанд хазуулсныг хэрхэн ялгах вэ?

Хазуулсан бол шархыг тэр дор нь савантай бүлээн усаар угаана. Галзуу биш байсан ч хамаагүй угаа, шарх нь үрэвсэлд хүргэж болзошгүй.

Галзуу амьтанд хазуулсан шархнаас цус удаан гардаг, дараа нь улайж хүчтэй хавагнана. Цаашлаад загатнана, халуурч чичирнэ.

Галзуурлын өвчин 4-7 хоног үргэлжилсээр үхэлд хүргэнэ. Тийм учраас яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй, өөрөөр хэлбэл хазуулснаас 1-3 хоногийн дотор үзүүлж вакцин тариулах ёстой.

SOS дохиог хэрхэн зөв өгөх вэ?

Хэрвээ та харилцаа холбоогүй үед аюулд учирсан бол холын зайнаас SOS дохиог өгөх шаардлага гарна.

SOS дохио нь дараах байдлаар харагдаж, сонсогдоно: 3 богино гэрэл (эсвэл чимээ) дараа нь 3 урт, дахиад 3 богино (. . . _ _ _ . . .)

Дохионы дараа 3 секунд хүлээгээд давтана. Хэрвээ хариуд нь чийдэнгийн 3 удаагийн гэрэл эсвэл дуу чимээ сонсвол аврагчид ирж байна гэж үзнэ.

Ямар ч төрлийн шарх оёж сурах

Зөв оёсон оёдол цусыг амархан тогтооно, мөн халдвар орох эрсдэлийг багасгана. Тиймээс аливаа төрлийн шархыг зөв оёж сурах нь маш хэрэгтэй.

Таны амь насыг аврах бас нэг зүйл

Амь аврах капсул нэн шаардлагатай зүйлсийг агуулна: дулаацах, хоол олж идэхэд хэрэглэх хэрэгсэл, ус, анхны тусламж үзүүлэх зүйлс багтана. Бас зай бага эзэлж байх ёстойг анхаараарай.

Жижгэвтэр саванд (жишээ нь эмийн хайрцагт) дараах зүйлсийг хийж бэлдэнэ: хэдэн чүдэнз, чүдэнзний хайрцагны хэсэг шархны лент, мөнгөлөг цаасны хэлтэрхий, сахлын хутганы ир, загасны дэгээ, антибиотик, жижиг лаа, утас, цавуутай лент, ариутгагч цаас.

Боолттой эсвэл бэртсэн гартай усанд живэхгүйн тулд

Уг техникийг “далайн хав” Клинт Эмерсон өөрийн номондоо бичсэн юм. Эдгээр арга техник нь гүнзгий ус, давалгаалсан далайн усанд живэхээс хамгаална.

Амьсгалаа хянах – хамгийн чухал зүйл. Жигд амьсгалахын тулд сандрахгүй байх хэрэгтэй. Амьсгалаа гүнзгий аваад хурдан гаргана.

Хэрвээ усны гүн бага зэрэг бол үсрэлттэй сэлэлтээр сэлж эрэг рүү гарна. Гэдсээрээ сэлж байгаа бол нуруугаа тэгшилж толгойгоо уснаас гаргах хэрэгтэй. Далайн ширүүн давалгаанд дээш харж чадвал амьсгалаа чөлөөтэй авч эрэг рүү сэлэхэд амар болно.

Нойтон модыг хэрхэн асаах вэ?

Энэ төрлийн гал асаах техникийг “швед галт мод” хэмээдэг. Модоо босоогоор нь тавиад од хэлбэрийн зүсэлтийг аль болох гүнзгий хийнэ. Завсар хооронд хуурай өвс хийж шатаана.

Энэ аргаар асаасан мод хурдан асаж хэмжээ, нойтон хуурай, модны төрлөөс үл хамааран 2-5 цаг дүрэлзэн асдаг.

Хэрхэн зөв буудах вэ?

Галт бууны эсрэг үзэл бодолтой хэдий ч амь нас дээсэн дөрөөн дээр байхад өөрийгөө хамгаалахаас өөр яалтай билээ. Тийм учраас хэрхэн онилж зөв буудахыг мэдэж байх ёстой.

Гох нь долоовор хурууны өндөгний яг голд таарсан байх ёстой. Буудахаасаа өмнө зөөлөн жигд амьсгална.

Загасны урхи

Хоолоо олж идэхийн тулд загас шөнийн цагаар эрэг рүү ойртдог. Хэрвээ та төөрсөн бол загасны урхи хэрхэн бэлдэхийг мэдэж байх ёстой:

Уг урхийг чулуу, усны замаг зэргээр хийж болно. Шөнийн хугацаанд уг урхинд олон загас ордог, яагаад гэвэл урхинд орсон загас тэр болгон гарч чаддаггүй. Урхинаас загасаа авахын тулд урхины хаалгыг таглах ёстой. Нүцгэн гараараа ч загасаа барьж чадна.

Leave a Reply

Your email address will not be published.