in ,

ГоёГоё

Өдөр бүр оройн цагаар хөлөө өргөж хэвтсэнээр та тун удахгүй гайхалтай өөрчлөлтийг мэдрэх болно

Энэ алтан дүрмийг өөрийн дадал зуршил болгоод авчих хэрэгтэй. Ажлын ачаалалтай өдрийн дараа оройн цагаар хөлөө өргөж 10-15 минут хэвтэнэ. Өөр нэмэлт юу ч хийх хэрэггүй, хөл, хана байхад л хангалттай. Өдөр болгон хийхийг зөвлөж байна. Доор хэрхэн хөлөө өргөхийг заасан бичлэг оруулсан байгаа. Дасгал маш энгийн, хэдэн настай байх нь хамаагүй бүгд хийж чадна. Би өөрөө хэдэн сар хийж байгаа бөгөөд гарч байгаа өөрчлөлтүүдийг танд танилцуулахаар бэлдлээ.

Миний хөл амархан ядарч, хавагнах гээд байдаг талтай. Хөлийн яс ургасан болохоор тэр болгон таарах гутал олдохгүй. Ажил дээрээ өдөржин компьютерийн ард сууна: ажлын дараа идэвхтэй хөдөлгөөн хийхгүй л бол хариугүй нурж унах гэж байгаа мэт мэдрэмж төрдөг байж билээ.

Энэ дасгалыг олж мэдээд эхлээд сониуч зан хөдөлсөн юм: хана дагуу хөлөө өргөчихөөд юу ч хийхгүй хэвтэж бие сэтгэлээ тайвшруулж чадах уу? Байж боломгүй л юм. Йогийн энгийн байрлал үнэхээр ид шидтэй ажээ.

Энэ байрлалд ядаж 5 минут хэвтэхэд шинээр төрсөн мэт л санагдана. Ядаргаа арилж эрч хүчээр сэлбэгдэж эхэлнэ, бас толгой сэргэг болохыг яана. Энэ энгийн дасгалын ачаар орой гэртээ их зүйл амжуулах чадалтай болдог юм. Бие хөнгөрөөд л нисэх мэт. Би энэ дасгалыг мэдэж авсандаа маш их баяртай байгаа.

Хөлөө хана дагуу өргөх нь яагаад тийм их ашигтай байна вэ? Өдрийн турш таны хөл босоо байрлалд байдаг, ялангуяа хөдөлгөөнгүй удаан цагаар сууна. Хөлөө хана дагуу өргөснөөр бие эрхтэн эсрэг байрлалд шилжиж байгаа юм. Эсрэг байрлалд ашиг тус их: бие махбодь хурдан сэргэнэ, амарна, нурууны ачаалал багасна, “хөлийн хүндрэл” арилна, цусны эргэлт сайжирна.

Судас бүдүүрлээс урьдчилан сэргийлэх

Хөнгөхөн дасгалыг хэрхэн хийхийг бичлэгээс үзнэ үү. Мөн хана ашиглан хөлийн булчинг хэрхэн сунгахыг ч бүсгүй зааж өгнө. Энгийн бөгөөд маш их үр дүнтэй.

Сэтгэл санаа тайван үедээ энэ дасгалыг хийхэд судас бүдүүрэх өвчлөлөөс урьдчилан сэргийлж болно. Дасгалыг хийж байхад цусны эргэлт эрчимжиж, хөлийн хаван буурч ядаргаа тайлагддаг.

“Нугарсан лааны байрлал”-ыг хэрхэн зөв гүйцэтгэх вэ?

Энгийн асаныг йогод “Випарита Карани” хэмээдэг. Хүн байнга хөл дээрээ байвал эрт хөгширдөг гэж үзнэ, харин хөлөө өргөсөн байрлал хүнд залуу насыг буцааж авчирна. Энэ байрлалыг чимээгүй орчинд хийвэл үр дүн ихтэй.

Нуруугаараа хэвтэнэ, өгзөг хананаас 30 см орчим зайтай байна. Хөлөө өвдгөөр нь нугалж хөлийн улаар хананд тулна. Гуя ханатай тэгш өнцөг гаргасан байх ёстой анхаарна уу.

Хөлөө тэгшилнэ, өвдөг нугарахгүй, хөлөө суллана. Судас бүдүүрэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга ийм энгийн байсан юм гэж үү?

Толгой доороо дэр тавихад маш эвтэйхэн болно. Нүдээ аниад гүн амьсгал авна. Нэг алгаа гэдсэн дээрээ, нөгөө алгаа зүрхэн дээрээ тавина.

Өөрийнхөө амьсгалыг мэдэрнэ, 2 тоолоод амьсгалаа авна, 4 тоолоод гаргана. Оюун бодлоо цэвэрлээд зөвхөн өөрийнхөө амьсгалыг л сонс.

Байнга стресстэй эсвэл айдас тээж яваа, нойргүйдлээр шаналж яваа хүмүүст маш хэрэгтэй. Тайван амьсгал авахад мэдрэлийн системийн асуудлыг багасгахад нөлөөлнө.

Хэрвээ тайван амьсгалж чадахгүй элдэв бодол эргэлдээд байвал миний аргыг ашиглаж үзээрэй. Өөр зүйлд анхаарал татагдаад байвал нүдээ эргэлдүүл, би цагийн зүүний дагуу эргүүлдэг. Нүдээ анисан байхад ч эргүүлж болно шүү дээ. Нүдээ эргэлдүүлэхэд анхаарал төвлөрлийг сэргээж болохоос гадна амьсгалаа хянахад тусалдаг юм. Нүдээ эргэлдүүлж байхад стресс багасах, уур хилэн арилахад мөн нөлөөлнө.

Энэ асанд 10-15 минут байрлана. Хөлөө хананд наагаад тайван хэвт. Босохдоо баруун тийш эргээд босоорой.

Уг байрлал ой санамж, цусан хангамж, тархины үйл ажиллагааг сайжруулна. Мөн дотоод эрхтний үйл ажиллагааг дэмжиж, бамбайн булчирхайн хэвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд нөлөөлнө. Дахин хэлэхэд судас бүдүүрэх өвчнөөс урьдчилан сэргийлэх шилдэг арга. Энэ байрлалд байнга хэвтэж заншвал хөгшрөхөөс айх хэрэггүй, үрчлээ багасч арьсны өнгө сэргэдэг юм. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжрахыг мартаж болохгүй.

“Нугарсан лааны байрлал”-ыг хийхэд үнэхээр тааламжтай дасгал. Хийгээд байх зүйлгүй: бие эрхтэн бүрэн суларч амарна, авах мэдрэмж сайхан таатай. Нэг удаа хийж үзсэний дараа ч гэсэн та үр дүнг мэдэрнэ. Танд бие махбодь болон сэтгэлийн эрүүл энхийг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *