in ,

Аспириныг олон талын ач тустай гэж ярьдаг. Тэгвэл бөөрөлзгөнө жимс түүнээс хэд дахин илүү үр дүнтэй байдаг нь батлагджээ

Бөөрөлзгөний ач тус:

  • Бөөрөлзгөнө – салицийн хүчил агуулдаг тул үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлчилгээ үзүүлнэ.
  • Залуу насыг хадгална: А, Е, РР, В2 амин дэмээр баялаг, арьсны уян хатан чанарыг хадгална.
  • Ихэнх тайвшруулах эмийн найрлагад орох зэсийн агууламж өндөртэй. Тиймээс стресст орсон бол овоолон овоолон бөөрөлзгөнө ид.
  • Төмрийн агууламж өндөртэй тул цусны төлжилтөнд сайнаар нөлөөлнө.
  • С амин дэм агуулдаг учраас бэлгийн чадварыг дэмжинэ.
  • Фолийн хүчил агуулдаг тул жирэмслэхээр төлөвлөсөн эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдэд нэн тустай.
  • Бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж хаван бууруулна. Жимсний навч нь шээс хөөх үйлчилгээ үзүүлнэ.
  • Хоолой өвдсөн үед ам зайлах шилдэг ханд.
  • Аспиринийг бодвол ходоод цочроохгүй.
  • Эцэст нь, зүгээр л амттай.

Шээс хөөх үйлчилгээтэй цай бэлдэхийг хүсвэл дараах жороор бэлдэнэ. 2 хэсэг бөөрөлзгөнө 2 хэсэг мать-и-мачеха (Tussilago), 1 хэсэг хахуун (душица) орно. 2 х.х ургамлыг 2 стакан усанд хийж 5-10 минут буцалгаад шүүнэ. Шөнө унтахдаа халуунаар нь тал стаканыг ууна. Гаж нөлөөг мартаж болохгүй: жирэмсний үед энэ цайг ууж болохгүй. Харин ханиадыг нам дарна.

Бас нэг чухал мэдээлэл. Хөнгөн ханиадыг биеийн тамираар эмчилж болно гэж эмч нар үзэж байна. Жишээ нь, өдөрт 30 минут алхахад ханиад томуу гэртээ зүгээр сууснаас 2 дахин хурдан эдгэрнэ. Гэхдээ нэг нөхцөлтэй, хөл даарч болохгүй.

Бөөрөлзгөнийг хоолны дуршил нэмэгдүүлэхэд ашигладаг. Мөн цэр ховхолж гадагшлуулах, ходоодны ажиллагааг дэмжинэ. Эдгээр асуудлыг дараах ханд шийднэ. Нэг стакан бөөрөлзгөнийг 10 минут орчим буцалгаад 20 минут хандалж орхино. Шөнө унтахаасаа өмнө 2 стаканаар ууна (эсвэл 1-2 цагийн зайтай 2-3 стакан ууна, өөр бусад тохиолдолд өдөрт 2 удаа 1 стаканаар ууна).

Шинэхэн навчны түрхлэг нь батгыг цэвэрлэнэ. Бөөрөлзгөний навчны 1 хэсэг шүүсийг 4 хэсэг цөцгийн тостой холино. Түрхлэгийг асуудалтай хэсэгтээ түрхэхэд долоо хоногийн дараа арьс тань цэвэрхэн болно.

Батга, тууралттай тэмцэх бас нэг сайхан мэдээ бий. Эрдэмтэд 1948-1968 оны хооронд 11 мянган эрчүүдийн өвчний түүхийг үзэж судалжээ. Санаанд оромгүй дүгнэлт хийсэн юм. Өсвөр насандаа батгатай байсан бол зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 33%-иар багасна. Хэрвээ таны хүү эсвэл ач, зээ хүү батгандаа шаналаад байвал эрүүл зүрхтэй шүү гэж тайвшруулаарай. Залууу насны батга өтөл насандаа өвдөхөөс хамгаалах гормон ялгаруулж байдаг гэж үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *