in

ГоёГоё Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ХахаХаха ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай ГайхмаарГайхмаар

Хүүхдэдээ “Болохгүй, Үгүй” гэдгийг хэрхэн зөвөөр хэлж ойлгуулах вэ? Эдгээр хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр хүүхэд хэзээ ч уурлаж, уйлж янз бүрийн ааш гаргахгүй

Хүүхдэд болохгүй, үгүй гэж хэлээд үгэндээ оруулах шиг амархан юм байхгүй мэт санагдавч энэ нь тийм биш гэдгийг эцэг эхчүүд сайн мэднэ. Болохгүй, үгүй гэдэг үгний дараа хүүхдүүд уурлах, гомдох, нулимс дуслуулах зэрэг түмэн ааш гаргадаг билээ. Энэ бүхнээс зугтах арга байна уу?

Энэ удаа эцэг эхчүүд хүүхдүүддээ үгүй, болохгүй гэдэг үгийг хэрхэн яаж тайван, итгэлтэй хэлэх 11 аргыг танилцуулъя.

“Үгүй, болохгүй” гэдэг үгсийг маш цөөхөн удаа хэлэх хэрэгтэй

Үгүй болохгүй гэдэг үг бол таны хамгийн сүүлийн арга байх ёстой ба хүүхдүүд том хүнээс үгүй, болохгүй гэдэг үгийг олон сонсох тусам тоохоо больдог. Та “үгүй, болохгүй” гэдэг үгийг маш олон “тэг тэг” гэсэн үгсийн дундуур, хааяа нэг цөөхөн хэрэглэж байж чухал юм хэлж байгаагаа ойлгуулна.

Эхний “үгүй, болохгүй” гэсэн үг хамгийн чухал

Хүүхдэд ямар нэг зүйлийг хориглох үедээ “үгүй, болохгүй” гэдгийг тайван, итгэлтэйгээр хэлэх хэрэгтэй ба утга учрыг нь тайлбарлах нь зөв. Хамгийн гол нь хүүхэд болохгүй гэдгийг шууд ойлгох ёстой юм. Цаашдаа дахин хэлэх “болохгүй, үгүй” маань улам бүр үнэ цэнээ алдах билээ.

“Үгүй, болохгүй” гэдэг үгийг эрс хэл. Гэхдээ та тайлбарлахаас бүү зугт

Хүүхдэд ямар нэг зүйлийг хориглож байгаа нь та тэр хүүхдийг гомдоож байгаа хэрэг. Үгүй дээ л гэхэд хүүхэд чухам тэгж бодно. Гэхдээ энэ нь та ямар нэг зүйл хориглосны дараа хүүхдийг тайвшруулж, бага зэрэг бууж өг гэсэн үг огт биш бөгөөд харин ч илүү ажиллах хэрэгтэй юм. Хүүхдийн гомдлыг дарахын тулд түүний “зовлонг” хуваалц. Тэвэр, хүүхдээ ойлгож байгаагаа хэл, гэхдээ даанч ингэж болохгүй гэдгийг шууд хэл. Хамгийн гол нь хориглосон л бол хориглосон чигээрээ байх ёстой. Ингэсний дараа хүүхэд хийж болохгүй гэдэгтэй эвлэрэх ба зөвхөн ганцаархнаа “зовж” байгаа биш эцэг эх нь чамтай цуг байгааг мэдрэх болно.

Хориглохоос гадна маш сайн тайлбарла

Хэрвээ хүүхэд ямар нэг зүйл хийхийг яагаад хориглоод байгааг сайн ойлгохгүй бол дахин хийх гэж оролдох нь ойлгомжтой. Үүнтэй тэмцэх хамгийн сайн арга бол хүүхдийн ойлгох хэмжээний маш сайн тайлбар юм. Гэхдээ хүүхэд уурласан, гомдсон үедээ аливаа урт, том тайлбар хүлээж авч чадахгүй байдалд байна гэдгийг санах ёстой. Урт удаан зааврыг хүүхэд ойлгож сонсолгүй, ихэнхдээ чихнийхээ хажуугаар өнгөрөөх учир аль болох богинохон, хүүхэд ойлгохоор хэмжээнд тайлбарлаарай.

“За” гэсэн татгалзалт

Хүүхэд “үгүй, болохгүй” гэдэг үгийг олон удаа сонсох учир яваандаа энэ үгийг арай өөрөөр хүлээж авч эхэлдэг. Тиймээс за гэж хэлж татгалзах боломж бий гэдгийг санах хэрэгтэй юм. Жишээ нь танай хүүхэд ямар нэг тоглоом хараад авмаар байгаагаа хэлнэ. Харин та “За, шинэ жилийн бэлэг болгож авъя гэж байгаа бол болноо” зэргээр хэлж болох юм. Ийм байдлаар хүүхэд өөрийн хүсэл зоригоо хүний хүсэл зоригтой тааруулж, тохиролцож сурч эхэлнэ.

Үгүй болохгүй гэдэг үгийг хэлэхдээ хэзээ ч дуугаа өндөрсгөж болохгүй

Та “үгүй, болохгүй” гэдэг үгийг яаж хэлж байгаагаас энэ үгний утга өөрчлөгддөг. Хэрвээ та энэ үгийг өндөр дуугаар хэлбэл энэ нь хүүхдийг хүмүүжүүлж байгаа хэрэг биш харин хэн нь хүчтэйгээ харуулж байгаа хэрэг. Мөн инээж байгаад энэ үгийг хэлэх бас адилхан. Хүүхдийн хувьд бол: “Аав, ээж уурлаж байна. Намайг хайрладаггүй” эсвэл “Аав ээж инээж байна. Тоглож л байгаа юм байна” гэж ойлгогдоно.

Та ямар нэг зүйлийг татгалзахдаа өөр сонголт байгааг ойлгуул

Хүүхдэд ямар нэг өөр сонголт байгааг хэлж ойлгуулах нь түүний хийх гэсэн үйлдлийг хориглож байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй. Жишээ нь: “Чи энэ аягаар тоглож болно. Гэхдээ шүүгээнд байгаа олон өнгөт хуванцар аягийг аваад хүссэнээрээ, яаж ч тоглож бас болно шүү” гэх мэт. Хүүхдүүд иймэрхүү зүйлд тун дуулгавартай ханддаг.

Хуурамч найдлага төрүүлж болохгүй

Эцэг эхчүүд хүүхдэд “дараа нь” гэж их хэлдэг. Хэрвээ та үргэлж л “дараа нь” гээд амласнаа биелүүлэхгүй байвал хүүхэд танд итгэхээ болино. Тиймээс та “дараа нь” гэдэг үгийг тодорхой цаг хугацаа, нөхцөлтэй холбож хэлэх хэрэгтэй юм. Жишээ нь: “Энийг дараа нь, чиний төрсөн өдрөөр авъя”.

Болохгүй зүйл болохгүй чигээрээ л байх ёстой

Болохгүй зүйл ямар ч үед, ямар ч нөхцөлд болохгүй чигээрээ байх ёстой. Ингээгүй нөхцөлд хүүхэд нэг үйлдэл ямар үед болохгүй, ямар үед болдог гэдгийг ойлгохоо болино. Эцэг эхийн хэлсэн “үгүй, болохгүй” гэдэг үг зүгээр л тэдний сэтгэл санаанаас шалтгаалсан зүйл, ямар ч аюулгүй… мэтээр ойлгож магадгүй юм. Болохгүй зүйлийг хэзээ ч бүү зөвшөөр.

Таны “үгүй, болохгүй” гэсэн үг бусдад ч гэсэн тийм л байх ёстой

Хүүхдэд ямар нэг зүйлийг хориглохдоо гэр бүлийн бусад гишүүдтэй ярьж, ойлголцох нь маш чухал. Хүүхдэд хориглосон зүйлээ өөртөө болон гэр бүлийн бусад гишүүдэд ч хоригло. Хэрвээ та хүүхдэд зөвхөн гал тогоондоо хоол идэхийг шаарддаг боловч өөрөө өөр газар идвэл хүүхэд удалгүй таныг дуурайх болно.

Сайн зүйлийнх нь төлөө урамшуул

Хэрвээ хүүхэд таны хэлсэн “үгүй, болохгүй”–г даган мөрдөж байвал тэр танд сайнаар хандаж байгаагийн нэг илрэл. Тиймээс та ч гэсэн тэр үйлдлийнх төлөө магтаж, сайнаар хандах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *