in

Логик сэтгэхүй шаардсан дараах 6 сорилоор өөрийгөө сориод үзээрэй. Хүмүүсийн ихэнх нь зөв хариултыг нь олж чадалгүй бууж өгдөг!

Бага байхаасаа л төрөл бүрийн бодлого бодох сонирхолтой байлаа – энгийнээс хүнд гээд толгойгоо багагүй ажиллуулна. Үүнээс гадна тархины хөгжилд маш сайн гэх учраас хөгширсөн хойноо ч сэргэг толгойтой байна гэж найдна.

Та бүхэндээ зарим нэг хариултыг нь хэдхэн секундын дотор бодох эсвэл хариултыг нь олох гэж овоо зовох 6 бодлогыг танилцуулж байна. Өөрийгөө шалгахаар шийдэв үү? Зөв хариулт нь нийтлэлийн төгсгөлд бий.

Хуурамч зоосны бодлого

Танд 3 алтан зоос бий, нэг нь хуурамч, 2 аягатай жинлүүртэй. Хуурамч нь нөгөө хоёроосоо бага жинтэй нь мэдэгдэж байгаа бол нэг л оролдлогоор аль зоос нь хуурамч болохыг яаж мэдэх вэ?

Тогоочийн туршилт

Хоол хийх уралдаанд түрүүлэхийн тулд 15 минутад 6 стейк болгох хэрэгтэй, гэхдээ нэг л хайруулын таваг ашиглана. Хайруулын тавганд нэг дор 4 стейк болгоно. Тогооч даалгаврыг хэрхэн биелүүлэх вэ?

Ажилчинд өгөх хөлс

Фермер худаг гаргуулахаар ажилтан хөлсөлж авчээ, ажлын хөлсийг өдөр болгон алтаар төлөхөөр тохиролцов. Ажилтан ажлыг гүйцэтгэхэд 7 хоног болно гээд ажлаа даваа гаригаас эхлүүлэхээр болов.

Фермерийн алт гулдмайгаар байсан бөгөөд хөлсөө 1/7-ээр тасалж өгөхөөр төлөвлөв. Алтаа хуваах хэрэгслийг хараад хоёр удаа зүсэлт хийхэд л хангалттай гэдгийг ойлгожээ. Хэлцлийн нөхцлийг тэрээр хэрхэн биелүүлэх вэ?

Тахиа болон өндөг

Нэгэн эмгэнд 3 тахиа байжээ, 3 хоногт 3 өндөг гаргана. Эмгэн илүү их өндөгтэй болохыг хүсээд дахин 12 тахиа худалдаж авчээ. 15 хоногийн дараа эмгэн хэдэн өндөгтэй болов вэ?

Рыцарь болон гүнж

Хаан өөрийн охиноо нөхөрт гаргахаар шийдэж рыцарийн тулаан зохион байгуулжээ. Гүнжтэй суух эрхийн төлөө маш олон давааг давсаар хоёрхон өрсөлдөгч л үлдэв. Хэнийг нь сонгохоо шийдэхийн тулд хаан тэр хоёрыг моринд мордож нуур хүртэл давхихыг үүрэгджээ – хэнийх нь морь сүүлд нь ирнэ тэр гүнжтэй сууна.

Рыцариуд мориндоо суугаад нуур руу маш удаан явжээ. Бүтэн долоо хоног явж, хэн ч түрүүлэхийг хүссэнгүй. Тэд гэнэт мориноос үсэрч буугаад гараа атгалцан гэр рүүгээ буцахаар шийдэв. Яг тэр үед гүнж гүйж ирээд хоёулангийнх нь чихэнд нэг юм шивэгнэв. Рыцариуд мориндоо мордоод нуур руу давхилджээ. Гүнж юу гэж хэлсэн бэ?

3 хаалга

Ойд зугаалж явсан хүү эзэнгүй нэгэн байшин олж орохоор шийджээ. Босго давангуут хаалга өөрөө хаагдаж тас харанхуй болов. Хүү хана дагаж яваад унтраалга дарсан боловч цахилгаан байсангүй. Тэр үеэр аймшигтайгаар “энэ байшингаас 3 хаалганы нэгээр л гарна, хаалга болгоны цаана аюул бий” гэж хэлжээ.

  • Эхний хаалга – мянган хортой могой, хазалт нь хүнийг алж болзошгүй
  • Хоёр дахь хаалга – цахилгаан суудал болон алуурчин, хүүг цаазлана
  • Гурав дахь хаалга – олон өдөр хоол идээгүй арслан бий.

Хүү байшингаас хэрхэн гарах вэ?

Хариултууд

1. Дурын 2 зоосыг жинлүүр дээр тавина. Хэрвээ жин нь адилхан бол гурав дахь нь хуурамч.

2. Эхлээд 4 стейкээ тавьж 5 минут шарна. Дараа нь 2-ыг эргүүлээд, 2-ыг нь аваад оронд нь түүхий 2-ыг тавьж 5 минут шарна. 5 минутын дараа 2 стейкээ эргүүлээд бэлэн болсон 2-ыгоо авна, оронд нь нэг талыг шарсан стейкээ тавьж 5 минут шарна.

3. Гулдмайг 3 хэсэг хуваана: 1/7, 2/7 болон 4/7 – үүний тулд 2 хөрөөдөхөд л хангалттай, ажилтны хөлсийг дараах схемээр олгоно.

Даваа: 1/7 гулдмай

Мягмар: 2/7 гулдмайг өгөөд 1/7 гулдмайг буцааж авна.

Лхагва: 1/7 гулдмайгаа өгнө

Пүрэв: гулдмайн 4/7-г өгөөд хариултанд нь 1/7 болон 2/7-г авна.

Баасан: дахиад 1/7-г өгнө.

Бямба: 2/7-г өгөөд гулдмайн 1/7-г авна.

Ням: үлдсэн 1/7-г өгнө.

4. 15 гэж хариулсан бол буруу. 3 тахиа 3 өдөрт 3 өндөг гаргаж байгаа гэдэг чинь 3 өдөрт нэг тахиа 1 л өндөг гаргаж байгаа. Тэгэхээр, 15 өдөрт 5 өндөг гаргана, харин 15 тахиа 15 өдөрт 75 өндөг гаргана.

5. Гүнж рыцариудыг морио солихыг хүсжээ.

6. Цахилгаан сандалтай хаалгаар орно – тэр үед цахилгаангүй байсан шүү дээ, алуурчин хүүг цаазалж чадахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *