in ,

Япон эмч зөвлөж байна: “Янз бүрийн эмийг бөөн бөөнөөр нь уулаа ч таны эрүүл мэндийг хамгаалах баталгаа болж чадахгүй!”

Япончууд – урт насалдаг ард түмэн. Тэд өтөл насандаа ч сайхан харагдахаас гадна эрүүл мэндээрээ гайхагдана. Нууц нь юунд оршино вэ? Хамгийн том хүчин зүйл бол – тэнцвэртэй хоол хүнс.

Та бүхэндээ японы алдартай дотрын эмч Хироми Шинья-гийн алдартай зөвлөгөөг танилцуулахаар бэлдлээ. Та бүхэн эрүүл энх, урт удаан наслах болтугай.

Зөв хооллолтын зарчим

Хироми Шинья – 40 жилийн туршлагатай японы алдартай эмч. Түүний хөдөлмөр эрүүл амьдрахын тулд зөв хооллолтын зарчмыг тогтооход зарцуулагдсан. Түүний бичсэн ном маш алдартай. Тэрээр эрүүл мэндийг элдэв эмээр бус зөв хооллолтоор дэмжиж болно гэж үздэг.

Япон эмч чухам юу зөвлөв? Хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол хорт муу зуршлаасаа салах. Мөн амьтны гаралтай хоол хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд нэн аюултай гэж үзэж байна.

Юуны түрүүнд, сүүн төрлийн бүтээгдэхүүн багтана. Сүүн төрлийн бүтээгдэхүүн нь ислэг тос агуулдаг учраас гэдэс ходоодонд орсны дараа хортой нян үржихэд нөлөөлдөг гэжээ. Энэ нь хорт бодис, чөлөөт радикал бий болоход нөлөөлнө. Энэ бүгд хорт хавдар, чихрийн шижин гээд олон төрлийн өвчний суурь болох ажээ.

Эмч махнаас нэг мөр татгалз гэж хэлэхгүй байгаа юм, гэхдээ хоол хүнсний тэнцвэрт байдлыг заавал хангана гэж зөвлөжээ. Дараах байдлаар тэнцвэржүүлэхийг санал болгосон байна: мах 10-15%, ургамлын гаралтай хүнс 85-90%.

 

Будаа – хоол хүнсний 50%

Будаа хоолны цэсэд заавал байх ёстой хүнс. Хүний биед нэн хэрэгтэй ширхэглэг, микро элементийн агууламж өндөртэй хүнс. Будааны шим тэжээлийг авахын тулд цэвэрлээгүй хэлбэрээр нь хэрэглэх ёстой, жишээ нь бор будаа.

Цэвэрлээгүй будааны хальсанд маш их шим тэжээл агуулагддаг. Нүүрс ус хурдан шингэхэд саад учруулах тул хоол боловсруулах үйл явцыг удаашруулдаг.

 

Жимс, ногоо – хоол хүнсний 35-40%

Бидний бие махбодид хэрэгтэй ширхэглэг, амин дэм, микро элемент ихээр агуулдаг. Аль болох түүхийгээр нь хэрэглэнэ. Халуун хэмд боловсруулбал шим тэжээл эрс багасдаг.

 

Мах – хоол хүнсний 10-15%

Мах яагаад ийм бага хувь эзэлж байна вэ гэвэл бие махбодь махыг боловсруулах маш их эрч хүч зарцуулдаг. Япон эмчийн хэлснээр, мах ихээр хэрэглэвэл эрт хөгширнө гэжээ. Аль болох загасны мах идэхийг санал болгосон, шим тэжээл ихтэй бас амархан шингэдэг.

Өдөрт идэх махны хэмжээг тооцоолох амархан арга бий: биеийн 1 кг тутамд – 1 грамм уургийн агууламжтай хүнс.

Хироми Шинья-гийн зөвлөж байгаагаар сүүн бүтээгдэхүүн болон өөх тосны хэрэглээг эрс багасгах ёстой, хүний бие махбодид ямар ч ашиггүй, харин ч өвчний эх үүсвэр л болно гэжээ. Явуут дундаа хооллож огт болохгүй, хоолыг тайван сайн зажилж идэх ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ тохиолдолд идсэн хоол амархан шингэнэ бас бага хэмжээгээр идэхэд хүргэдэг.

Дотрын эмч усны хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөжээ. Уух уухдаа аль болох булгийн ус уухыг хичээнэ. Өглөөний цайнаас өмнө заавал ус уух ёстой. Өглөөний цайгаа гэдсээ дүүртэл идэх хэрэггүй.

Ус ууснаар дархлаа бэхжиж бие махбодь вирусээс хамгаалагдаж эхэлдэг. Ус бага уувал ам, хамрын хөндий хатна, ингэснээр гадны вирус, нянгаас хамгаалах чадваргүй болж хүн өвчлөмтгий болох ажээ. Дараах схемээр ус уухыг зөвлөв: өглөөний цай, өдөр болон оройн хоолноос өмнө 500 мл. Ус тасалгааны хэмтэй байна.

Хорт муу зуршлаас татгалзах, тэнцвэртэй хоол идэх – эрүүл урт удаан наслах баталгаа. Амьдралын эрүүл хэв маяг бие махбодийг дэмжих нь хэнд ч ойлгомжтой, ямар нэгэн эмгүйгээр эрүүл явахыг хүн бүхэн хүснэ.

Зөв хооллолтын зарчим нь генийг өөрчлөхөд ч нөлөөлнө гэж эрдэмтэд үзэж байна. Зөв хооллолт нь зөвхөн өөрийгөө эрүүлжүүлээд зогсохгүй хойчийн үр удмаа ч эрүүлжүүлж байгаа хэрэг юм.

Япон эмчийн зөвлөгөөг дагахад хэцүү зүйл байхгүй гэдэгтэй та санал нийлэх байх. Багахан хүч гаргаад амьдралын зөв хэв маягийг баримталъя.

Бидний нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published.