in ,

Ядаргаа, дутуу нойр зэргээс болж нүдний доор үүссэн уут, харласан зовхи зэргийг ул мөргүй арилгах байгалийн гаралтай арга

Зарим нэг хүмүүсийн нүдний доод зовхи харлах эсвэл уут үүссэн мэт унжсан байдаг. Энэ бол ядаргаа, дутуу нойр, ажлын ачааллаас шалтгаална.

Эдгээрээс гадна генийн удамшил, харшил зэрэг хүчин зүйлс нөлөөлөх ажээ.

Урьд шөнө найз нөхөдтэйгөө найрлаж нойргүй хоносон бол маргааш өглөө нь иймэрхүү нүдтэй босох нь баталгаатай. Тэгэхээр асуудлыг богино хугацаанд арга хэмжээ авах хэрэг гарна.

Чихэрлэг төмс

Төмсний крахмал арьс цайруулах үйлчилгээтэй. Үрэвсэл дарж арьсыг чийгшүүлнэ. Нүдний доод зовхины хар толбо арилгах, уутыг багасгахын тулд төмсөө 1,5 см-ийн зузаантай хэрчээд 10 минут хөргөгчинд хийнэ. Дараа нь зовхин дээрээ 15 минут тавина.

Өргөст хэмх

Үрэвслийн эсрэг маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг. Өргөст хэмхээ 0,5 см хэрчээд нүдэн дээрээ бүлээн болтол нь тавиад шинэ хэрчмээр солино.

Ногоон цай

Ногоон цай нь биеэс хорт бодис хөөх үйлчилгээ үзүүлдэг тул өдөр болгон ууж байхыг зөвлөж байна. Өдөрт хоёр аяга ногоон цай: өглөө, оройдоо нэг нэг аяга.

Үнээний эсвэл ямааны сүү

Сүүгээ хөргөгчинд хийнэ. Хүйтэн болсон сүүг хөвөнд шингээж зовхин дээрээ тавина.

Алим

Алим булчин суллана, тиймээс ядарсан нүдийг амраах шилдэг арга юм.

Leave a Reply

Your email address will not be published.