in

Хэрэв танд эдгээр 10 шинж тэмдгийн аль нэг байдаг бол өөрийгөө оюуны өндөр чадамжтай хүн гэж ойлгож болно

Кино, ном зохиол дээр гардаг ухаантай хүмүүс нэг л этгээд, гаж байгааг анзаарсан уу? Биеэ авч явах байдал нь бусдаас онцгой, гаж дадал зуршил, харилцааны соёлтой. Оюуны чадвар өндөртэй хүмүүс бусдаас өөр байх маш олон шалтгаан байна: төрөлхийнөөс эхлээд хүмүүжлийн. Энэ нь тархины хэмжээтэй холбоотой гэж үзэх хүмүүс ч байдаг.

Оюуны өндөр чадвартай хүмүүсийн гаж байдлыг дараах байдлаар тайлбарлана.

Дуу шуугианд маш мэдрэг

Өднөөс гарах чимээ. Луувангийн хазалт. Чанга амьсгаа. Энэ бүгд өдөр тутамд тааралдах дуу чимээ, анхаарал сарниулах хүчин зүйл болдог. Ухаантай хүмүүс яагаад ч юм хөндлөнгийн дуу чимээг шүүж чаддаггүй. Үүнийг – мизофони гэнэ. Энэ өвчний оноштой хүний дэргэд чипс идвэл тэдний тэвчээрийг барж орхино. Тэд энэ чимээг тэсвэрлэхгүй.

Тэд тайван бус

Түгшүүр, оюун санааны холбоосыг судалж байхад эрдэмтэд нэгэн дүгнэлтэд хүрчээ. Өндөр чадвартай тархи мэдээллийг бүхий л талаас нь давуулж боловсруулдаг, ингээд өөрийгөө түгшүүрт автуулдаг байна.

Тэд шөнийн цагаар сэргэг байдаг

Эрт дээр үеийн хүмүүс шөнийн дэглэм гэж байсангүй. Энэ нь ойлгомжтой: хиймэл гэрэл гэж байгаагүй, өдрийн цагаар л ажиллаж, ан хийнэ. Цахилгаан гээч зүйл гарч ирэнгүүт бүх боломжууд нэмэгдсэн. Ухаантай хүмүүсийн ихэнх нь шар шувуунууд байдаг. Энэ нь бага наснаас тодорхой байдаг.

Тэд ганцаардмал

Бас л эртний хүмүүсийн тухайд. Тэд амьд явахын тулд овгоор амьдарна. Дэлхий өөрчлөгдсөнөөс хойш нийгэмд ганцаараа амьдрах боломжтой болжээ. Найз нөхөдтэйгөө уулзахад бидэнд сэтгэлийн таашаал авчирдаг, аз жаргал ч мэдэрнэ. Хүн ухаалаг байх тусам найз нөхөд багатай байгааг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Ганцаарддаг хүмүүс бусдаас илүү “оюун ухаантай” хэмээгдэнэ.

Тэд бүтэлгүйтлийг тайван хүлээж авна

Бүр тайван хүлээж авна гэх нь ч хаашаа юм, ямартай ч сэтгэл зовоод байхгүй, туршлага болгон хүлээн авдаг. Эсрэгээрээ, оюун ухааны хөгжил төдийлөн өндөр биш хүмүүс зөвхөн амжилт дээр л суралцаж, үүндээ хэт их анхаарал хандуулдаг.

Тэд баргар

Хар инээд болон хориотой сэдвээр яриад эхэлдэг бол таны оюуны чадвар өндөр байхыг үгүйсгэхгүй. Хар инээдмийг ойлгож хүлээн авч байгаа хүмүүсийн IQ өндөр гарч байгааг судалгаагаар баталжээ. Сонирхолтой нь тэдний уур уцаар ч бага түвшинд гарчээ.

Тэд маш төлөв даруу

Тэд өөрсдийнхөө хүч чадалд эргэлздэг, тэднийг магтвал нүүр нь улайгаад л ирнэ. Чадвартай хүмүүс өөрсдийгөө байнга хөгжүүлж байдаг, амьдрал, ажилд бий болсон хүнд нөхцөл байдлын өөдөөс тэмцэнэ.

Сoгтууруулах төрлийн ундаа, хaр тaмхинд донтох хандлагатай

Гоц ухаантнууд арxи, хaр тaмхинд дoнтох явдал багагүй байдаг. Яагаад ийм байдалд орж байна вэ? IQ өндөртэй хүмүүс шинэ туршилтанд илүү нээлттэй байдаг гэсэн гипотез бий. Оюуны чадвар өндөртэй хүмүүс өөрсдийгөө нийгмээс тусгаарладаг, өөр дээрээ арxи, хaр тaмхины туршилт хийх явдал цөөнгүй байгааг судалгаагаар тогтоосон.

Бүдүүлэг байдлаар өөрсдийгөө илэрхийлдэг

Байгаа олсон онцгой үг хэллэг – энэ бол өндөр оюуны чадамжийг илтгэнэ. Ухаантай хүмүүсийн үг хэл нь цэлмэг байдаг (үүнд муу муухай үг хэллэг ч орно) тийм учраас далд утга агуулсан сайн муу үг хэрэглэдэг байна.

Тэд шүтлэггүй

Тэд шашингүй үзлийг илүүд үздэг. Учир битүүлэг шашны онолд автахгүй, бие даан бодит байдлыг ойлгохыг хүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *