in ,

Үүнийг зовхиндоо түрхээд 15 минут өнгөрөхөд нүдний доор үүссэн хар хүрээ ул мөргүй арилах болно!

Зарим эмэгтэйчүүдийн нүдний доор хар хүрээ үүсчихдэг бөгөөд энэ нь заримдаа хэтэрхий их унтсантай холбоотой байдаг. Дэлгүүр рүү явж, үнэтэй бүтээгдэхүүнд мөнгөө зарахын өмнө байгалийн гаралтай бэлдмэлээр асуудлыг шийдэх талаар бодож үзээрэй.

Нүдний доор хар хүрээ татахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Гол хүчин зүйл бол ядралт. Өөр нэг хүчин зүйл гэвэл нүдний ачаалал. Мөн харшлаас болж нүдний доогуур хар хүрээ үүсдэг.

Нүдний доорх хэсгийн арьс хөгшрөхтэй зэрэгцээд торгомсог байдал болон коллагенаа алдаж, нимгэхэн болдог. Энэ нь судсыг харагдахуйц болгодог бөгөөд үр дүнд нь нүдний доод хэсэгт хараа хүрээ татдаг байна. Зарим нөхцөлд энэ нь гентэй холбоотой байх тохиолдол бий.

Яах ёстой вэ?

1. Хооллолтоо сайжруулах

Нүдний доор хар хүрээ үүсэх нь төмрийн дутагдлын үр дүн байж болзошгүй. Төмөр хүчилтөрөгчийн биеэр дамжихад тусалдаг чухал элемент. Хэрэв та хангалттай унтсан ч гэсэн ядраад байгаа бол, энэ нь хүчилтөрөгчийн дутагдалтай холбоотой. Тиймээс төмрөөр баялаг бууцай болон брокколи идээрэй.

 

2. Байгалийн гаралтай аргаар эмчлэх

Үнэтэй, үр дүн багатай бүтээгдэхүүн худалдаж авахынхаа өмнө гэртээ ердөө 3 орцоор маск хийж, асуудлыг шийдээрэй. Заавар нь энд байна.

Орц:

  • 1 хоолны халбага түүхий зөгийн бал
  • 1 цайны халбага шинэхэн өргөст хэмхийн шүүс
  • 1 цайны халбага шинэхэн улаан лоолийн шүүс

Бэлтгэх  болон хэрэглэх заавар:

  1. Бүх орцуудыг хольж, өтгөн зуурмаг болгоно.
  2. Арьсаа цэвэрлэсний дараа түрхэж, 20 минут хүлээнэ.
  3. Хүйтэн усаар зайлж, чийгшүүлэгч түрхэнэ.

Ингээд л болоо!

Улаан лооль бол калигаар баялаг учраас арьсыг тайвшруулах үйлчилгээтэй. Зарим эмэгтэйчүүд улаан лоолийн цардуулаар тохой болон гарынхаа арьсыг зөөлрүүлдэг.

Зөгийн бал бол байгалийн гаралтай арьсыг зөөлрүүлэгч юм. Мөн халдваргүйжүүлэх ач тустай.

Саяхан хийсэн судалгаагаар өргөст хэмх нь антиоксидантаар баялаг бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нь батлагджээ. Нэг зүсэм өргөст хэмхийг хавагнасан нүдэн дээр тавьбал, тодорхой хугацааны дараа хаван бууна.

Нүдний доогуур хар хүрээ үүсэх нь элбэнх эсвэл хулсны баавгайд л хөөрхөн харагддаг байх. Харин хүмүүст бол тийм биш. Гэхдээ та үүнээс салж болно. Цөөн хэдхэн минутын дотор хар хүрээнд баяртай гэж хэлээрэй. Өнөөдөр хэрэглээд үр дүнг нь шууд мэдрээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *