in ,

Үснийхээ эрүүл байдлыг хангаж арчлахын тулд гэрт, гарын дор байгаа байгалийн гаралтай зүйлсийг ашиглаарай. Хэн ч харсан атаархмаар гоё үстэй болох боломжтой

Намар цаг үсээ онцгой арчлах улирал мөн. Үсийг хуурайшуулах зуны нар үгүй болсон хэдий ч өвлийн хүйтэн хаяанд иржээ. Хүйтэнд бид үсээ бэлдэх хэрэгтэй.

Намрын цагаар үс хугарамтгай, салаалсан, өнгөгүй болж эхэлдэг – энэ бол зуны нар, тоос шорооны үр дагавар. Үс эцэстээ хүртэл туйлджээ, амин дэм, чийг хэрэгтэй болж. Үсний эрүүл байдлыг хангахын тулд гэрт гар дор байгаа байгалийн гаралтай зүйлсийг ашиглаж болно.

Өнгөгүй хнагаар бэлдсэн маск

Үсний өнгийг сэргээхийн тулд өнгөгүй хнагаар хийсэн маск түрхэнэ. Нэг уут хнаг өндөгтэй холиод үсэндээ 25 минут байлгана, дараа нь угааж цэвэрлэнэ.

Бас нэгэн хувилбар, уут хнаг 5 халбага бүлээн ус, 2 халбага ургамлын тостой холиод үсэндээ 25 минут түрхэнэ.

Луувангийн маск

Лууван ч бас үсний өнгийг сэргээнэ. Том луувангийн шүүсийг нэг цайны халбага оливын тос, хоёр халбага нимбэгийн шүүстэй холиод үсэндээ 20 минут түрхэнэ.

Байцаа-зөгийн балны маск

Хугарамтгай, хуурай үсэнд байцаа, зөгийн балны маск тавьж болно. Бөөрөнхий цагаан байцааны шүүс дээр зөгийн бал, кастровын тос, зуун наст нэмж холиод үсэндээ 10 минут түрхэнэ. Энэ маскыг долоо хоногтоо хоёр удаа 2 сарын турш тавина.

Өндөгний шар, шар айрагны маск

Өнгөгүй, амьгүй болсон үсийг өндөгний шар болон 350 мл шар айрагтай маскаар сэргээж болно. Маскыг цэвэрхэн үсэндээ 20 минут түрхээд угаана.

Зөгийн бал, нимбэгтэй маск

Шаргал үстэй бүсгүйчүүдэд нимбэг, зөгийн балтай маск илүү тохиромжтой. Хоолны халбага зөгийн бал дээр 20 мл камфорын тос, дөрөв хуваасан нимбэгийн шүүсийг нэмж сайтар холиод үсэндээ 20 минут түрхэнэ. Дараа нь үсээ угаана.

Зөгийн бал, зуун настын маск

Тослог үсэнд 2 х.х зөгийн бал, 1 ц.х кастровын тос, зуун настын нэг навчны шүүсийг сайтар холиод үсэндээ хагас цаг орчим түрхээд угаана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *