in ,

Экземээс болж үүссэн өвдөлт, загатнааг хормын дотор эмчлэх байгалийн гаралтай 12 арга: Өдөр бүр бага багаар эдгэрч байгаа нь танд илт мэдэгдэнэ

Арьсны загатнаа нь арьсны үрэвсэл буюу экземийн шинж тэмдэг бөгөөд харьцангуй түгээмэл тохиолддог эмгэг юм. Арьсны өвчтэй хүмүүсийн 20 гаруй хувь нь экземийн тодорхой үе шатанд байдаг. Хэрэв та энэ асуудалтай тулгарсан бол экземтэй тэмцэх дараах хэд хэдэн байгалийн аргуудыг туршаад үзээрэй.

Овьёос

Овьёостой ваннд хэрхэн орох вэ: оймсонд овьёос хийгээд ваннаа усаар дүүргэхийн өмнө ванны цоргон дээрээсээ өлгөөрэй. Ус оймсыг дамжин урсах ёстой бөгөөд ингэснээр овьёосны тайвшруулах чанар усанд шингэнэ. Өөр арга туршиж үзэхийг хүсвэл өвдөлт, үрэвсэл, загатнааг арилгах үйлчилгээтэй халгайг ашиглаж болно.

Өргөст хэмх

Өргөст хэмх маш их хэмжээний усыг агуулдаг ба энэ нь үрэвслийг дарахад гайхалтай сайн нөлөө үзүүлдэг. Хэдэн ширхэн өргөст хэмхийг загатнаж буй арьсан дээрээ тавьбал загатнааг мэдэгдэхүйц багасгах болно.

Алоэ Вера

Алоэ Вера – экземийг эдгээж, хуурайшилт, загатнааг багасгах өөр нэг байгалийн арга юм. Алоэ Вера шингэнийг арьсан дээрээ түрхэж хэрэглэнэ. Хэрэв та Алоэ Вераны навчыг хөргөгчиндөө хадгалбал арьсан дээрээ хэд хэдэн удаа давтан тавих боломжтой болно.

Нимбэг

Нимбэгийг шахаж шүүсийг нь гаргаад үрэвсэлтэй арьсан дээрээ түрхээрэй. Эхлээд арьс тань хатаж хуурайшиж магадгүй ч нимбэгийн шүүс үрэвслийг багасгахад туслах болно.

Куркума

Куркума нь халдваргүйжүүлэх болон үрэвслийн эсрэг шинж чанартай. Үүнийг зөвхөн экземээс гадна бусад олон төрлийн арьсны өвчний үед хэрэглэдэг. Нунтаг куркумаг устай холиод зуурмагийг арьсан дээрээ шууд түрхэнэ. Хэдэн цаг хүлээсний дараа угаагаарай. Анхаар: энэ зуурмаг нь даавуу болон гадаргуу дээр шар толбо үлдээж болно.

Чийгшүүлэгч

Экземийн үед хуурай агаар арьсыг улам хуурайшуулж загатнаа үүсгэдэг. Хэрэв таны гэрийн агаар маш хуурай бол агаар чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна. Хэрэв танд ингэх боломж байхгүй бол тасалгаандаа хэд хэдэн цэцэг тавиарай – ийм аргаар агаарын чийгшлийг нэмэгдүүлж болно.

Тайвшруулагч

Стресс нь сэтгэл зүйн хувьд төдийгүй таны бие организмд ч маш хор хөнөөлтэй. Экзем болон бусад олон төрлийн өвчнүүд стрессийн түвшин ихсэхэд хүндэрч болдог. Дасгал хийх, найз нөхөдтэйгөө хоол бэлтгэх эсвэл ном унших – эдгээр аргууд таны мэдрэлийг тайвшрахад туслах болно.

Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, тос хэрэглээрэй

Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, тос нь ихэвчлэн натрийн лаурилсульфат болон парабенуудыг агуулдаггүй. Эдгээр хоёр химийн бодисууд ихэвчлэн хувцас угаах угаалгын нунтаг, шампунь, аяга таваг угаагч, гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. Парабенууд нь арьсны үрэвслийг үүсгэхээс гадна дааврын болон хорт хавдартай холбоотой асуудлуудыг үүсгэдгээрээ аюултай юм.

Зөгийн бал

Зөгийн бал амттайгаас гадна цочрол болон экземийг арилгахад тусалж чаддаг. Зөгийн балыг арьсан дээрээ түрхээд 20-30 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угаагаарай.

Балжингарав

Балжингарав арьсыг тайвшруулж халдвараас сэргийлдэг. Жин тавихын тулд балжингарвыг усанд 15 минутын турш байлгаад дараа нь шүүрээр шингэнийг шүүж авна. Шингэнээ хөргөөд алчуураа дүрж норгоно. Бүлээн алчуураараа арьсан дээрээ 15 минут жин тавина.

Кокосын тос

Хүйтэн кокосын тос нь экземтэй тэмцэх хамгийн сайн арга юм. Буйлсны тос ч мөн хуурай, загатнасан арьсанд үр дүнтэй байдаг. Зүгээр л үүнийг арьсан дээрээ түрхэхэд хангалттай!

Эрүүл хооллолт

Хүнсний нэмэлт болон ханасан өөх тостой хоол хүнс идэхээс зайлсхий. Түргэн хоол болон чихэр нь жин нэмэхэд хүргэхээс гадна таны арьсанд муугаар нөлөөлж экзем үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Чадах чинээгээрээ жимс ногоо идэхийг хичээгээрэй. Омега-3-ын хэрэглээгээ ихэсгэх нь маш чухал юм. Үүний тулд навчит ногоо болон загас идээрэй. Цөцгий, сүү, сүүн бүтээгдэхүүн, шар буурцаг, самар, тэр ч бүү хэл өндөг экзем үүсэхэд нөлөөлдөг гэнэ шүү. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс түр татгалзаж арьсны тань байдал дээрдэх эсэхийг ажиглаад үзээрэй.

Мэдээж хэрэг хүн бүрийн бие адилгүй учир экземийн шалтгаан болон шийдэл нь хүн бүрд адилгүй байх болно. Эдгээр бүх аргуудын аль нь таны арьсанд тохирч байгааг мэдэхийн тулд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр орно. Үүний ачаар л арьсны тань экзем юугаар өдөөгдөж харин юугаар эдгэрч байгааг мэдэж өдөр бүр хамгийн зөв шийдлийг сонгож чаддаг болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *