Гоо сайханч дээр үйлчлүүлэхээр очоод арьсаа хэрхэн арчилдаг тухай өөрсдийнх нь хувийн нууцыг мэдмээр санагддаг. Тэдний арьс шиг өнгөлөг, толигор байхын тулд тэд ямар маск тавьж, хэрхэн арчлах вэ?
Мэргэжилтнүүд бидэнтэй нууцаа дэлгэж байна.
Болгоомжтой цэвэрлэгээ
Xортой бөгөөд хүчтэй бодисгүйгээр нүүрээ цэвэрлэх – гоо сайханчдын хамгийн том нууц. Церaмид агуулсан бодис (тослог бодис) сонгоорой, арьсны чийгийг сайн барьдаг байна. Намрын улиралд нүүр цэвэрлэгч сүүн шингэн эсвэл гель ашиглана, мөн спирт, xүчилгүй тоникоор цэвэрлээрэй.
Хэдий хэр тос хэрэгтэй вэ?
Ахиухан тусмаа сайн – гоо сайханчдын баримталдаг дүрэм. Алган дээрээ нарнаас хамгаалах тос асгаад нүүрэндээ түрхэнэ. Ингэснээр та арьсныхаа залуу төрхийг удаан хадгалж чадна. Түрхэх тосоо хэмжих бол – цайны халбагаар тал байх юм, 2 давхар түрхэхэд хангалттай хэмжээ.
Хуурай арьсыг эрдэcжүүлсэн усаар
Арьсны уян хатан чанарыг дэмжихийн тулд гоо сайханчид эрдэсжүүлсэн ус цацдаг, зэс, төмөр, натри, кальцтай ус. Мөн өөр бусад эрдэс бодис агуулагдах тул хэт ягаан туяанаас арьсыг хамгаалдаг байна.
Бага нь дээр
Бага савлагаатай тос сонгоорой. Хадгалах хугацаа дуусахын алдад тосны тэжээллэг чанар нь мөн буурдаг, таны арьсанд шим тэжээл өгч чадахгүй болно.
Зөв байрлал
Толгойгоо доош болгох нь цуcны эpгэлтийг сайжруулна, нүүр орчим хүчилтөрөгчөөр хангагдана. Хэрвээ йогоор тогтмол хичээллэдэг бол үрэвcлийн явцыг зогсоохын зэрэгцээ стресс ч тайлагдана.
Тохиромжтой цагаан хэрэглэл
Нойрсож байхад ч гэсэн үрчлээ сууна, үүнд даавуун материал нөлөөлдөг байна. Торгон материал дээр нүүр үрчийхгүй харин гулсдаг тул үрчлээтэхээс хамгаалж чадна.
Цогц арчилгаа илүү үр дүнтэй
Нарны болон антиоксидaнт тосыг өглөөгүүр түрхэнэ, харин рeтиноид (А амин дэмийн суурьтай үрчлээ, пигментийн толбоны эсрэг) болон пeптид (эмзэг арьсны)-ийг шөнөдөө түрхэнэ. Энэ л хослолоор цогц болгон түрхэж байгаарай.
Намрын хамгаалалт
Намраас эхлээд тос зузаарч ирэх ёстой, ямар ч гель хэрэггүй! Тосны орцод гиaлурын xүчил, С болон Е амин дэм, церaмид, зуун наст байна. Зуны туршид хуримтлагдсан арьсыг гуужуулахын тулд амино xүчил, органик тос (чангaaнз, олив, ши, мaнго) түрхээрэй.