in ,

ГоёГоё ХахаХаха Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Таныг наснаас чинь илүү хөгшин харагдуулдаг үс засалтын 6 алдаа. Буруу үсний засалт нас нэмж харагдуулдаг!

Практикаас харахад үс засалт хүний насанд нөлөөлж мэдэгдэхүйц залуу харагдуулж чаддаг. Та магадгүй анзаарч байсан байх: өөр тайралт, үсний өөр өнгө, чёлк, энгийн үс засалтын өөрчлөлт – таны таньдаг хүн хэд дахин залуу харагдана!

Буруу үс засалт харин эсрэгээрээ нас нэмж харагдуулдаг. Бусдын алдаан дээрээс суралцаж өөрөө алдаа гаргахаас зайлсхий. Учир нь өөрийн дутагдлаа анзаарах нь бусдынхыг анзаарахаас хэцүү байдаг шүү дээ. Бид танд алдартнуудыг мэдэгдэхүйц хөгшрүүлсэн 6 үс засалтын жишээг хүргэх гэж байна.

Хэтэрхий төгс буржгар

Иванка Трампын үс засалт – “дээд зиндааны хатагтай” засалтын сонгодог жишээ. Төгс буржгар нь түүнийг залуу, сонирхол татахуйц харагдуулахгүй байгаа нь харамсалтай. Эсрэгээрээ түүнийг багадаа л 5 насаар хөгшин харагдуулж байна. Хэрэв та буржгар үс засалтанд дуртай бол буржгараа илүү замбараагүй болгохыг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл индүү эсвэл пигүж хэрэглэсний дараа буржгараа гараараа сайтар салгаж өгөөрэй. Ингэснээр таны үс том сул долгионтой болно. Харин ийм үс хүн бүрийг залуу харагдуулдаг.

Хэтэрхий өтгөн чёлк

Маш олон төрлийн чёлк байдаг бөгөөд хамгийн алдартай нь франц болон шулуун чёлк юм. Франц чёлк нь нүүр халхалсан урт эсвэл духны гол хүртэл богино байдаг. Шулуун чёлк – хүрээ нь тод, өтгөн чёлк юм. Эдгээр чёлкны завсрын хувилбар нь 10-16 насаар хөгшин харагдуулдаг. Хэн ч таны чёлкыг гайхалтай шулуун болж гэж харахгүй. Гол нь урт болон өтгөнийг нь зөв тохируулах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд франц чёлк хүн бүрт зохидог ба нүүрийг илүү залуу харагдуулдаг.

Хэт бараан өнгийн үс

Женнифер Лоуренс одоо цагаан шаргал үстэй. Өмнө нь түүнд шаргал бор өнгө ч зохиж байсан. Харин шоколадан бор өнгө түүний царайг дарж харагдуулж байна. Тэр үедээ бүсгүй 20 настай байсан ч наснаасаа хөгшин харагдаж байсан. Хэрэв та үсний өнгөн дээрээ туршилт хийхийг хүсэж байгаа бол өөрийн үснээс 2-3 өнгөөр цайвар эсвэл бараан өнгө сонгоорой. Хэрэв та илүү бараан өнгөөр будахыг хүсэж байгаа бол ууссан будалт хийгээд үзээрэй. Хэд хэдэн үсний өнгө нь таны төрхийг тод, илүү залуу харагдуулах болно.

Хэтэрхий хөвсгөр үс

Хөвсийх тусмаа асуудал ихэснэ. Жей Ло үргэлж өөрийн өтгөн, хөвсгөр үсээрээ алдартай байсан. Болохгүй зүйл байхгүй ч өтгөн үсний угийг босгож самнах хориотой байдаг. Энэ нь үсийг арзайлгаж хөгшин харагдуулдаг. Хэрэв хөвсгөр үс засалттай болохыг хүсвэл алтан дунджийг бариарай: буржгар үс тань илүү “сул” байх ёстой харин боосон, сүлжсэн үс хэт их хичээсэн мэт харагдах шаардлагагүй.

Хэтэрхий урт үс

Хэдий Жеси Нельсон 25 настай ч зурган дээр тэрээр маш хөгшин харагдаж байна. Учир нь түүнд ийм урт үс зохихгүй байгаа юм. Урт үс зохидог охид байдагтай адил богино үс зохидог охид ч бас байдаг. Богино үс зохидог бүсгүйчүүдэд хэтэрхий урт үс нь нүүрийг илүү урт, хөгшин, ядарсан харагдуулдаг.

Хэтэрхий нарийн бүтэц

Шаталсан үс засалт үргэлж сайхан харагддаг. Харин Набил Харлоуны үсчин эргэн тойрны хүмүүс таны үс өөр өөр урттай гэдгийг анзаарах ёсгүй гэж үздэг бололтой. Хэрэв урт богино үсний засалтыг буруу хийвэл үс хэтэрхий шингэн, нэг хэвийн харагдана. Энэ нь мэдээж хэрэг таныг наснаасаа хөгшин харагдуулах болно.

Өөрийн нүүрний хэлбэр болон үсний бүтцэд тохирсон тайралт, үс засалтыг сонгоорой. Энэ бол мөнхийн залуу харагдах түлхүүр юм!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *