in ,

Бидний өдөр тутмын амьдралдаа гаргадаг эдгээр 15 алдаанаас болж нүүрний арьс хуурайших, гэмтэх зэргээр өнгөө алдаж мууддаг

Арьсны өнгө төрхийг сайжруулахын тулд заавал үнэтэй гоо сайхны салон руу гүйх эсвэл хэдэн цагаар масктай явах шаардлага байхгүй. Арьс арчилгааны нуугдмал дайснуудыг илрүүлэхэд л хангалттай.

Таны арьсанд сөрөг нөлөө үзүүлэх ахуйн хэрэглээндээ гаргадаг түгээмэл алдаануудыг танд танилцуулахаар бэлдлээ. Өнөөдөр ч таны хэрэглээнд байгаа юм биш биз?

Спирттэй тоник хэрэглэх

Нүүрний ихэнх тоник спиртийн агууламжтай байдаг бөгөөд энэ нь арьсанд сөргөөр нөлөөлнө.

Зөвлөгөө: тоникийн орцыг сайтар шалгаж байгаарай. Хэрвээ та тослог эсвэл асуудалтай арьстай бол спиртийн (Alcohol эсвэл Ethanol) хэмжээ 5%-иас хэтрэх ёсгүй. Бусад төрлийн арьсанд спиртгүй тоник сонгоно.

Шилтэй тос худалдаж авах

Таглаатай савтай тос ихээр зарагддаг, угтаа бол агаар орохгүй шахдаг савлагаатай тос хэрэглэхэд илүү үр дүнтэй: нэгдүгээрт, тийш нь хуруугаа хийхгүй – өөрөөр хэлбэл элдэв нян орж үржихгүй, хоёрдугаарт, байгалийн цэвэр гаралтай орц нь бүтцээ гээх нь бага.

Жирийн савангаар угаах

Жирийн саван арьсыг хуурайшуулж таталдуулдаг.

Зөвлөгөө: гель эсвэл нүүр цэвэрлэх өөр бодис ашиглана: хөөс сүүн, флюид эсвэл тоник. Арьсандаа тохирсон зөв бүтээгдэхүүн сонгосноор арьс хуурайшиж таталдахгүй.

Арьсаа скрабаар цэвэрлэх

Скрабын ширүүн ширхэг нь хуурай болон эмзэг арьсыг гэмтээнэ, нүхийг нь бөглөнө. Батга эсвэл цочирсон арьсанд скраб ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Зөвлөгөө: арьсаа нэмэлтээр цэвэрлэхийг хүсэж байгаа бол тусгай маск ашиглаарай. Өөрөө бэлдсэн эсвэл бэлэн худалдааных нь ч байж болно.

Байнга нүүрээ угаах

Зуны цагаар нүүрээ олон удаа угаахад хүргэдэг. Үнэн хэрэгтээ арьсыг өдөрт 2 ба 3-аас олон удаа угаавал цочроох талтай. Арьсны хамгаалах механизм эрчимжиж илүү их тос ялгарч эхэлнэ, ингээд л батга гарах шалтгаан болдог байна.

Зөвлөгөө: арьсны ариун цэврийг өдрийн турш хадгалахын тулд матт үйлчилгээтэй нүүрний тос түрхээрэй. Өдөр нь тос шингээх тусгай цаасаар арчиж байна.

Нүүрээ алчуураар арчих

Алчуураас хоёр ч асуудал үүснэ. Нэгдүгээрт, нойтон даавуу – нян үржих таатай орчин, өөрөөр хэлбэл алчуураа тогтмол сольдоггүй бол арьсны үрэвсэл авахад амархан. Хоёрдугаарт, нүүрээ алчуураар үрж арчихад арьс гэмтдэг байна.

Зөвлөгөө: нүүрний алчуураа байнга сольж бай, угаасны дараа арчих хэрэггүй, зөөлөн дарж усыг нь шингээж авна.

Маш их гоо сайхны бүтээгдэхүүнтэй

Шинэ гоо сайхны бүтээгдэхүүн болгонд таны арьс “дасан зохицох” хэрэгтэй болдог, энэ нь тос эсвэл тоник солигдох тоолонд танд мэдрэгдэнэ. Маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийн зэрэгцээ байнга сольдог бол шинэ төрлийн арчилгаа шаардана гэсэн үг.

Арьсаа будагнаас амраадаггүй

Нүүрний будгийг тохируулж зохих хэмжээгээр хэрэглэнэ. Хамгийн гол нь – нүхийг бөглөх хүнд тональ кремээс зайлсхий. Гэртээ ирэнгүүтээ нүүрний будгаа цэвэрлэж арьсаа амрааж байгаарай. Долоо хоногтоо 1-2 удаа арьсаа нэг мөр амрааж байх хэрэгтэй.

Зөвлөгөө: тональ крем сонгохдоо “perfection” гэсэн тодотголтойг сонгон авахыг хичээгээрэй.

Агааржуулагч байнга хэрэглэх

Ажил дээрээ, машиндаа, гэртээ гээд хаа сайгүй агааржуулагч ажиллуулдаг уу – энэ тохиолдолд агаар дээд зэргээр хуурайшина, үүнтэй зэрэгцээд арьс ч хуурайшиж чийгээ алдана. Хэрвээ та байнга агааржуулалттай өрөөнд байдаг бол чийгшүүлэгч тос зөв хэрэглээрэй.

Дутуу нойр

Стресст орно, стресс нь кортизол гормоныг ихээр ялгаруулна. Энэ гормон нь арьсны тосны ялгаруулалтанд нөлөөлж эрт хөгшрөхөд хүргэнэ. Нойрсож байхад кортизолын хэмжээ буурдаг буюу арьс сэргэхэд нөлөөлнө. Тэгэхээр сайхан нойр – шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнээс ч дээр болох нь.

Их хэмжээний кофе уух

Өдөрт 1-ээс илүү их аяга кофе уудаг хүмүүсийн хувьд арьс нь өнгөө алдаж, нүүрний хялгасан судас нь бүдүүрдэг байна. Хэрвээ бага кофе уухад бэлэн гэхдээ эрч хүчээ алдахыг хүсэхгүй байгаа бол сэргээх ундааг өөрөө жорын дагуу хийж уугаарай.

Идэвхтэй амьдралын хэв маяг

Цусан хангамж таны нүүрний арьсанд шууд нөлөөлнө. Хэрвээ хөдөлгөөн багатай бол цусан хангамж алдагдаж арьс өнгөө гээнэ.

Зөвлөгөө: явганаар аль болох их явж байгаарай (өдөрт ядаж цаг), дээрээс нь долоо хоногт 2-3 удаа спортоор хичээллэ. Спорт зааланд очиж заавал хүнд гантель өргөх хэрэггүй, арьсны гоо сайханд йог, зумба эсвэл биедээ ачаалал авах өөр бусад төрлийн спорт байхад л болно.

Давс ихээр хэрэглэх

Давсны хэт хэрэглээ нь биед усыг хуримтлуулдаг, үүнээс болоод нүдний доор уутанцар гарч ирдэг. Давсалсан загас идээгүй, салатандаа давс нэмээгүйгээ давс бага хэрэглэж байна гэж бодож болохгүй, өөр бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн давсны агууламжтайг мартаж болохгүй.

Амттан

Сахар нь коллагеныг алдагдуулдаг болохыг тогтоожээ, өөрөөр хэлбэл арьсны уян хатан чанар муудаж үрчлээ сууна.

Амттанд дуртай хүмүүст сайхан мэдээ: сахарыг шим тэжээлтэй өөр хүнсээр орлуулж болно.

Соруулаар уух

Коктейль болон арьсны арчилгаа хоорондоо ямар хамаа байна аа гэж бодож байна уу? Бүх асуудал соруулд байгаа юм. Хэрвээ та байнга соруулаар уудаг бол нүүрний хөдөлгөөний үрчлээ сууна. Инээх хэрэггүй ээ, үнэхээр бодож байснаас ч хурдан үрчлээтэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *