Байгалиас хумсны төгс хэлбэр заяасан бүсгүйчүүд үүгээрээ гайхуулалгүй яах вэ. Гэхдээ орчин үеийн техникийн тусламжтайгаар асуудалтай хумсыг ч засаж чадаж байна.
Та бүхэндээ маникюрын төгс 7 санааг танилцуулахаар бэлдлээ. Холливудынхнаас дутахааргүй хумстай болно шүү.
Траферет дизайн (голоор зураас явах)
Хумсыг нарийхан бас урт харагдуулахын тулд – хумсны голоор өнгө нэмж будаарай хумсны хоёр захыг будалгүй орхино.
Хэнд: дөрвөлжин, дугуйрсан, трапец болон өргөн хумстангуудад.
Трафарет дизайн (захаар зураас явах)
Эсвэл захыг нь тулгаж будна.
Хэнд: хумсны толь нь өргөн бүсгүйчүүдэд маш тохиромжтой, мөн дугуйрсан, бөөрөнхий эсвэл дөрвөлжин, доош харуулсан гурвалжин хэлбэртэй бол.
“Завсар”-ын будалт
Завсрын эсвэл хагас өнгөгүй хумсны будаг хумсыг арчилсан мэт харагдуулдаг. Эрчүүдийн хувьд ч маш ялдам харагдана.
Хэнд: урт гурвалжин, дугуйрсан, бүйлсэн самар шиг, сэлмэн хэлбэртэй хумс.
Муурын нүдэн маникюр
“Муурын нүдэн” загварын маникюр нь таны хумсыг гоёмсог харагдуулна.
Хэнд: урт гурвалжин эсвэл бүйлсэн самрынх шиг хэлбэртэй хумс.
Геометр
Энгийн геометр эсвэл зураастай маникюр – энгийн хэлбэр, загвараас уйдсан бүсгүйчүүд ихэвчлэн сонгодог.
Хэнд: дурын бүсгүйчүүдэд.
Жимсгэнэ маникюр
Жимсгэнийн өнгөтэй хумсны будаг зөвхөн төгс хэлбэртэй хумсанд л тохирдог гэж үздэг нь ташаа ойлголт юм. Туршаад үзэхэд ер илүүдэхгүй.
Хэнд: улаан бол – универсал – богино, өргөн, урт зохицохгүй хумс гэж үгүй.
Нэг өнгийн бараан
Бараан өнгийн хумсны будаг нь хумсыг нарийхан болгож харагдуулдаг. Мөн хүчтэй, удирдагч эмэгтэй нар сонгодог гэж үздэг байна.
Хэнд: дөрвөлжин, дугуйрсан, трапец, бөөрөнхий хэлбэртэй хумсанд.