Папиллом буюу махан ургацаг – арьсны эс идэвхжиж ургаж байгаатай холбоотой. Амьдралын дунд үеэс үзэгдэж болно, арьсны их үрэгддэг хэсгээр гарна. Жишээ нь, зовхи, хөхний доогуур болон хөхний дээд хэсгээр.
Шалгарсан бүтээгдэхүүний жагсаалт.
Цайны модны тос
Цайны модны тос нь арьсны төрөл бүрийн өвчнийг анагаахад тустай. Усанд дэвтээсэн хөвөнгөөр арьсаа цэвэрлэнэ. Шинэ хөвөн дээр 3 дусал тос дусаагаад махан ургацаг дээрээ дарна. 10 хоногийн турш өдөрт нэг удаа түрхэнэ, өөрөөр хэлбэл махан ургацаг арилтал түрхэнэ.
Алимны уксус
Маш үр дүнтэй. Хөвөнд бага зэргийн уксус дусаагаад махан ургацаг дээрээ тавина, хэдэн хоногийн дараа өнгө нь өөрчлөгдсөн байгааг та анзаарна. 2-4 долоо хоногтоо түрхэх буюу махан ургацаг арилтал түрхэнэ.
Гадилын хальс
Гадилын хальс нь махан ургацаг арилгахад тохиромжтой. Хальсыг жижиглэн хэрчээд махан ургацаг дээрээ тавьж бооно. Шөнөдөө хонуулна, өдөр болгон унтахаасаа өмнө махан ургацаг унатал шинэ хальс тавьж боогоорой.
Кастровын тос
Паста болгохын тулд содтой бага зэргийн тос холино. Пастаг асуудалтай хэсэгт түрхэнэ. Махан ургацаг арилтал түрхэнэ.
Сармис
Сармисны шүүс нь махан ургацаг арилгахад нөлөөлнө. Асуудалтай хэсэгтээ шүүсийг нь түрхээд боолт тавьж хонуулна. Өглөө босож шүүсийг угааж цэвэрлэнэ. Энэ мэт 3 өдөр дараалан түрхээрэй. Илүү хоног түрхэх хэрэггүй, таны арьс түлэгдэж болзошгүй. 3 хоногийн дараа махан ургацаг өөрөө арилна.
Цагаан гаа
Түүхий цагаан гааг нимгэн хэрчээд махан ургацаг дээрээ тавьж бооно. 2 долоо хоногийн дараа ургацаг өөрөө арилна.
Хан боргоцойн шүүс
Мөн л үр дүнтэй арга. Хан боргоцойн шүүсийг ургацаг дээрээ өдөрт 2 удаа түрхэнэ. Долоо хоногийн турш түрхэх бөгөөд угаах хэрэггүй.
Гоньдны үр
Антиоксидант ургамал гэж үздэг. Унтахаасаа өмнө усанд хийж дэвтээгээд өглөө нь шүүсийг нь уугаарай. 100 гр-аас хэтрүүлэх хэрэггүй, эсвэл өдөрт багаар тал аягаар ууна.