Кексний жор:
300-400 гр хатаасан жимс болон самарны хольц. Чангаанз, 2 төрлийн үзэм, хар чавга, хатаасан цангис, илжгэн чихт болон хушга байж болно.
- 2 өндөг
- 6 х.х бор сахар
- 6 х.х гурил
- ½ ц.х хөөлгөгч (уксус дусаасан сод байж болно)
Хатаасан жимстэй кекс хийх арга
Чангаанз, хар чавгаа хэрчиж самар болон өөр бусад жимстэй холино. Өндгөө сайтар хутгаад хатаасан жимсээ хийнэ. Сахар, гурил болон хөөлгөгчөө нэмээд сайтар хутгана. Кексийг 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 45 минут болгоно.
Сайхан хооллоорой!