in ,

ГоёГоё ХахаХаха ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв

Шүдний сойзоор хамраа үрээд үзээрэй. Асуудалтай арьстай хүмүүс энэ аргаар гайхамшгийг мэдэрч байна

Асуудалтай арьстай хүмүүс янз бүрийн аргаар арьсаа арчилдаг. Тослог арьстай хүмүүсийн хувьд үрэвсэлт батга, хар батгаас арьсаа арчлах нь амаргүй даалгаврын нэг болдог ажээ. Энэ мэт асуудлыг арилгах бэлэн бүтээгдэхүүн худалдаалагдах хэдий ч үнэтэй эсвэл тухайн хүний арьсанд тохирохгүй байх талтай.

YouTube-ийн залуу од Alexandra арьсны нүхний ариун цэврийг сахих гайхалтай зөвлөгөө өгчээ. Танд цөөн хэдхэн орц л хэрэгтэй бас шүдний сойз.

Хэрэгтэй зүйл:

  • Шинэ шүдний сойз
  • Шүдний оо – 1 х.х
  • Хүнсний сод – 1 х.х
  • Бүлээн ус

Арьс цэвэрлэх

Юуны түрүүнд нүүрээ угаагаад бүлээн усанд дүрсэн алчуураар нүүрээ дулаацуулахын тулд дарж арчина. Ингэснээр нүх нээгдэх юм.

Зуурмагийг бэлдэх

Сод, ус, шүдний оогоо зуурна.

Маскаа хэрэглэх

Батгатай хэсэг болон нүхтэй хэсгээр маскаа түрхэнэ.

Цэвэрлэгээ

Зуурмагийг нүүрэндээ сойзоор түрхэнэ. Шүдний сойз нь цэвэрхэн байх ёстойг анхааран уу.

Арчина

Сайтар үрж арчсаны дараа хэдэн минут маскыг байлгана. Алчуураар маскыг цэвэрлээрэй: маш болгоомжтой арчих хэрэгтэй яагаад гэвэл арьс маш эмзэг болсон байгаа шүү.

Цэвэрлэх

Үлдсэн маскыг бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үр дүн нь таныг гайхшруулна. Таны арьс урьд өмнө нь хэзээ ч ийм цэвэрхэн болж байгаагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *