in ,

ГайхмаарГайхмаар

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлс онцын нөлөөгүй мэт боловч арьсыг 10 насаар хөгшрөхөд хүргэдэг

Эрүүл бас залуу байхын нууц бүгдэд тодорхой: зөв хооллож, спортоор хичээллэж байхад л болно. Үр дүн нь нүдэн дээр ил. Бидний нүүр царай эрүүл бас xорт муу зуршлыг илтгээд зогсохгүй өдөр тутмын өчүүхэн гаж буруу дадлыг ч илтгэдэг байна.

Өнгөц харахад онцын нөлөөгүй мэт буруу дадал зуршлыг танд танилцуулахаар шийдлээ.

Унтах байрлал

Доошоо харж унтаж байхад толгойгоо хажуу тийш нь эргүүлдэг: энэ нь мөр, хүзүүний булчинд ачаалал өгнө, мөн тархины цусан хангамжинд ч муугаар нөлөөлнө. Нүдний доорх уутанцар, нүүр хавагнах – энэ байрлалын бас нэгэн муу үр дагавар. Аль болох дээш харж эсвэл хажуугаараа унтахыг хичээгээрэй, гэхдээ байнга биш. Тогтмол нэг талаараа унтаад байвал нүүрний хэлбэр өөрчлөгдөх магадлалтай.

Арьсанд хэрэгтэй бас нэгэн дадал – дэрний сонголт. Хэт өндөр дэр цусны эргэлтийг эвдэж хүзүү, нүүр хурдан үрчлээтэхэд хүргэнэ. Хэвтэхэд хүзүү тэгш, эрүү цээжиндээ хүрэхээргүй тийм л өндөртэй дэр сонгоно.

Нарны шилнээс татгалзах

Нарнаас зохих хэмжээгээр хамгаалах – эрүүл арьсны баталгаа. Нүд орчмын арьс нимгэн учраас хурдан үрчлээтдэг байна. Тийм учраас нартай өдөр нарны шил заавал зүүж байгаарай (бас шаардлагатай бол өвөл ч зүүнэ).

Хоол хүнс

Хэрвээ нэг л талаараа хоолоо зажилдаг бол нүүр далийх магадлалтай: нэг талын булчин суларч нөгөө тал байнга ачаалалтай байна.

Утсаар ярих

Утсаар хацар, мөрний завсар хавчуулж ярьдаг бол хүзүү үрчлээтэж, хацар унжихад хүргэнэ. Хэрвээ байнга утсаар ярьдаг ажилтай бол чанга яригч дээр тавих эсвэл тусгай төхөөрөмж зүүж ярьж болно.

Таблет эсвэл ухаалаг утас ашиглах

Бид гар утас, таблетаа нүүрний түвшнөөс доош барьдаг, дэлгэцийг нь харах гэж байнга доош тонгойно. Үүнээс болж нүд хавагнах, “мэлхийн хүзүү”-тэй болоход хүргэнэ. Утас/таблет үзэж байхдаа тонгойхгүй байхаар дээш барьж байгаарай.

Шанаагаа тулах

Компьютер харах, ном уншихдаа гараараа шанаагаа тулдаг уу? Хэрвээ тийм бол энэ муу зуршлаасаа салахыг хичээгээрэй. Арьсны уян хатан чанар алдагдаж унжихад хүргэнэ, үрчлээ ч эрт суудаг байна.

Уравгар царай

Уйтгар гуниг нүүрэн дээр ил гардаг: унжсан зовхи, чангалсан уруул, нүүрний булчин чангарах. Хүнд бодлоосоо болоод царай тань урвайгаад ирэх тэр үед чихнээсээ татаж байна гэж дотроо төсөөлөөрэй. Инээдтэй сонсогдох хэдий ч тус болно: нэгэн зэрэг духаа үрчийлгээд чихээ “хиймлээр татаж” болохгүй.

Халуун шүршүүрт удаан орох

Халуун ус бие тайвшруулдаг хэдий ч байнга, удаан хугацаагаар ороход арьсанд муугаар нөлөөлнө: арьсны дээд хэсэг эвдэгдэж хуурайших, арзайхад хүргэнэ. Тийм учраас хэт халуун усанд удаан битгий ороорой.

Агааржуулагч хэрэглэх

Агааржуулагч агаарын чийгшлийг бууруулдаг. Хуурайшсан агаар арьсыг мөн хуурайшуулахад хүргэнэ. Тиймээс агаарыг чийгшүүлж байхаа мартаж болохгүй, агааржуулагчаас аль болох татгалзана.

Цагаан хэрэглэлийн сонголт

Даавуун цагаан хэрэглэл – стандарт сонголт хэдий ч хэрвээ та хөрвөөж эсвэл доошоо харж унтдаг бол эрт үрчлээтэхэд нөлөөлнө. Тиймээс торго эсвэл атласан материалтай цагаан хэрэгсэл сонгоорой. Эдгээр материал нь бага үрэлцдэг ажээ. Бас цагаан хэрэгслээ тогтмол сольж байхаа ч мартаж болохгүй – үxэжсэн арьс, нянгийн хуримтлалыг байнга цэвэрлэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *