Батга гадаад төрхийг гутаагаад зогсохгүй сэтгэл санаанд ч сөргөөр нөлөөлдөг. Бидний дунд батганаас салгана гэсэн домог мэт ярианууд их байдаг. Харамсалтай нь салгах бус асуудлыг улам хурцдуулахад хүргэнэ.
Арьсанд гаж нөлөөгүйгээр хэрхэн батганаас салах вэ, чухам ямар цуурхал бидний дунд тархсаныг танд танилцуулахаар бэлдлээ.
Цуурхал 1. Хоол хүнс батга гарахад нөлөөлөхгүй
Хоол хүнс, батга хоёр холбоогүй гэдэг хуучны нэгэн алдаатай судалгаанаас улбаатай. Орчин үеийн шинжлэх ухаан өөр байр суурьтай байна.
Сахар нь инсулины ялгаруулатанд нөлөөлдөг, илүүдэл сахар батга гарах шалтгаан болно. Сахарын агууламж өндөртэй гликемикийн индекс нь зарим нэг хүнснээс татгалзахад хүргэнэ, жишээ нь, цагаан талх, хийжүүлсэн ундаа, шоколадан жигнэмэг, шар айраг гэх мэт.
Батга нь сүүний гормоноос шалтгаалж гарах тохиолдол элбэг, арьсны тослог ихээр ялгаруулахад хүргэдэг. Тослог ихээр ялгарч нүхийг бөглөнө, ингээд үрэвсэл явагддаг ажээ.
Арьсыг цэвэрлэх хүнс хэрэглэхийг зөвлөж байна:
- Гликемийн индекс багатай хүнс – бүхэл үрийн талх, кешью самар, өнгөт байцаа, өргөст хэмх – үрэвсэх магадлалыг бууруулна.
- Өндөг, мах, мөөг, далайн бүтээгдэхүүнд агуулагдах цинк нь арьсны өнгийг сэргээнэ.
- А амин дэм нь батганы эдгэрэлтийг хурдасгана, тиймээс лууван, байцаа, бууцай түлхүү хэрэглэнэ.
Цуурхал 2. Тамхи – батга гарах бас нэгэн шалтгаан
Тамхи нь батга гарахад нөлөөлдөг гэж үздэг хүмүүс цөөнгүй. Тамхи – хортой зуршил гэдэг нь маргаангүй үнэн, гэхдээ батга гарахад нөлөөлөхгүй.
Тамхи нь арьс нөхөн төлжих явцыг удаашруулдаг учраас батга удаан эдгэхэд л нөлөөлнө.
Тамхинаас татгалзаж чадвал гоо сайхнаа сэргээж чадна: арьсанд ирэх хүчилтөрөгч нэмэгдэж арьс хурдан сэргэдэг байна.
Цуурхал 3. Гоёлын будалт батга гарахад нөлөөлнө
Будаг болгон арьсанд хор хөнөөлтэй байна гэж үгүй. Аль болох non-comedogenic (комедоноген бус) гэсэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна, уг тос нь асуудалтай арьсанд тусгайлан боловсруулагдсан байдаг ажээ.
Спирт, тосны агууламжтай бүтээгдэхүүнээс зайлсхийнэ. Спирт арьс хуурайшуулж цочроодог, харин тос нь арьсны тослогийг нэмэгдүүлж нүх бөглөдөг ажээ.
Арьс арчилгааны бүтээгдэхүүнд дараах орц байгааг анхаараарай:
- Зуун наст
- ретинол
- пептид 10
Эдгээр бодисууд нь батга эдгэх явцыг хурдасгаж коллагены ялгаруулалтыг идэвхжүүлдэг байна.
Цуурхал 4. Наран шарлага батганаас салахад тусална
Нарны хэт ягаан туяа нь тослогийн булчирхайг идэвхжүүлж шинээр батга гарах шалтгаан болно. Тийм учраас батга гарсан үед наранд шарахыг хориглодог. Арьсны асуудалтай хэсгээр нарны тос түрхээрэй. Тос түрхэснээр шинээр батга гарахаас хамгаална.
Цуурхал 5. Стресс шинэ батга гаргана
Стресс шинэ батга гарахад ямар ч буруугүй, харин батганы эдгэрэлтийг удаашруулна: хүн стрессийн байдалд байхад аливаа шарх удаан эдгэдэг ажээ.
Цуурхал 6. Байнга угаавал батга гарахгүй
Батга болон хар цэгүүд нь бохироос бус арьсны нүх илүүдэл тосоор дүүрснээс болж үүсдэг. Тийм учраас нүүрээ тогтмол угаалаа гээд батганаас салахгүй, харин ч арьсыг цочроож эмзэг болгоно. Энэ ч шалтгаанаар нүүрээ алчуураар ширүүн арчихгүй. Илүүдэл усыг шингээж авахад л хангалттай.
Сульфатын орцтой (SLS, SLES) саван болон арчилгааны бодис арьсыг хуурайшуулдаг. Тиймээс зөөлөн, чийгшүүлэгчтэй бүтээгдэхүүн сонгоорой.
Цуурхал 7. Шүдний оо батганаас салгана
Шүдний ооны орцод сод, эфирийн тос, устөрөгчийн хэт исэл, ментол, триклозан орсон байдаг учраас батгыг хатаана, гэхдээ арьсыг цочроох аюултай.
Батгыг аль болох бензолын хэт ислээр хатаахыг зөвлөж байна, батганд зориулсан энэ бодисын агууламжтай арчилгааны бүтээгдэхүүнд худалдаалагддаг байна.