in

Хэт их хөлрөлтөөс ангижрахад тань туслах 8 арга. Эдгээр аргууд бодит амьдрал дээр үр дүнтэй гэдэг нь аль эрт батлагдсан

Хөлстэй болон хөлсний үнэртэй тэмцэх олон арга байдаг хэдий ч бид заримдаа стресс, дасгал хөдөлгөөнөөс болоод суга хөлөрч хувцасаар нэвтрэн толбо үүсгэх, эвгүй үнэр үнэртэх гэх мэт асуудлуудтай тулгарч байдаг.

Энэхүү таагүй байдлаас хэрхэн ангижрах болон өөрийн хувцасны суганы хэсэгт шар толбо үүсгэхгүй байхаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөөг бэлдлээ.

Бактерийн эсрэг гар ариутгагч гел

Хэрвээ хөлсний үнэр гарч эхэлсэн ч шүршүүрт орох боломжгүй үед нойтон алчуур дээр гар ариутгагч гел түрхээд сугаа зөөлөн арчаарай. Ингэснээр үнэрийг үүсгэж буй нян устана.

Устөрөгчийн хэт исэл

Устөрөгчийн хэт исэл нь нянтай тэмцэж, өдрийн турш таагүй үнэрээс ангижрахад туслах халдварын эсрэг бодис юм. Үүнээс 1 ц/х-ыг тал аяга устай холиод өглөөдөө хуурай суганы арьсан дээрээ түрхэн арчиж өгнө.

Сода

Энгийн арга хэрэглэх нь танд чухал гэвэл хөлс дарагч байдлаар содыг ашиглаж болно. Өглөөдөө бага зэрэг чийгтэй арьсан дээрээ түрхэснээр хөлснөөс ангижрана.

Дасгал хөдөлгөөн хийх мөн халуунд байх үед хөлрөлтийг багасгахад дараах зүйл туслана.

  • 2 ц/х сода
  • 1 ц/х давс
  • 1 ц/х сахар
  • 1 л ус

Өглөөд холимгоос 1 аягыг ууна эсвэл уухад хэцүү байвал өдрийн турш бага багаар ууж болдог.

Царс модны холтос

Үүнийг эмийн санд зардаг ба хөлрөлтийг эмчлэх үр дүнтэй арга гэж үздэг. Шүршүүрт орсныхоо дараа царс модны холтосны зутангаар сугаа зайлна эсвэл шоо хэлбэртэй хөлдөөж өглөөдөө үүгээрээ сугаа арчина.

Зутан бэлтгэх заавар:

  • 5 халбага нунтагласан холтос
  • 1 л ус

Буцалж буй усан дээр холтосоо хийж 30 минут бага галаар буцалгана. 2 цаг хандлаж шүүнэ.

Цөрийн чулуу

Эрдэстэй үнэр дарагч болор нь ердийн хөлс дарагчийн натурал сонголт юм. Энэ нь үнэр үнэртүүлэхгүйн дээр хувцасанд ул мөр үлдээдэггүй цөрөөс бүтсэн. Энэ ашигт малтмал нь халдварын эсрэг бодис агуулсан мөн бактерийн эсрэг шинж чанартай ба арьсыг эрүүлжүүлж, хөлсний булчирхайн диаметрыг бууруулснаар үнэр арилдаг. Үүнийг хэрэглэхийн тулд усаар норгож сугаа үрнэ. Нүх сүвийг бөглөдөггүй ба үүнийг 1-2 жил хэрэглэнэ.

Хөнгөн цагааны хлорид

Хэрвээ хөлс маш их байвал хөнгөн цагааны хлоридын өндөр агууламжтай хөлс дарагч хайх нь зүйтэй. Жишээ нь: Dry Dry, Odaban, Maxim – эдгээр нь хөлс ялгарлыг бууруулах нь гарцаагүй.

Хөнгөн цагааны нэгдлүүд хөхний хорт хавдар үүсгэдэг гэж сонссон ч судалгаагаар эдгээр нь хоорондоо холбогдсон гэдэг нь батлагдаагүй.

Ботокс

Таны суга нойтон байхад санаа зовдог бол ботулинумийн хорт бодисыг тариулах боломжтой ба энэ нь хөлрөлтийг эмчилдэг. Хорт бодис нь хөлсний булчирхайн мэдрэлийн өдөөгч шалтгааныг зогсоосноор хөлс гарахаа болино. Тарилга нь 6-12 сар хийгддэг.

Лазер

Ямар ч хөлс дарагч туслахгүй бол эмчид үзүүлэн шалтгааныг нь мэдэх хэрэгтэй. Хэрвээ онош нь хэт хөлрөх бол хөлсний булчирхайнуудад лазераар эмчилгээ хийж үүнийг үүрд зогсоодог.

Хөлрөлт нь биеийн хэмийг тохируулахад хамаарагддаг учраас биеэс хэрэгцээгүй бодисууд гарч ирэх ба зөвхөн хэт хөлрөлттэй хэсэгт лазер үйлчилнэ.

Хэт хөлрөлт нь зүрхний өвчин, чихрийн шижин гэх мэт ноцтой өвчний шинж тэмдэг байж болно. Түүнчлэн хэрвээ та жирийн үеэс илүү хөлөрч эхэлвэл эмчид хандаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *