Хэсэгхэн хугацааны өмнө мөнхийн залуу нас зөвхөн мөрөөдөл төдий байсан билээ. Гэвч одоо шинжлэх ухаан хүмүүст илүү урт наслахад нь туслах судалгааг хийх замаар харьцангуй өндөр үр дүнд хүрсэн билээ.
Эрэгтэй хүний дундаж наслалт 68 бол харин эмэгтэй хүнийх 73 нас байдаг. Гэвч олонх хүмүүс 80-с илүү наслахын зэрэгцээ эрүүл саруул амьдарч байна. Хүний дундаж наслалт юунаас хамаардаг вэ? Гэтэл энэ нь дан ганц хүний ген төдийгүй басхүү амьдралын хэвшил эсвэл зөв хооллолт г.м. энгийн хүчин зүйлсээс хамаардаг. Түүнчлэн залуу насыг уртасгах басхүү дундаж наслалтыг уртасгах хэд хэдэн шинжлэх ухаанч арга байдаг.
Хэтрүүлж идэхгүй байх
Тохирох хэмжээгээр хооллох нь төрөл бүрийн өвчинд нэрвэгдэх эрсдэлийг буруулахын зэрэгцээ хөгшрөлттэй тэмцэж болдог тухай эрдэмтэд тайлбарласан байдаг. Хамгийн чухал нь хоолны найрлаганд байх дан ганц илчлэгийн бус басхүү бичил элементийн хэрэглээг бууруулах ёстой.
Амьтдын хоолыг хасч тодорхой нарийн хугацаагаар хооллосон туршилтаас харахад бодисын солилцоо, булчингийн үйл ажиллагаа болон тархины үйл ажиллагаа сайжирч байгаа нь харагдсан бөгөөд түүнчлэн өвчлөл болон чихрийн шижин, хавдар болон зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл буурч байгаа нь харагдсан байна.
Уургийн агууламж багатай хоолоор тэжээсэн хулганы амьдрах хугацаа 30% нэмэгдсэн байна. Хоолны дэглэм барьж буй хүмүүсийн зурх судасны системийн ажиллагаа сайжирч хортой хоргүй хавдраар өвчлөх эрсдэл буурч байгаа нь ажиглагдсан байна.
Хоолны дэглэм барих
Газрын дундад тэнгисийн хоолны дэглэм барих арга нь хөгшрөлтийг бууруулах бас нэгэн хүчин зүйл болдог.
Шинжлэх ухааны судалгаанаас харахад газрын дундад тэнгисийн хоолны дэглэм нь хөгшрөлтийн явцыг харьцангуй удаашруулахын зэрэгцээ, чихрийн шижингийн хоёрдугаар үе шатны хөгжлийг 16%-иар бууруулж, зүрх судасны шимэгдлийг 26% бууруулдаг байна.
Газрын дундад тэнгисийн хоолны дэглэм нь өөртөө загас шувууны мах, вандуй төрөл бүрийн жимс, чидун жимс болон самар агуулдаг. Тус илчлэг, өөх тос багатай хүнс нь хүнсний эд, кали витамин С ба К–р тун баялаг байдаг. Газрын дундад тэнгисийн хоолны дэглэмийн бас нэгэн зaйлшгүй орц бол цогц ашигтай бодис (катехин, ресератол, кверцетин) агуулдаг дарс бөгөөд энэ нь зүрх судасны системийн үйл ажиллагааг сайжруудаг. Харин мах болон өөх тос ихтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь эсрэг үр дүн үзүүлдэг.
2014 онд Их Британийн анагаах ухааны сэтгүүлд газрын дундад тэнгисийн хоолны дэглэм барьж буй дунд эргэм насны эмэгтэйн эрүүл мэндийн тухай нийтлэл тавигдсан бөгөөд бие махбодийн хромосом аажмаар буурч байсан байна. Теломерийн бууралт нь эсийн цаг гэгддэг хөгшрөлтийн бас нэгэн хүчирхэг хүчин зүйл юм. Энэ нөхцөл нь газрын дундад тэнгисийн хоолны дэглэм дундаж наслалтыг нэмэгдүүлж, хөгшрөлтийн явцыг бууруулдгийн баталгаа юм.
Спортоор хичээллэх
Биеийн тамир нь амьдралын эрүүл хэв шинжийн түлхүүр ойлголт юм. Эрдэмтдийн хэлснээр спортоор тогтмол хичээллэх нь хавдраас таргалалт хүртэлх бүх л өвчлөлийг ялан гарах арга юм. Бие махбодийн идэвхитэй байдал нь эрүүл хүмүүст үе мөчний үрэвслийг 48% бууруулж, Альцгеймерийн өвчлөлийг 50% басхүү айдас түгшүүрийг 48% бууруулдаг.
Стресс болон депрессийн үед эрдэмтэд гүйх эсвэл алхахыг зөвлөдөг бөгөөд та хэдэн км алхсан ч үр дүн нь таны махбодид эерэгээр нөлөөлдөг.
Гэвч бүх юм хэмжээндээ байх нь зөв. Эрдэмтэд тогтмол бэлтгэл болон триатлон, дугуйн уралдаан ба гүйлтийн төрлийн спортоор урт хугацааны турш хичээллэх басхүү үнэмлэхүйн гүйлтэд оролцох нь зүрх судасны системд муугаар нөлөөлдөг болохыг баталсан байна. Тийм учраас спортоор хичээлэхдээ хэтрүүлэхгүй байх нь зүйтэй.
Хоол зөв бэлтгэх
Хоолыг шарах явцад бий болдог шаржигнасан хайрс нь гликаци үүсэх үр дүн болдог. Тус процессын эцсийн бүтээгдэхүн нь нүүрстөрөгчтэй “нягт холбогдсон” байх уураг эсвэл өөх тосны гэмтсэн молекул байдаг. Ийм нөхцөлд эдгээр нь өөрийн үйл ажиллагааг зөв явуулж чадахгүйд хүрэх бөгөөд эцэст нь хөгшрөлтийн хүчин зүйлс ба чихрийн шижин, судасны бөглөрөл, бөөрний ужиг эмгэг болон Альцгеймер г.м. төрөл бүрийн өвчлөлийн үүсэл болдог.
Түүнээс гадна шарсан хуурсан хүнс нь бие махбодид шингэдэггүй транс өөх тосыг агуулдаг бөгөөд судасны хананд хуримтлагдсанаар холестерин үүсгэдэг. Энэ нь судасны хананд үрэвсэл үүсгэн, судасны бөглөрлийг бий болгож, зүрхний шигдээс, Альцгеймерийн өвчин, зөнөх болон чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Бүтээгдэхүүний ашигтай бодисыг хадгалж, бие махбодийг гэмтээхгүйн тулд хоолыг ихэвчлэн чанаж жигнэж эсвэл ууранд болгох хэрэгтэй.
Хоол бэлтгэх явцад ашиглагддаг зарим нэг амт оруулагч нь хөгшрөлттэй тэмцэх сольшгүй туслах байдаг. Жишээлбэл, “провансын өвс” гэх амтлагч (найрлаганд нь ганга, розмарин, орегано, базилик, эстрагон гоньд болон бусад ургамал багтдаг) нь судасны бөглөрөл болон зүрх судасны системийн өвчлөлөөс сэргийлдэг.
Карри болон куркума нь хөгшрөлтийг удаашруулдаг геро-хамгаалагч гэгддэг куркумины бодисыг агуулдаг. Куркумин нь басхүү үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд Альцгеймер өвчний үүслээс сэргийлдэг.
Улаан чинжүү нь хавдрын эсрэг хүчтэй бодис бүхий капсаициныг агуулдаг бөгөөд хавдрын эстэй тэмцдэг.
Сресстэйгээ тэмцэх
Стрессийн үед хүний дархлааны систем гэмтэх бөгөөд ингэснээр төрөл бүрийн өвчлөл тусах эрсдэл нэмэгддэг. Үүний үр дүнд нүдний доор уутанцар үүсэх үрчлээтэх, үс бууралтах болон архаг ядаргаанд ордог байна.
Эрдэмтдийн батласнаар байнгын стресс нь зүрхний эмгэг, чихрийн шижин, таргалалт, хавдар, багтраа өвчинд нэрвэгддэг болохыг баталсан байна. Стресс нь теломерийг бууруулж, бие махбодийн хөгшрөлтийг хурдасгаж насжилтаас хамаарсан өвчлөлийн үүсэл болдог.
Стресс нь дархлааны эсийн хөгшрөлтийн явцыг маш богино хугацаанд буюу нэг жилийн дотор харьцангуй хурдасгадаг.
Эрүүл саруул амьдрахын тулд стресс болон айдас түгшүүртэйгээ тэмцэж сурах хэрэгтэй. Үүний тулд Патерман хамгийн энгийн дүрэм болох зөв хооллолт, спортоор хичээллэх болон нойроо сайн авч байхыг сануулдаг.
Тамxинаас зaйлсхийх
Тамxинд дурлах нь зүрх судасны системийн өвчлөл, уушигны хавдар, арьс болон шүдний эмгэгийг үүсгэдэг. Судалгаанаас харахад Америк дахь тамxичдын дундаж нас баралт тамxи татдаггүй хүмүүсийг (эрэгтэй, эмэгтэй) бодвол 3 дахин их байгаа нь тогтоогдсон байна. Тамxинаас үүдэлтэй нас баралт нь 5 нас баралт тутмын нэгт тохиолдож байна. Тамxинаас үүдэлтэй нас баралтын гол шалтгаан нь хавдар, амьсгалын замын болон судасны өвчлөл юм.
Хэрэв танд тамxинаас гарах шалтгаан хэрэгтэй байгаа бол тамxигүй өнгөрөөсөн сар бүр таны амьдралд хэдэн хоног нэмж байгааг бодох хэрэгтэй.
Төрөл бүрийн төхөөрөмж ашиглана уу
Орчин үеийн технологи нь амьдралын эрүүл хэв маягийг баримтлах хамгийн сайн туслагч юм. Өнөөгийн нөхцөлд ухаалаг гар утас, фитнесс бугуйвч эсвэл биеийн дамжуулагч ашиглах замаар өөрийн бие махбодийн талаарх бүхий л мэдээллийг түргэн шуурхай, хямд авах боломжтой болж байгаа юм.
Анагаахын төхөөрөмж нь бие даасан өгөгдөл хуримтлуулах боломжийг олгодог. Бие махбодийн байдлыг сайжруулахтай холбоотой шууд зааварчилгаа бүхий л мэдээллийг боловсруулах аргачлал байдаг. Хэсэг хугацааны явцад тус өгөгдөл нь илүү дэлгэрэнгүй боловсруулагдах боломжтой болох бөгөөд үүний үр дүнд эмч нар нарийн онош тавих боломж бүрдэх юм.
Жишээлбэл, зүрхний эмгэг илрүүлэгч Cardia Mobile төхөөрөмж нь өөртөө гар утас эсвэл таблетын ард бэхлэх боломжтой зүрхний мониторыг агуулдаг. Үзүүлэлтийг хэмжихийн тулд хоёр мэдрэгчид хуруугаараа 30 сек хэртэй барина. Гарсан үзүүлэлт нь гар утасны программд очих басхүү эмчид зориулан хэвлэх боломжтой байдаг.
Бие махбодийн идэвхижлийг хэмжигч Motiv Ring нь бөгж хэлбэртэй хийгдсэн бөгөөд бие махбодийн идэвхижлийн өгөгдлийг хэмжих, судасны цохилт болон нойрыг хэмждэг байна. Тус бөгж нь усны хамгаалалттай бөгөөд нэг цэнэглэлтээр 5 өдөр ажиллах боломжтой ба мөнгөлөг болон ягаан өнгө гэх хоёр өнгөний сонголттойгоор гарсан байна.
Өнөө үед орчин үеийн төхөөрөмж нь эрүүл амьдралын хэв маягийг эхлүүлэх маш оновчтой шийдэл юм. Тийм учраас та “шууд дэлгэц”-ийн тусамжтайгаар өөрийн эрүүл мэндийг хянах болон өөрийн бие махбодид гарсан багахан өөрчлөлтийг анхаарах боломжтой болж байгаа юм.
Хөгшрөлтөөс сэргийлэх эмийг одооноос хэрэглэж эхэлнэ үү
Залуу насыг уртасгах анагаах ухааны аргачлалыг судлах зорилго бүхий төсөл байдаг. Ийм компаниуд нь хөгшрөлтөөс сэргийлэх эмийн эмнэлзүйн туршилтыг явуулдаг.
Эдгээрийн нэг төсөл нь Open Longevity юм. Энэ нь хөгшрөлтийн явцыг удаашруулах аргыг судлах анагаах ухаанч судалгааг явуулах зорилготой нэгдэл юм. Тус төсөлд сайн дурын эсвэл өвчтөн байдлаар оролцох боломжтой.
Эмнэлзүйн судалгаанд оролцох нь сөрөг нөлөө авах эрсдэлтэй алхам юм. Хөгшрөлтийн явцыг удаашруулах эмнэлзүйн судалгаанд оролцохгүй байх нь бас л эрсдэлийн нэг юм. Энэ нь насжилттай холбоотой өвчлөлд өртөмхий болох магадлал нэмэгдэж байгаагийн илрэл юм.