in ,

ХөөрхөнХөөрхөн

Япон бүсгүйчүүдийн гуалиг, туранхай байдгийн нууцыг та мэдэх үү? Дараах 6 зарчмыг тэд чандлан баримталдаг гэнэ шүү

Турьхан япон бүсгүйчүүдийн гоо сайхан, эрүүл мэндийн нууц юунд оршиж байна вэ? Мэдээж хоол унд – шинэхэн, аль ч утгаараа цэвэрхэн. Японы хоол хүнс – жинхэнэ урлаг бөгөөд япон бүсгүйчүүдийн эрүүл мэнд, гоо үзэсгэлэн дотроосоо гэрэлтэх ажээ. Дараах 6 зарчим япон хоолыг хамгийн шим тэжээлтэй болгоход нөлөөлдөг байна.

Тэнцвэрт хоол хүнс

Японы хоолны цэс тун баялаг бөгөөд тэнцвэрт байдлыг хангасан. Өндөр калоритой, гаж нөлөөтэй хоол хүнсэнд дурлахгүй байгаа нь япон бүсгүйчүүдийн эрүүл саруул, гоо сайхан байх нөхцөл болдог. Хүнсний бүтээгдэхүүний шинэ болон улирлын шинж тэмдэг  – хоол хийх орцын үндсэн шаардлага. Япончууд далайн гаралтай хоол хүнс (шинэ)-ээс гадна будаа, шош, ногоо, жимсийг илүү эрхэмлэнэ.

Будаа, будаа бас дахин будаа

Будаа – япончуудын хувьд юугаар ч орлуулшгүй зүйл, хоолны ширээ болгон дээр байх идээ. Японд юу байна – будааны найр л байна. Будаанд бараг давсны агууламж байдаггүйгээс гадна холестерин маш бага. Нүүрс усны агууламж ихтэй уг хүнс нь япон бүсгүйчүүдийн гоо сайхны үндэс болдог.

Өглөөний цай – үндсэн хоол

Японы өглөөний цай – олон төрлийн хоолтой томоохон арга хэмжээ гэж хэлж болно. Зүсэм загас, будаа, дүпүтэй мисо-шөл, шарсан өндөг, аяга ногоон цай. Хүний биед сөргөөр нөлөөлөх ямар ч талх, шарвин байхгүй. Ийм өглөөний цай ууж байгаа бүсгүйчүүд нарийхан байхаас ч өөр яалтай билээ.

Хоол хийх арга техник

Найруулагч Дональд Ричи нэгэн удаа дурсахдаа: “Япон хоол нь маш шинэ. Энэ нь шуугиан дундаас мэдрэгдэх шивэгнээ шиг л санагдсан. Бараг л түүхийгээр нь иднэ, аливааг удаан болгохгүй. Жинхэнэ хүнсний жинхэнэ амтыг мэдэрнэ”. Үнэхээр, японы хоол европынхоос эрс тэс ялгаатай. Энд хоолыг жигнэж, чанаж болгоно, маш бага амтлагчаар амтална. Энэ нь хоолны амин дэмийг хадгалж өөрийн амтыг алдагдуулахгүйд хүргэнэ.

Идэх урлаг

Япончуудын хооллох үйл ажиллагаа – жинхэнэ дэг жаягтай. Бага багаар маш гоёмсог тавганд хийж иднэ. Хоолыг нарийхан жижиг хэрчиж бэлдсэн, бүгд цэвэр, шинэ… Энэ бүх жижиг сажиг зүйлээс японы хоолны урлаг бүрдэх ажээ. Хоолоор дүүргэсэн ширээ нь байгалийн бэлэг мэт л харагдах ажээ.

Десерт

Японы десерт европчуудад этгээд санагдах байх – амтгүй, бага калоритой, хатуу, тослоггүй зөөхийгөөр зуурсан кремтэй. Цагаан будаагаар зайрмаг хийгээд байгаа улстай юу ч ярих вэ дээ. Зөв л дөө. Өөрийгөө хортой жигнэмэг, бялуугаар хордуулах хэрэг байх ч үгүй.

Энэ бүгд сайхан ч гэлээ нэгэнт л Японд амьдардаггүйгээс хойш яах вэ дээ. Хоол идэх урлаг, хүнсний бүтээгдэхүүний чанар – энэ бүгдийг бид өөрсдөө л бүрдүүлэх хэрэгтэй. Эрүүл зөв хооллолт – гоо сайхан, эрүүл биеийн үндэс суурь гэдгийг бүү мартаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *